Гаж донтонгуудад зориулсан “Vхлийн талхнууд”

Хуучирсан мэдээ: 2010.08.03-нд нийтлэгдсэн

Гаж донтонгуудад зориулсан “Vхлийн талхнууд”

Таны харж байгаа эдгээр дvр зургийг Ганнибал мэтийн ном зохиолд гардаг
аймшигтай цэвдэг цуврал алуурчны гэрийн доод талын зооринд авсан юм биш
ээ. Итгэнэ vv байна уу єєрєє л мэд. Ямартай ч энэ бvх дотор эгдvйцмээр
зvйлсийг жирийн талхаар хийсэн юм байна. Тайландын уран бvтээлч Китава
Унаром нь эдгээр талхнуудынхаа орц найрлаганд зєвхєн байгалийн цэвэр
бvтээгдэхvvнvvдийг хэрэглэдэг гэнэ. Орон нутгийн хvмvvсийн “Vхлийн талх”
гэж нэрлэж заншсан эдгээр нарийн боовнуудыг vзэм, самар, шоколадны
хольцтой жирийн л гурилаар хийдэг ажээ. Китава нь єєрийн талхны
мухлагтаа єдрийн 6 цагийг зарцуулдаг. Тvvний бvтээгдэхvvнvvд нь жуулчдын
дунд маш их алдаршиж, єргєн хэрэглээний хvнс болж чадсан юм байна. Нэг
ширхэг ийм нvд хальтарч, дотор муухайрам талхны vнэ нь 500 долларт
хvрдэг ажээ. Ямартай ч энэ залууд холливуудын аймшгийн кинонд нvvр
хувиргагчаар ажиллах боломж олгох хэрэгтэй юм шиг санагдлаа. Уншигч та
ийм талх, боов идэж vзэж байсан уу? Би лав амандаа ойртуулах нь байтугай
харж ч чадахгvй, харах нь байтугай нvдээ тас аниад хажуудаа байгааг нь
мэдэрж ч чадахгvй юм байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж