Путин зул сарыг Тверьт угтав

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Путин зул сарыг Тверьт угтав

Владимир Путин

Фото: Алексей Дружинин / РИА новости

 

Тверь мужийн Тургиново тосгоны Хувилгаан эхийн  Покрова сүмийн зул сарын мөргөлийн ажиллагаанд Оросын ерөнхийлөгч Владимир Путин оролцлоо гэж ТАСС мэдээлэв. Эцэг, эх нь  загалмайлагдсан тэр сүмд төрийн тэргүүн Хувилгаан эхийн Смоленскийн  шүтээний зургийг  бэлэглэжээ.

 

Энэ хийдийн  шашны боловсролын төвийн байранд  Путин айлчлав. Хийдийн тэргүүн  спортын танхим, усан сан, гар урлал, хуралдааны танхим ба зоогийн газраа  Путинд үзүүлэн танилцуулжээ. Одоо хүүхдүүдийг хүлээн авахад бэлэн болсноо хийдийн тэргүүн хэлсэн байна.

 

Путин энэ сүмд хоёр дахь удаагаа зул сараа угтаж байна. Тургиново тосгоны оршуулгын газар Оросын лидерийн эмээ Елизавета Шеломоваг нутаглуулсан байдаг. Өнгөрсөн онд тэрээр Воронеж мужийн Отрадное тосгоны Хувилгаан эхийн Покрова сүмд  зул сараа угтаж байлаа. Өмнөх хоёр жилд нь Путин Сочийн ойролцоох  сүмд баяраа тэмдэглэжээ. Путин 2012 онд өөрийг нь загалмайлсан Санкт-Петербургийн Спасо-Преображенскийн сүмийн мөргөлд оролцжээ.

 

Төрийн тэргүүн Москвагийн сүмүүдэд 2000, 2001 онуудад  зул сарын баяраа угтсан байдаг.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж