Онцгой байдлынхны цугларалт эхлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Онцгой байдлынхны цугларалт эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Онцгой байдлынхны цугларалт эхлэв

Онцгой байдлын албаны хэмжээнд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлохоор “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт”-ыг 2016 оны 01 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Стратегийн цугларалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын 70 гаруй удирдах ажилтан хамрагдаж байгаа юм.

2015 он Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд албаны болоод албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах хууль эрхзүйн иж бүрэн шинэчлэлүүдийг салбартаа хэрэгжүүлж, гамшигтай тэмцэх чадавхиа бэхжүүлсэн, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн олон амжилт, бүтээлээр дүүрэн жил байсан.

Монгол Улсын хэмжээнд 2015 онд нийт 5891 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын албаны албан хаагчид 1233 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 23,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Монгол улсын гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлэн сайжруулах, албаны хүч хэрэгсэл, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, албан хаагчдын хувцас, хэрэгслийн шинэчлэл, хангалтыг сайжруулахад зориулж энэ онд 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

2016 он Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд ололт амжилтаа ахиулсан, гамшигтай тэмцэх чадавхиа улам бэхжүүлсэн хөгжлийн шинэ шатанд гарсан жил байх юм.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцон, нийт удирдах ажилтнуудад үүрэг чиглэл өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ, “2016 оныг Монгол Улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгож байгаатай холбогдуулан бидний авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээ, үйл ажиллагаа иргэн, айл өрх бүрт хүрч, тэдний эрх ашиг, аюулгүй байдлыг нь хангахад бүрэн чиглэсэн байх ёстой. Тухайлбал, гамшиг, осол, аливаа эрсдэлээс ард иргэд, хэрэглэгчдийг хамгаалахын тулд гамшгаас урьдчилан сэргийлэх ажлуудыг эрчимжүүлэх, тогтмолжуулах, давтамжтайгаар зохион байгуулах нь чухал” гэдгийг онцолсон юм.

“Онцгой байдлын албаны дунд хугацааны стратеги төлөвлөгөө” батлагдсантай холбогдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудыг оролцуулан цаашдын хамтын ажиллагаа, стратегиа тодорхойлж байгаа нь энэ удаагийн “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” онцлогтой болж байгаа юм.

Тиймээс стратегийн цугларалтад БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис нар оролцон илтгэл тавилаа.

Түүнчлэн 2016 он Онцгой байдлын салбарын хувьд “Аюул, осол, эрсдлээс иргэдийг урьдчилан сэргийлэх” жил байх юм. Уг асуудлын хүрээнд  Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага “Гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг олон нийтэд тулгуурлан иргэд, хэрэглэгчдэд шуурхай хүргэх, офицер бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх”  гэсэн үндсэн зорилтуудыг дэвшүүлээд байна.

ЭХ СУРВАЛЖ: ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс