ОБЕГ: Туулд голд живсэн 3 настай хүүдийн цогцсыг нь олжээ | News.MN

ОБЕГ: Туулд голд живсэн 3 настай хүүдийн цогцсыг нь олжээ

ОБЕГ: Туулд голд живсэн 3 настай хүүдийн цогцсыг нь олжээ

ОБЕГ: Туулд голд живсэн 3 настай хүүдийн цогцсыг нь олжээ

Туул голд живсэн гурав болон 20 настай иргэний цогцсыг аврагчид олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн VIII хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд 3-6 насны гурван эрэгтэй хүүхэд тоглож байгаад гурван настай А живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 29-ний 20.10 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн тус дүүргийн Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургадугаар сарын 30-ны 08.30 цагт осолдсон газраас баруун зүгт 200 метрээс цогцсыг олж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.

Мөн зургадугаар сарын 28-нд нийслэлийн 85 дугаар сургуулийн урд талд “Туул” голд хоёр хүн живсэн. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19 настай эрэгтэйн цогцсыг тухайн өдөр олсон бол Сонгинохайрхан дүүргийн иргэн 20 настай С-ийн цогцсыг өчигдөр /2020.6.30/ олж тус дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bari 2020-07-01 126.247.93.140

etseg ehin shuud bari

Avatar

asdf 2020-07-01 192.82.66.42

3haan nastai huuhed shuu deee. etseg ehchuudee arai ch dee. huurhii nyalh amitan yuugaa medehev deee.

Avatar

Зочин 2020-07-01 67.162.117.222

Монголд биш, хүнээ дээдэлдэг баруунд хүний төрлийг олох болтугай хөөрхий минь. Ум маани бадми хум.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж