Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Лхагва гаригийн арилжаагаар дэлхий даяар түүхий эдийн үнэ ба хувьцааны үнэ уналаа.Хятадын Ардын банк юанийн ханшаа дахин сулруулсны дараа биржийн үнэ 2011 оны дөрөвдүгээр сараас хойш  гэнэтийн бага төвшинг харуулав. Brent нефтийн үнэ таван хувиар унан 2004 оноос хойш анх удаагаа  баррель нь 35  ам.доллараас доогуур зарагдсан байна. Москвагийн бирж дээр доллар түр зуур өсөн нэг нь  75,1 рублиэр  зарагдаж, шинэ дээд үзүүлэлтийг харуулжээ.

Шинэ оны эхний өдрүүдэд зах зээл донсолгоотой, даяарчлалын санхүүгийн үргэлжилсэн хямралд оруулах аюулыг дагуулж байна. Анхны донсолгоо Хятадад тохиожээ. Нэгдүгээр сарын 4-нд амсан Shanghai Composite индексийг долоон хувиар унасны дараа тус орны томоохонд тооцогдох Шанхайн биржийн арилжааг автоматаар хаасан юм.

Үүнтэй зэрэгцээд 2016 оны арилжааны эхний өдөрт АНУ, Европын  хөрөнгийн үзүүлэлтүүд 2,5-2,6 хувиар уналаа. Агуу депрессийн гэх 1932 оны эхний өдрийн арилжаа 2,8  хувийн уналтыг харуулж байсан түүхтэй.

Арилжааны зургаа дахь өдөр нефтийн зах зээлийн байдал хурцадлаа. Нэгдүгээр сарын 6-ны  лхагва гаригт нефтийн үнэ 2004 оноос хойших хамгийн бага хэмжээнд хүрлээ.  Саудын Араб хамсаатнуудынхаа хамт Ирантай харилцаагаа муутгасны дараа нефтийн зах зээлд нефть экспортлогчдын хамтрах  боломжийг буурууллаа. Гэсэн  Brent нефтийн баррелийн үнэ $34,5 төвшинд очжээ.

Хөгжиж буй зах зээлийн  үнэт цаасны үнэ  зургаан жилийн доод хэмжээнд очлоо. Зэрэгцээд үндэсний валютууд Emerging-market доллартай харьцуулахад суларлаа. Мөн Европын хувьцааны худалдаа уналтаа үргэлжлүүлэв. FTSE-100 индекс хувиар,  DAX 30  индекс 1,8 хувиар тус тус буурав.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж