МАН үнэмлэхүй ялалт байгуулсан учраас намын даргадаа итгэл хүлээлгэж, дараагийн Засгийн газраа бүрдүүлэх эрхийг түүнд өгч буй. Ойрын өдрүүдэд МАН-ын даргын толгойны өвчин бол Засгийн газрын бүтэц. Хэнийг гомдоохгүй, хэнийг дэмжих, хэнийг талцуулахгүй байх вэ гэдэг түүнд одоо хамгийн хэцүү байгаа.
Ард түмнийхээ итгэлийг хоёр дахь удаагаа хүртэнэ гэдэг бол МАН-д том итгэл. Харин энэ итгэлийг эвдэхгүйгээр, эв нэгдлийг хангагчтайгаа гар барьж, дараагийн сайд нар, Засгийн газрын бүтцээ зурах нь түүнд хамгийн хэцүү байгаа нь ойлгомжтой. Олдвол өлддөг гэгчээр Тусгаар тогтнолын ордноор дүүрэн горилогчид. Сонгуульд унасан, сонгуулийн өмнө сайдын суудал амласан, залуучуудын төлөөлөл гээд сонголт арвинтай, томилгоо цөөтэй. Гэхдээ энэ бүхнээс илүү МАН-ын дарга У.Хүрэлсүхийн санаа тавих зүйл бол 62 суудалтай болгож, тогтвортой байлгах гэсэн ард түмний итгэл. Эхлүүлсэн, хийж байгаа ажлаа үргэлжлүүлэх тэр боломжууд. Гэхдээ намын даргын цээжинд бүх зураг зурагдсан, гомдол, шүүмжлэл, талцлыг тас цохисон сонголт хийгээсэй гэж сонгогчид нь хүлээж буй.
2016-2020 оны парламентын үед нам дотроо талцаж, эрх мэдлээ хувааж, мөрийн хөтөлбөрөө умартсан алдаагаа давтаж болохгүйг сануулсан сөрөг хүчний үгийг сонсч, сонголтоо хийх биз ээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