“Сайдгүй ч сахилга хариуцлага дээшилсэн” | News.MN

“Сайдгүй ч сахилга хариуцлага дээшилсэн”

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

“Сайдгүй ч сахилга хариуцлага дээшилсэн”

-Оны өмнө эмийн өрийг цэгцэлж эрүүл мэнд, спортын салбар өргүй он гаргасан-

Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, сдортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Оюунбаатар болон Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нар оролцож мэдээлэл хийлээ.

Монгол Улс 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарлалаа. Монгол төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, ил тод, хүнд сурталгүй, авлигагүй болгох зорилт Засгийн газраас дэвшүүлсэн. Мөн Хэрэглэгчийн төлөө хуулийг Европын холбооны стандартын дагуу боловсруулж энэ оны эхний улиралд өргөн барихаар төлөвлөж байна.

Шадар сайд уулзалтын эхэнд өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл өгөв. Онцгой байдлын комисс 21 аймаг, 360 гаруй сумаар салбарын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажил, өвөлжилт, цас зудны байдалтай танилцаад ирсэн байна. Одоогийн байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 50 суманд зудын байдалтай байгаа аж. Цаашдаа 20-40 сум нэмж зуд болох магадлалтай байгаа аж. Шадар сайд Ц.Оюунбаатар “Энэ жил улсын нөөцийн өвсийг 100 хувь бэлтгэж аймаг орон нутгуудад хүргэсэн. 2012, 2013 онд бэлтгэсэн өвсөө хүндэрч болзошгүй аймаг, сумдын малчдад үнэ төлбөргүй, 2013, 2014 онд бэлтгэсэн өвсийг 50 хувийн хөнгөлөттэй үнээр олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэнд, спортын яамнаас зудтай байгаа алслагдсан аймаг сумдад хүргэсэн. Мөн онцгой комиссын хуралдаанаар ярьсан 15 суманд түргэн тусламжийн машин олгох хөрөнгийг шийдвэрлэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан.

Монгол Улс 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарлалаа. Монгол төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, ил тод, хүнд сурталгүй, авлигагүй болгох зорилт Засгийн газраас дэвшүүлсэн. Мөн Хэрэглэгчийн төлөө хуулийг Европын холбооны стандартын дагуу боловсруулж энэ оны эхний улиралд өргөн барихаар төлөвлөж байна.

Эрүүл, мэнд спортын салбарын үйл ажиллагаа хэвийн явж байгаа. 2015 онд эрүүл, мэнд спортын салбар хамгийн олон хууль боловсруулж УИХ-ар батлуулсан. Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн дэлхийн найман орны нэг болсон. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн. Оны өмнө эмийн өрийг цэгцэлж эрүүл мэнд, спортын салбар өргүй он гаргасан. Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр цахим эрүүл мэндийн төслийн нээлт өнөөдөр боллоо. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ, бүртгэл цахимжиж эрүүл мэндийн салбар олон улсын төвшинд хүрнэ. Энэ ондоо багтааж бүх аймагт цахим төслийг хэрэгжүүлнэ. Тус төсөл нь 20 орчим сая ам.долларын өртөгтэй том төслийг Монгол Улс хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оны сүүлийн хоёр сард эрүүл мэндийн салбарын сахилга, хариуцлагыг сайжруулах сайдын тушаал гарч, байнгын хяналт хийн ажиллаж байна. Эмч, эмнэлгийн байгууллага өөрсдийнхөө ажлыг тодорхойлох биш үйлчлүүлж байгаа иргэд авч байгаа үйлчилгээ эмчилгээгээр дүгнэх юм.

Энэ он олимпын жил. Олимпод оролцох Монголын тамирчид төрийн дууллаа эгшиглүүлж, амжилттай оролцоосой гэдэг үүднээс бэлтгэлдээ орон ажиллаж байна.

Салбарын ойрын зорилго шилэн данс

Шадар сайд дээрх мэдээллийг өглөө. Мэдээллийн дараа Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

2016 онд 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан үйл ажиллагааны хэрэгжилт бидний ойрын хугацаанд тусгасан хамгийн гол зорилго асуудал гэж үзэж байна. Оны өмнө Харвони эмийг эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. 1150 хүн эмчилгээнд орлоо. Энэ бол том ажлын эхлэл. Мөн цахим эрүүл мэнд хөтөлбөр бол нэлээд цаг хугацаа алдаж байгаа. Гэхдээ эмнэлгүүдийг компюьтерээр хангах ажил эхэлсэн. Одоогоор Улсын клиникийн төв эмнэлэгт 285 компюьтер нийлүүлсэн. Энэ бол тус эмнэлгийн бүх тасаг нэг төрлийн компюьтерээр хангагдаад сүлжээнд холбогдож байна гэсэн үг. Бас нэг асуудал бол програмчлалын асуудал байна. Програмчлалыг хийснээр нийслэлийн эмч нар хөдөө орон нутгийн эмч нартай холбогдож болно гэсэн үг юм.

Эрүүл мэндийн салбарт хамгийн гол анхаарал татсан асуудал бол шилэн дансны асуудал байна. Үүнийг эмнэлгийн байгууллага олон нийтэд харуулах зорилтыг дэвшүүлсэн, одоогоор зохион байгуулалтын ажлыг хийж байна.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуутанд хариулт өглөө.

-Он дамжин яригдсан эмнэлгийн барилгын царцсан төвийг хэрхэн шийдэх вэ. Одоогоор хэдэн барилгын ажлыг царцаагаад байна вэ?

-Эмнэлгийн барилгын асуудлыг Шадар сайд, Ерөнхий сайдтай зөвлөлдсөн. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол Яармагт баригдаж байгаа 300 ортой эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хоёрдугаар эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний оношлогооны төв, Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгын асуудал байна. Эдгээр барилгын төсвийг гуравдугаар сарын 1-ны дотор шийдвэрлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Тиймээс холбогдох хүмүүстэй уулзаж байгаа. Яармагийн барилгын хувьд концессийн гэрээгээр хийхээр сонгон шалгаруулалтыг явуулсан. Гэтэл үнэ өртгөөс болоод тухайн компани гэрээгээ цуцлах асуудлыг ярьж байгаа учир сайдтай ярьж шийдвэрлэнэ. Ер нь заавал концессийн гэрээгээр шахахаас илүү Э.Бат-Үүл даргатай ярьж байгаад нийслэлд шилжүүлж ашиглалтанд оруулах талаас нь ярина. Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгыг концессийн гэрээгээр хийхээр болсон. Одоогоор явц удаашралтай байна. Тиймээс Нэгдүгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Түлэнхийн төвийн хувьд энэ оны улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгасан. Энэ хавар гэхэд сууриа тавина. Үндэсний оношилгооны эмнэлгийн хувьд барилгын гүйцэтгэлийг Солонгосын компани хийхээр болсон. Гэвч мөн л ялгаа байхгүй зөрчилтэй байгаа” гэж ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хариуллаа.


Үүний дараа Шадар сайд Ц.Оюунбаатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Зарим улсын эмнэлэг удирдлагагүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Эрүүл мэнд спортын яамны харьяа улсын төв эмнэлгийн удирдлагууд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм бий. Манай яамны Төрийн албаны салбар зөвлөл бүрдэж байгаа, үүний дараа сонгон шалгаруулалт хийгээд явна.

-Ми-8 нисдэг тэрэгийн ослын шалтгаан тодорхой болсон уу?

-Осол гарах үед холбогдох албаныхан шуурхай ажилласан. Техникийн осол гэмтлийн талаарх дүгнэлт эцэслэн гараагүй байна.

-Нэгдүгээр амаржих газарт өөд болсон эмэгтэйн шүүх эмнэлгийн дүгнэлт өчигдөр гарсан гэсэн. Шалтгааныг нь хэлэх боломж байна уу?

-Эрүүл мэнд, спортын яаманд албан тоот ирээгүй байна. Хэрэв тус эмнэлгийн ажилчид буруутай бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсан. Түүнийг ажлаа үргэлжлүүлнэ гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ боломжтой юу?

-Хэдийгээр сайдгүй байгаа ч эрүүл мэндийн салбарын сахилга хариуцлага дээшилсэн. Шийлэгдамбатай холбоотой асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шийднэ. Өөр хэн нэгний эрх хэмжээний асуудал биш.

Т.ДАВААНЯМ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-07 202.179.26.107

Эрүүл мэндийн салбар Ламбаа очихоороо сайжирчихаад байгаа юм уу ХҮМҮҮСЭЭ ЭНЭ САЛБАРУЛАМ БҮР УНАЖ ЯВАА ШҮҮ ЭНЭНИЙ ӨР ТӨЛӨӨСИЙГ ТА БИД АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОН ХОХИРОН УЛАМ ИЛҮҮ ИХ ӨРТӨГӨӨР ТӨЛЖ ЯВАА ШҮҮ ЦААШИД Ч УЛАМ ИХ ӨРТГӨӨР ТӨЛӨХ БОЛНО

Soongo 2016-01-07 122.201.24.6

Тэгвэл сайдгүй байвал харин ч болох юм биш үү. Чадалгүй сайд нартаа байхдаа баахан хэл ам татлаад байсан. Наад эрүүл мэндийн яамаа улс төрөөс холдуулаад мэргэжлийн эмч нарт нь өгчихөж болдоггүй юм уу. Хариуцлагын системийг нь чангатгаад, тэгээд эмч нарт нь өгчихвөл хүний амь насыг хоёргүй сэтгэлээр хамгаална гэж ам тангарагаа өгч эмч болдог хүмүүс улс төрчдөөс илүү хариуцлагатай байх байлгүй дээ.

Пүрэвхүү 2016-01-07 122.201.22.104

-Готовын Бат-Оюуныг харсан хүн байвал Нийслэлийн цагдаагийн газарт яаралтай мэдэгдэнэ үү. Харилцах утас: 51-269204, 51-269245, 70123935 Готовын Бат-Оюун Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломтой. Бат-Оюун одоо 46 настай. 36 настайдаа 1 дугаар ангид орж 2 хоног яваад эрт босож чадахгүй сургуульд явахаа больсон. Сургууль оройн хоолны дараа ороосой гэнээ. Дармалаар чадан ядан бичдэг. Гар нь салагалаад бичиж чаддаггүй. 10 жилд байхдаа юугаар бичдэг байсан гэхээр `би юм бичиж байгаагүй` гэж хэлсэн. Нэг нүүрэн дээр нэг үг бичдэг. 2 үгийг 3 нүүрэн дээр бичдэг. Дандаа үзэг балгүй явдаг. Үзэг бал бариулахаар жирийн хүнээс 4 дахин том, солгой гараараа бичсэн юм шиг бичдэг. Нэмж хасаж үржиж хувааж чаддаггүй. Нэг нүүр цаас уншиж чаддаггүй. Багшийгаа `хүүхдийнхээ махыг идээсэй`гэнээ. Гоё хавчаартай гадаад хүнийг үхэж далд ор гэж 15 хэлсэн. Үхэхээр нь хавчаарыг нь зүүх юм байхдаа. Хажуу талынхаа хүний баллуурыг хулгайлсан. Хажууд нь нэг хүн чихэр идсэн чинь `энэ хүн үхээсэй` гэнээ үхэхээр нь чихэрийг нь идэх гэж байгаа юм байхдаа. `Явсан зам чинь эвхрэг, миний ээжийн сүнс идэг` гэнээ. TOEIC-н шалгалтын 22 оноотой. Сургуульд сууж байгаагүй Дамдины Нандинцэцэгээр 1 сар бичиг үсэг заалгасан. Багш нь мэддэг бүхэнээ хэл гэсэн чинь `ханхай гэр` гэнээ. Тэгээд ханхай гэр гэж юу вэ тайлбарлаад байгаан. Готовын Бат-Оюуны хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгнө үү. Мэрэгжил боловсролд тохирох ажил үйлчилэгч, цэвэрлэгч жижүүр, манаач зэрэг тохирох ажилыг хийлгж өгнө үү. Готовын Бат-Оюун өдөр бүхэн хулгай хийдэг, хулгайн хэргээр цагдаад 72 удаа баригдсан. Ах нь 102 удаа хулгайн хэрэгээр баригдсан, шоронд 3 удаа орсон. Энэ хүнийг цагдаад өгч хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч доктор болж залилан хийж, ажилд орж явааг болиулж, хуурамч докторыг хурааж авч хүчингүй болгож өгнө үү. "Готовын Бат-Оюун нь Завханд 10 жилийн сургуулиас 1-р ангидаа гарсан" гэдэг бичиг авч ирүүлж. 8,10-ын гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд Дипломны серийн дугаарыг тулгаж Готовын Бат-Оюуныг бичиг баримт хуурамчаар үйлдэн залилан хийн ажилд орж, цалин авч байсаныг шалгаж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авч өгч туслана уу.

Зочин 2016-01-07 150.129.142.57

Uu za za said hereggui yum baina . Saidtai baihad urtei baisan salbar saidgui ni deer yum baina

9 2016-01-07 103.26.195.22

chadvartai hun heden ch ajliig yamar ch ajliiig sn zow hiih yum da

zochin 2016-01-07 122.201.31.41

ouynbaataraa saidgui baihaaraa sahilga hariutslaga saijirdag yum bol buh yaamaa saidgui bolgouo l daa ene ajilaa hiih uu urrugdul ugsun geed baisan ard tumneer togloh muuhai haragdaj bn aa mongol hun mash uhaantai humuus shuu shaldar buldar yavdald tun durgui dee

Зочин 2016-01-07 202.179.18.61

bitgii ***** novshoo hezee ch baihgui um bitgii yari

mmmmmmmmmmmm 2016-01-07 122.201.22.75

tenegtej duusdaggui ee

Зочин 2016-01-07 103.229.123.175

Бүхэл бүтэн яам ганц эмнэлгийн барилга шийдчихэж чадахгүй байж олон юм донгосоод яах вэ. Наад ЭМЯ гэдэг байшин дотор чинь амьдрал мэдэх хүн нэг байхгүй. Лам Баа бол лам нарын баасыг л сайн бэлдэх байх

Иргэний бодол 2016-01-07 103.26.195.10

Ирэх сонгууль хүртэл ЭМ-ийн салбар өөдлөхгүй боллоо доо. Яагаад гэвэл, удирдлага байхгүй. Энэ хоёр эрхэм бол албан ёсны удирдлага нь биш. Хууль бус удирдлагын үг үнэгүй, хүчгүй байдаг юм. Хүмүүс далд муу хэлнэ. Ил хэлэхгүй.Зөвхөн Төрийн нарийн бичгийн дарга гэхэд сүүлийн 4 жилд Хатанбаатар, Эрдэнэтуяа, Ганчимэг, Бат-Эрдэнэ, Ламбаа гэсэн 5 даргын нүүр үзлээ. Арай дэндэж байгаа хэрэг шүү.Манай эрх баригчид, хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн салбараа л энэ бүрэн эрхийн хугацаандаа удирдлагын хомсдолд орууллаа даа. Салбарынхан л, үйлчлүүлэгчид л хохирдог юм даа.

Зочин. 2016-01-07 103.26.193.122

Сайд , ТНБД нар нь шоронд орсон яамны ажил сайжирдаг л гэж битгий тэнэгтээрээ. Та нар яамны ажил сайн байгаа гэж ХМХ-ээр ярилцлага ог гэж Еронхий сайд чинь уурэг огсон юм уу Ер нь Сайханбилэг ингэж тэнэгтэж байхаар ажлаа огч, тэр сувгаа битгий солиороо гэдэг ажлаа хийхэд яанаа.

zochin 2016-01-07 124.158.109.62

hoeuulaa zeregtsej suuchihaad hvnii hiisen ajliig uursduu hiichihen yum shig yrih yum da. ovgon lambaa oyunbaatriig bol saidiin daitai bodohgvi bna da hoorhii. haana yu ch bolson hoeuula l yvdag bolj zailuul

Зочин 2016-01-07 182.160.4.137

barag 10 hunii neg emch baidag bhaa aimaar ambitstai lam shig uuriiguu hundluuleh hahuul abahaas butsahgui nuhud shyy eMcH Nar

иргэн 2016-01-07 103.57.95.175

Тэгвэл бух яамдаа сайдгуй болгочихвол яасан юм бэ

эмч 2016-01-07 202.126.91.171

Та нар юу яриад банй вэ. эрүүл мэндийн салбарын сахилга сайжирсан гэж. эмч эмнэлгийн ажилтаны Энэ салбарын сахилга муудаагүй. харин дарга нарын тухайлбал эрүүл мэндийн яамны сайд дарга нарын сахилга хариуцлага муудсан юм бишүү. Та нар өөрсдөө энэ салбрыг юу ч мэдэхгүй байж эмч эмнэлгийн ажилчидыг тэнэг малууд гэж бодоод байна уу. Битгий энэ салбарыг доромжлоод байгаарай.Ламбаа чи хэн бэ. машины засварчин жолооч тохиолдлоор сайд болсоныгоо чадаж байна гэж бодож байна уу.Сайханбиелэгээ салбарыг доромжлох хэрэггүй шүү.

