Зөгийн бал, сүүтэй цагаан талх

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Зөгийн бал, сүүтэй цагаан талх

Зөгийн бал  сүүтэй талхны жорыг Айнагийн (Ina Garten) нэвтрүүлгээс харж хийлээ. Шинэхэн хийсэн талх хэзээд л хэрэгтэй байдаг шүү дээ. Айнагийн хийсэн жорыг foodnetwork ийн сайтаас хайж олж болно. Энэ гэр  ахуйн сувгуудыг хаяа үзэж байхад  янз бүрийн хоолны эсвэл  гэрийн тохижилтын шинэ санаа төрж хийж үзмээр санагддаг. Та нарт тийм санаа төрдөг үү?

Энэ талхыг  зуурмагийг энгийн талхны хэвэнд хийгээд шарах  зууханд хийхэд  болно. Талхны машин хэрэглэхгүй. 2 ш талх болно. Уг жороос өөрчлөлт хийсэнгүй амттай боллоо.

Орц

  • Гурил 680гр

  • Зөгийн бал 1 1/2 хоолны халбага

  • Элсэн чихэр 1 цайны халбага

  • Дрож исгэгч 14 гр

  • Цөцгийн тос 70 гр

  • Сүү 360гр  бүлээн

  • Өндөгний шар 2 ш

  • Ус 120 гр  бүлээн

  • чимх давс

Хэрэгтэй зүйлс талхны хэв 2ш, надад  өмнө нь байсан банана талх хийж байсан  хэвээ ашигласан. Дээрээс нь нэмэлтээр ойролцоо  хэмжээтэй хэвийг  ашиглаж болно.

Хийх арга

  1. Эхлээд бүлээн  усандаа элсэн чихэрээ усган дээрээс нь дрожоо хийнэ. Ингээд 5 минут орчим байлгахад дрож хөөсөрч бөмбөлөг үүсгэнэ. Хэрэв бөмбөлөг үүсэхгүй Цөцгийн тосоо  хайлуулан  хөргөнө.

  2. Сүү, өндөгний шар, хайлуулсан цөцгийн тосоо сайтар  хутгаж  дээрээс нь дрож уусгасан  усаа хийнэ. Ингээд гурилаа хийж хутгана. Гурил маань гарт наалдахгүй зөөлөн зуурмаг болсон байна. Гурилаа хэсэг амраагаад  дахин нухна. Зуурмаг  илүү зөөлөн болсон байна. Тос түрхсэн  саванд  хийж 1 цаг  орчим  байлгахад 2 дахин хөөсөн байна.

  3. Талхны хэвэндээ тос торхэнэ. Зуурмагаа талхны хэвэндээ 2 хувааж хийнэ. Дээрэс нь чийгтэй алчуур тавьж 1 цаг байлгана. Ингэхэд  гурил  маань  хөөсөн байна.

  4. Шарах зуухаа 180 хэмд халаагаад зуухандаа хийнэ. 45 минут болгоход болсон байна. болсныг нь шалгахын тулд ёроолд  нь тогшиж үзэхэд хөндий сонсогдоно. ингээд сайтар  хөргөөд идэхэд  бэлэн болно

  5. Шинэхэн талхан дээр өмнөх жилийн аньсаар хийсэн аньсны чанамал сайхан  зохицож байна.

Эх сурвалж: bulgaacafe.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж