ИУ-ын Дайны сайдыг устгажээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ИУ-ын Дайны сайдыг устгажээ

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

ИУ-ын Дайны сайдыг устгажээ

Фото: Alaa Al-Marjani / Reuters

 

Иракийн цэргийнхэн Анбар мужид агаарын довтолгоон хийн “Исламын улс” (ИУ) –ын хэт даврагч бүлэглэлийн дайны сайдыг устгасан тухай цэргийн командлалаас Facebook-т мэдээлжээ. Сайдын хамт түүнийг дагалдан явсан гурван дайчдыг устгажээ. Тэдэнд Хадис хотын ойролцоо довтолгоон хийсэн байв.

 

Израилийн портал Arutz Sheva мэдээлснээр, алан хядагчдын өндөр тушаалтныг Самер Мохаммед Матлуб Хуссейн аль-Махлави (Thamer Mohammed Matlub Hussein al-Mahlawi), буюу Абу Муаз гэдэг бөгөөд тэрээр Хадисын районы исламын дайчдын ажиллагааг удирдаж байжээ. Сүүлийн гурван өдөр хэт даврагчид хотыг бүслэн байлдаж байгаа юм. Даваа гаригт Америкийн онгоцнууд Хадисын ойролцоох исламчуудын байрлалд цохилт өгсөн байна.

 

Энэ районд давшилт хийсэн ИУ Иракийн хамгийн том усан сангийн ойролцоох нутгийг эзэлсэн байна. Тэнд Усан цахилгаан станц байрладаг. Иракийн хэд хэдэн районыг цахилгаанаар хангадаг стратегийн чухал байгууламж юм. Арванхоёрдугаар сарын сүүлчээр хэт даврагчдын Сангийн сайд гэдгийг барьсан тухай мэдээлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

РАВДАН 2016-01-07 202.70.46.221

ТИЙМ БОЛ ЯМАР БАЛАЙ ЮМ БОЛЖ БАЙГАА ЮМ БЭ? БҮГДЭЭРЭЭ ЭСРЭГЦЬЕ Л ДЭЭ! ДАЙНЫ ТОЛГОЙ БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ! ЭНЭ ИСИСҮҮДЭЭС БОЛЖ БИД МОНГОЛ ХЭЛЭЭ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГ ҮҮ? ТОЛГОЙГ ДАЙНААР ТАСДДАГ ИСИСҮҮДЭЭС Ч ЁСТОЙ НЭГ БОЛЖ БАЙНАА!

Boldoo 2016-01-07 182.160.41.15

Цаана чинь сэтгүүлчийн төгсөх ангийн оюутнуудын бараг 100 хувь нь цөмийн цэнэгт хошуу буюу англиар war head гэсэн үгийг дайны толгой гэж буруу орчуулж байна ш дээ

хэхэх 2016-01-07 59.153.113.180

дайны толгой гээд бичсэн юмыг одоо яах вэ дээ хэхэхэ цөмйин цэнэгтэй хошуу байх даа яахав дээ эхэхэхэхэх

Зочин 2016-01-07 103.229.121.136

Дайны сайд гэж монгол уг байхгуй нангар аа!

Зочин 2016-01-07 103.229.121.136

Мал Магмар

avatar 2016-01-07 103.57.93.63

Балай юм бэ үг үсэг алдаал биз битий уншил даа ядаргаатай юм зарим нь

БАРУУНЫ ОНМХЭРЭГСЛҮҮД БОДИТ БАЙДЛААС ТАСАРЧИХААД 2016-01-07 202.21.106.168

Сири улсын агаарын хил үрүү Барууны армиуд [зөвшөөрөлгүй] цөмрөн орж бөмбөгдөж тэнд аймшигтай үр дагаврууд тарьж байхад Британийн ОНМХэрэгслүүд чив чимээгүй таг чиг өнгөрсөн билээ. Барууны эвсэл тэнд ИЛЛУ-тай тэмцэхийг оролдож байсан гэх ч "Ан Нусрын фронт" мэтийн джихад бүлэглэлүүдийг дэмжин тэдэнд тусалж байсан юм. Харин тэгвэл Барууны эдгээр шинэ "холбоотнууд" чинь Аль-Кайдатай шууд холбоотой шүү дээ. Бид чинь бүгдээрээ эрүүл ухаанаа гээчихээд байгаа гэж үү дээ? Үүнээс ч чухал юм бол яагаад иймэрхүү гарчигууд манай хэвлэлүүдийн тэргүүн нүүрэн дээр одоо болтол байхгүй байсаар байгаа юм бэ? Үүнээс гадна бас Сирийн сөрөг хүчний дайчдыг бэлтгэх зорилготой байсан хагас тэрбум долларын өртөгтэй америкийн нэг төсөл эцэстээ мөнгө нь дуусахад ердөө 4-5хан дайчид бэлтгэсэн байсан тухай мартаж болохгүй юм. Сирийн чөлөөт арми гэгч бол хоосон нэрнээс өөр юу ч байхгүй нь ийнхүү тодорхой болсон бөгөөд энэ нь зөвхөн [АНУ-гийн] Төрийн Департамент болон [Их британийн] Гадаад Хэргийн Офисынхны бодол дотор л оршин тогтдог бололтой. Үүний хажуугаар Сирийн хямрал эхэлснээс хойшхи бүх цаг хугацааны туршид ИЛЛУ-тэй үнэхээр баатарлагаар тэмцэж байгаа курдуудын анги салбаруудыг НАТО-гийн нэг гишүүн улс - Турк агаараас бөмбөгсөөр байгаа хамгийн гутамшигтай ичгүүр сонжуургүй үйлдлүүдийг нь таслан зогсоох талаар бол Баруун юу ч хийхгүй байгаа билээ. Курдын эдгээр дайчид бол Сири болон Иракын нутаг дэвсгэрийн хэсгийг булаан эзэлсэн Лалын улс гэж өөрсдийгөө нэрлэсэн ***** бүлэглэлтэй эхнээсээ бодиттой тэмцэж байгаа, Барууны терроризмын эсрэг тэмцлийг үйлдлээрээ дэмжиж байгаа цорын ганц улстөрийн болон цэргийн хүч юм.

БАРУУНЫ ОНМХЭРЭГСЛҮҮД БОДИТ БАЙДЛААС ТАСАРЧИХААД 2016-01-07 202.21.106.168

Сирид ОХУлс ямар зорилгуудыг мөрдлөг болгож байгааг Баруун мэдэхгүй байгаа гэдэг нь бас л илэрхий худал гөрдлөг юм. ОХУлс бол Сирийн лидер Башар Асадын эртний түнш бөгөөд Асад албан тушаалаасаа буусан тохиолдолд ч оросууд Сирийн ард түмэнд хэзээ ч ямар ч тохиолдолд дайсагнахгүй нь тодорхой билээ. Москвагийн гол зорилт бол энэ улс орныг сүйрлээс аврахад оршиж байгаа. Энэ бүхнээ Путин НҮБ-ийн индэр дээрээс илэн далангуй бүгдэд хэлсэн шүү дээ. Баруун Путины энэ мэдэгдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч ОХУлсын энэ бодлого үйл ажиллагааг нэг тийм цаанаа хорон санаатай эсвэл оньсого мэт ойлгомжгүй бодлого гэж тайлбарлахыг оролдож байгаа нь зүгээр л инээдэмтэй хэрэг юм. Цааш нь Сирид бүрэлдсэн нөхцөл байдалд Орос хөндлөнгөөс оролцож байгаа нь муу үр дагавруудтай болох тухай тэдний тачаангуй яриануудыг нь авч үзье. Харийн алс холын нэг улс - Сирийн нутаг дэвсгэрийг одоо бөмбөгдөж байгаа нь тэнд муу үр дагаваруудад хүргэнэ гэж британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн зэрэг ийм ихээр санаа зовнин түгших юм гэж хэн урьдаас бодож чадах билээ дээ? АНУ өөрийн холбоотнуудтай хамтран Сирийг бүхэл бүтэн нэг жил гаруй бөмбөгдөж байхад британийн хэвлэлүүд иймэрхүү дүгнэлтэнд хүрч байсан гэж үү? Сирийг агаараас бөмбөгдөх НАТО-гийн ажиллагаанд Британийн засгийн газар нэгдэх тухай хэвлэлээр хэлэлцэж байхад бидэнд ийм сэтгэгдэл төрж байсан гэж үү?

БАРУУНЫ ОНМХЭРЭГСЛҮҮД БОДИТ БАЙДЛААС ТАСАРЧИХААД 2016-01-07 202.21.106.168

Гэвч асуудлын гол нь энэ бүхэн бол жинхэнэ балайрал юм! Нэгдүгээрт, ОХУлсын тавьж байгаа зорилгуудын талаар Баруун юу ч мэдэхгүй байгаа гэх мэдэгдлийг нь авч үзье. Иймэрхүү мэдэгдлүүдийг Украйны хямрал дөнгөж эхлэнгүүт Барууны "чөлөөт" хэвлэл мэдээллүүд хийж эхэлсэн боловч энэ нь илэрхий худал заль юм. Украйн болон Сирид ОХУлсын тавьж байгаа зорилго сэдлүүдийг бүгд сайн мэдэж байгаа. Энэ бүхэн хэнд ч нууц биш байгаа нь Оросын оньсого мэт бодлого үйл ажиллагааг манайхны "кремль судлаачид" илчилсэн хэрэг огтхон ч биш ээ. Путин өөрийн засгийн газрын бодлого үйл ажиллагааны талаар өөрөө биечлэн нэг бус удаа Барууныханд дэлгэрэнгүй ярьж тайлбарлаж бидний асуултуудад хариулж байсан билээ. Харин Оросын эдгээр сэдэл зорилгуудыг Баруун хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол огт өөр асуудал шүү дээ. Путин зорилгуудаа хэзээ ч нууж хааж байгаагүй боловч Барууны ОНМХэрэгслүүд хэзээ ч жирийн олон түмэнд энэ тухай хүргэж мэдээлж байгаагүй билээ. Ноам Хомски нэгэн удаа "ардчилсан гэх улс орнуудад л олон зүйлийг бүгдийн нүдэн дээр улайм цайм нуун халхлахыг оролддог" гэж хэлж байсны маш тодорхой жишээ бол энэ юм.

БАРУУНЫ ОНМХЭРЭГСЛҮҮД БОДИТ БАЙДЛААС ТАСАРЧИХААД 2016-01-07 202.21.106.168

Сирийн нутаг дэвсгэрт [Сирийн хууль ёсны засгийн газраас тусламж үзүүлэхийг хүссэн цорын ганц албан ёсны хүсэлтийн дагуу] ОХУлсын явуулж байгаа террористуудыг агаараас бөмбөгдөх ажиллагааны тухай бичихдээ британийн ОНМХэрэгслүүд бүүр улайм цаймдаа гараад байна. Энэ үйл явдлуудын тухай гэх тэр сурвалжлагууд нь бүр илэрхий тэнэглэлээс авахуулаад худал гүтгэлэг хүртэл гуйваж байгаа нь зүгээр л гайхшрал төрүүлж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө Times сонин "Путин Барууныг өдөж байна" гэсэн гарчигтай нэг нийтлэл тавьсан байсан. Тэнд юу бичснээс харвал Путин Брюссел болон Вашингтоноос урьдчилан зөвшөөрөл авах ёстой байсан мэтээр бичиж байна... Барууны ОНМХэрэгслүүдээр ОХУлсын тэргүүн Путинг уран зохиолд гардаг хорон муу санаат профессор Мориарти, аймшгийн киноны Фу Манчу болон фашизмын үзэл сурталч Йозеф Геббельс нартай адилтгаж Барууныг хууран мэхэлж барьц алдуулж байгаа, үүний хажуугаар оньсого мэт нууц бодлого явуулж байгаа нэг тийм алс хэтийн бодлогын мастер, хорон санаат гений мэтээр жирийн хүмүүст дүрслэн харуулахыг хичээж байна. Тэд нар "Сирид тэр юу хийх гээд яах гээд байгаа юм бол" гэсэн оньсогын уур амьсгалыг байнга дэвэргэж байгаа. Саяхан Челтнэм клубын нэг арга хэмжээн дээр америкийн дипломат асан, сэтгүүлч Джеймс Рубинтай ярилцах боломж гарахад тэрбээр Путинг хичнээн оньсого шиг хүн болох тухай амаа цуцтал ярьж билээ.

БАРУУНЫ ОНМХЭРЭГСЛҮҮД БОДИТ БАЙДЛААС ТАСАРЧИХААД 2016-01-07 202.21.106.168

Гэсэн хэдий ч британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд одоо хэрэв гадаад бодлогын талаар ярих бичих л юм болбол засгийн эрх баригчдын барьж байгаа шугамыг хичнээн сохроор даган дулдуйдаж бичиж ярьж байдгийг нь харахад үнэхээр дур гутам. Украйны хямрал эхлэнгүүт британийн ОНМХэрэгслүүд шүүн тунгааж бодох чадвараа бүрэн гээж бодит байдлын сүүлчийн үлдэгдэл мэдрэмжээ нэгмөсөн алдсан мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрдөг. Эрүүл ухаан нь арай гайгүй гэж болох аналитикчид ч бүр зарим сэтгэгдэл бичигчид нь хүртэл хүйтэн дайны үеийн тэр сургамжуудыг ор тас умартан яг тэр үеийнх шиг юмаа ярьж бичицгээж байна. Сирийн нутаг дэвсгэрт [Сирийн хууль ёсны засгийн газраас тусламж үзүүлэхийг хүссэн цорын ганц албан ёсны хүсэлтийн дагуу] ОХУлсын явуулж байгаа террористуудыг агаараас бөмбөгдөх ажиллагааны тухай бичихдээ британийн ОНМХэрэгслүүд бүүр улайм цаймдаа гараад байна. Энэ үйл явдлуудын тухай гэх тэр сурвалжлагууд нь бүр илэрхий тэнэглэлээс авахуулаад худал гүтгэлэг хүртэл гуйваж байгаа нь зүгээр л гайхшрал төрүүлж байгаа. Хоёр долоо хоногийн өмнө Times сонин "Путин Барууныг өдөж байна" гэсэн гарчигтай нэг нийтлэл тавьсан байсан. Тэнд юу бичснээс харвал Путин Брюссел болон Вашингтоноос урьдчилан зөвшөөрөл авах ёстой байсан мэтээр бичиж байна...

Зочин 2016-01-07 43.242.242.224

Ео энэ Мягмар гэж Монгол хэлний алаачаа зайлуулаачээ. Арай дэндүү муу сул орчуулагч юмаа.

РАВДАН 2016-01-07 202.70.46.207

НАДАД КОММЕНТИЙН САЙД АЛБАН ТУШААЛ ХАЙРЛААЧ!

Зочин 2016-01-07 150.129.143.48

Яая сүртэй нэртэй айн ГАЛЫН БУРХАН энэ тэр шиг

Багш 2016-01-07 118.166.88.118

"тэгсэн байв, ингэсэн байв" гэж дандаа орчуулах юм аа. Зүгээр л "...хийжээ, довтолжээ" гээд төгсгөчихөөч.

Хэхэ 2016-01-07 150.129.140.17

News.mn маань хошин шогийн сайт шиг болж Мягмар зэрэг нь өдөр бүр онигоо бичиж манийгаа хөгжөөх юм даа.

Зочин 2016-01-07 202.9.41.168

Тв мэдээгээр годгор охидууд "цэргийн арми", "тэсрэх бөмбөг" гэх мэтийн үг хэлээд зогсож байдаг юм байна лээ. Багшаасаа сурдаг юм байна л даа.

Зочин 2016-01-07 202.9.41.168

Дайны сайдаа гэж

unshigch 2016-01-07 58.11.138.173

Англиар "War Minister", оросоор "военный министр" гэдгийг монголоор "цэргийн сайд" гэж орчуулна.

хэхэ 2016-01-07 59.153.113.180

яагаад цэргийн сайд гэж орчуулж байгаа юм та нар харин худлаа орчуулахаа больж үз