butehgui ee 2016-01-07 202.180.216.234

odoo boltol shilen dansgui, programchlalgui yugaa hiij bsan gazar vee

Зочин 2016-01-07 203.91.115.36

Өвөө минь дээ

Зочин 2016-01-07 122.201.21.77

Хаа очсон газраа сахилга, хариуцлага гэдэг үгээр нүүр тахалж хол явахгүй ээ. Наадах чинь сайдын ажил гэхэд хэцүү. Бодлогын чанартай, алсын хараатай ажил ярь л даа. Тэгээд л авлига хээл хахуульд баригдсан газрыг номонд нь орууллаа гэж дараа нь ярих биз.

зочин 2016-01-07 202.21.117.114

Үнэн зүйл хэлжээ, АН-ын сайд нар ажилыг унагааж сүйтгэж, мөнгийг хулгай хийж, шамшигдуулах гэж элдэв худлаа бужигнаан үүсгээд байгааг яг хэлсэн байна, АН байхгүй бол монголын төр сайн ажиллана аа, гэсэн үг шүү

zochin 2016-01-07 202.131.225.197

Saidgui bol sain ajillah ni harin unen baih shuu. ene said uls turchid uls orniig dampuuruulah l yum hiideg uls.

гайхмаараа 2016-01-07 43.242.242.59

11 сард Улсын нэгдсэн 2-р эмнэлэгт хагалгаанд орсон хүнд боолтын хэрэгслүүдийг нь ар гэрийнхэнээс нь авч байсан,гайхсан.Эмнэлгийнхэн нь өөрсдөө санаа нь зовоод л байсан,үнэхээр гайхмаараа байлаа шүү.Эрх мэдэлтнүүд эх орондоо хагалгаанд ордоггүй учраас энэ талаар ойлголт байхгүй байгаа л даа

Зочин 2016-01-07 202.131.226.86

Saiddaa asuudal ni baisan gej heljee

Зочин 2016-01-07 150.129.140.7

Танай засгийн газар гадаад зээл авахаар монгоний эрэлд мордоод л таарчдээ. Тосвийн алдагдлийг гадны зээлээр нохдоггуй юм шуу. Та нар улс орноо ч болов барьцаанд нь тавьж байгаад сонгууль онгортол зээл авч, тосвийн алдагдлын нохож байгаад дараагийнхаа нохдод суйрсэн улсаа л огох байх л даа.Уг нь улсын орлогын толовлогоо тасарвал зардлаа хасч, татварын орлогын баазаа л нэмэгдуулдэг юм л даа. Гэтэл та нарын хэн нь ч ойлгодоггуй, зээл авч улсын орийн таазийг хэтруулэхээс оор ажил хийж мэдэхгуй байгаа тул ул. орныхоо эрх ашгийг бодоод Сайханбилэг та ажлаа огвол яасан юм бэ?

Irgen 2016-01-07 202.5.196.86

Тэгвэл сайдгүй байлгаад байвал улам сайн болох нь. Энэ Засаг ч дээ чааваас

Зочин 2016-01-07 150.129.140.7

Энэ засгийн газрын сайд Г.Шийлэгдамба газар дээр ээ авилгын хэргээр баригдаад л, Л.Пурэвсурэн нь хорш орнуудын харилцаатай холбоотой асуудлаар алдаа гаргаад л, Ц.Цолмон нь бас алдаа гаргаад л, М.Энхсайхан нь тосвийн алдагдлыг гадны ондор хуутэй зээлийн монго ор нохох гэх монгоний эрэлд гараад л, С.Баярцогт нь сая долларийн хадгаламжаа мартаад л,М.Зоригт нь дэггуйтэж буруу улгэр дуурайлал узуулээд л, Жигжид нь огцрох шахаад л, Ч.Сайханбилэг нь хамтарсан намаа хулихдаад л одоо огцорвол яасан юм бэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж