Дөрвөн сарын настай Хотын дарга хэн болох бэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

Дөрвөн сарын настай Хотын дарга хэн болох бэ?

Дөрвөн сарын настай Хотын дарга хэн болох бэ?

Хотын дарга С.Амарсайхан УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, өчигдөр тангаргаа өргөсөн учраас түүнийг Ж.Батбаясгаланг түр орлохоор болжээ. Өөрөөр хэлбэл, дараагийн Хотын дарга томилогдох хүртэл Ж.Батбаясгалан хотыг түр удирдах юм. Нийслэлд өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН 34 суудал авч, Хотын даргаа томилсон бол гурван төлөөлөгч нь УИХ-д дэвшин томилогдов.

Тэгвэл дараагийн Хотын дарга хэн байх вэ гэдэг нийслэлчүүдийн анхаарлын төвд байна. Одоогийн нөхцөлд дараагийн Хотын даргад өрсөлдөх магадлал өндөртэй хүн бол орлогч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга Р.Дагва, Б.Отгонсүхийн горилогчдын нэрс дуулдаж байна. Хотын дарга С.Амарсайханы хувьд Ж.Батбаясгаланг томилуулах сонирхолтой байгаа бол улс төрийн хөшигний ард МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөрийн хүнээ томилуулахаар ярилцаж байгаа гэнэ. МАН УИХ-д хоёр хуваагдаж, дарга нараа унагаж байсан шиг нийслэлд ч мөн Хотын даргаа чөлөөлж, С.Амарсайхан сүүлийн хоёр жил Хотын даргаар ажилласан. Хотын орлогчийн албыг хашиж буй Ж.Батбаясгалангийн хувьд улс төрийн дэмжлэг авч чадвал Хотын дарга болох магадлалтай ч түүнийг чадварын хувьд Хот удирдахад жулдана хэмээн учир мэдэх хүмүүс ярилцаж эхэлжээ. Горилогч Б.Отгонсүхийн хувьд Хотын дарга болно гэсэн мөрөөдөл нь өөрт нь л үлдэх болов уу.

Хотын даргыг сонгохдоо нийслэл дэх МАН Ардчилсан намтайгаа тохироо хийх шаардлага үүснэ. Учир нь НИТХ дахь МАН хуваагдалтай, хоёр хуваагдлын дэмжлэг авч Хотын даргад өрсөлдөнө гэдэг хэцүү. Тиймээс НИТХ дахь Ардчилсан намын 11 төлөөлөгчтэй тохиролцохоос өөр сонголт үгүй гэдгийг энд тодотгоё.

Ердөө дөрвөн сарын дараа Орон нутгийн ээлжит сонгууль болох учраас энэ удаад Хотын даргаар томилогдсон хүн дөрвөн сарын настай, түр Хотын дарга болно гэсэн үг. Гэхдээ улсын хүн амын дийлэнх нь амьдардаг нийслэлд өдөр, цаг, минутаар хэмжигдэх чухал шийдвэр, ажлууд хүлээгдэж байгаа ч учраас дөрвөн хоногийн өмнө ч гэсэн хот даргатай болох ёстой. Гэхдээ орон нутгийн сонгуульд пи-араа өсгөх сонирхолтой хүмүүст бол дөрвөн сарын настай Хотын дарга суудал том албан тушаал болох биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж