Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд | News.MN

Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн нислэгүүд

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ долдугаар сард таван тусгай үүргийн нислэгээр гадны улс, орнуудаас ирэх иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд,

  • 7 дугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар /Япон улсад байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • 7 дугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • 7 сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Мөн БНХАУ, ОХУ-д байгаа нутаг буцах хүсэлтэй 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-01 81.83.208.25

Хэрэгтэй мэдээлэл оруулж өгч байхад нь зүгээр л уншилдаа шүүмжлээд байхын😅😅😅

Avatar

Зочин 2020-07-01 66.181.161.31

Долдугаар гэж хэлэхгүй бичихгүй л дээ хө. Дахиж ийм алдаа бүү гарга

Avatar

Зочин 2020-07-01 202.126.89.16

Хөөе одоо хүн амьтан татхаа больмоор байнаа, наад этгээдүүд чинь улсын мөнгөөр үнэгүй ирээд байгаа юм биш үү, зүгээр ирэх гэж байсан хүмүүсийг үнэгүй авчраад байгаа юм биш үү , япон солонгос хорио мориогоо цуцалчихсан ш дээ

Avatar

456 2020-07-01 66.181.166.134

ХИЙГДЭХ энэ тэр гэж хэлээ хазахаа болиоч ээ. Эх хэлийг минь зүгээр байлгаад өгөөч мал минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж