Чихэрлэг ундааны онцгой татвар үр дүнгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Чихэрлэг ундааны онцгой татвар үр дүнгээ өгчээ

Мексик улс ундаа, шүүсэнд 10 хувийн онцгой татвар ноогдуулсан нь худалдан авагчдын сонголтод нөлөөлж буйг судалгаа харуулжээ.

Тус улсын иргэдийн дунд илүүдэл жинтэй хүмүүсийн тоо улам нэмэгдэж буйгаас өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сард чихэртэй ундаа шүүсний нэг литр тутамд нэг песогийн онцгой татвар ноогдуулсан аж. Үүний адилаар АНУ-ын Калифорни мужийн Бэркли хотод 2015 оны гуравдугаар сард чихэртэй ундаанд онцгой татвар ноогдуулсан нь олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй тулгарсан юм. Харин Мексикт чихэртэй ундаанд онцгой татвар ноогдуулснаас хойш нэг жилийн хугацаанд энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаа эрс буурсан үзүүлэлт гарчээ. Судалгааны дүнгээс харахад чихэрлэг төрлийн ундаа, шүүсний худалдаа зургаан хувиар буурч, бусад төрлийн татваргүй ундааны худалдаа дөрвөн хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Мексикт чихэрлэг ундаанд онцгой татвар ноогдуулснаас хойш энэ төрлийн бүтээгдэхүүний худалдаа тасралтгүй буурч, өнгөрсөн арванхоёрдугаар сард 12 хувь болтол унасан байна.

Энэ судалгааны дүнг гаргахдаа татвар ноогдуулахаас өмнөх болон дараах үеийн чихэрлэг ундааны худалдааг харьцуулжээ. Судалгаанаас харахад 2014 онд нэг мексик хэрэглэгч дунджаар дөрвөн литр чихэрлэг ундаанд онцгой татвар төлсөн байна.  Нөгөө талаар чихэрлэг ундааны худалдан авалт буурсан нь орлого багатай өрхүүдэд сайнаар нөлөөлсөн гэнэ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж