Хууль бусаар зорчигч тээвэрлэгчдэд хариуцлага тооцно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хууль бусаар зорчигч тээвэрлэгчдэд хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Хууль бусаар зорчигч тээвэрлэгчдэд хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг даргын “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хэд хэдэн чиглэлээр хяналт шалгалт явуулж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Мөн Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчуулахын тулд автотээврийн улсын хяналтын байцаагчид нийслэлийн Замын Цагдаагийн газрын албан хаагчидтай хамтран хөдөлгөөний ачаалал ихтэй зогсоолуудад ажиллажээ.

Түүнчлэн автобусны буудал дээр удаан зогсож хууль бусаар зорчигч тээвэрлэж байгаа автомашин, бага багтаамжийн автобусны зөрчлийг баримтжуулж, холбогдох хууль, дүрмийн дагуу хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-07 202.131.235.74

Автобусаа хангалттай явуулах хэрэгтэй ш дээ, зарим чиглэлд автобус цєєхєн явдаг болхоор хїн ихтэй, шахцалдан хєл газар хїрэхгїй шахуу л явдаг. Одоо сургууль амарч байгаа болхоор гайгїй байгаа сурагчдын амралт дуусахад хєдєлгєєн ихсэнэ. Автобус хїлээж зогсож байхаар гээд яарсан, даарсан хїмїїс жижиг машинд суудаг ш дээ, бас тэр хїмїїсийн чинь ард амьдрал байгаа, сайн бодолцож шийдвэр гаргамаар юм

шууд эрхийг нь 3 сараар хас 2016-01-07 103.26.193.56

автобусны буудлуудаар дүүрэн тийшээ явна ийшээ явна гэсэн жижиг тэрэгнүүд зорчигчдыг дайрчих гээл автобус нь кармандаа орж хүнээ авч чадахгүй ар араасаа шавааралдаж давхар зогсож эгнээ хааж байна .Өнгөрсөн хавар автобусны буудал дээр зогсоод байгаа жижиг тэрэгнүүдийн эрхийг хасаад байсан тушаал захирамжыг хэрэгжүүлмээр байна цагдаа ах нараа.

Зочин 2016-01-07 103.9.88.210

Гуц

Зочин 2016-01-07 182.160.1.8

Гуц гэнээ. ккк. Хуц гээч

Зочин 2016-01-07 150.129.143.145

Автуусны буудлууд дээрээ камер байрлуулчих