Dolce & Gabbana ислам бүсгүйчүүдэд анхаарлаа хандууллаа

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Dolce & Gabbana ислам бүсгүйчүүдэд анхаарлаа хандууллаа

Барууны загварын ертөнц мусульман эмэгтэйчүүдэд анхаарлаа хандуулж эхэллээ. Тэд  шууд л ажилдаа оржээ. Dolce & Gabbana загварын ордон ислам эмэгтэйчүүдэд зориулсан хувцасны шинэ загвараа танилцуулахаар бэлтгэж байна. Доменико, Стефано хоёр уламжлалт абай, хижабыг  өөрсдийн гоо сайхны гол атрибут болох ургамлын хээ болон үнэт чулуун чимэглэлээр гоёжээ. Мөн сүлжмэл, наамлаар чимэглэсэн байна.  Цэцгэн чимэгтэй нарны шил, матрын арьсан сонгомол хэлбэрийн  цүнх зэрэг  аксессуарууд дагалдах ажээ.

Дизайнерууд Ойрхи Дорнодынхонд санамсаргүйгээр хандаагүй бөгөөд мусульман эмэгтэйчүүд итали брэндэд дуртай байдгийн хариу бэлэг болгожээ. Dolce & Gabbana компанийн бүтээгдэхүүн  энэ бүс нутагт  ихээхэн гүйлгээтэй ба одоо улам өсөх хандлагатай байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж