Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ | News.MN

Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ

Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ

Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар дэмжлээ

НЭМЭЛТ: 11.30 ЦАГ

Монгол Ардын намын Бага хурал дөнгөж сая өндөрлөж, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад намын дарга У.Хүрэлсүхийг томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Д.АМАРБАЯСГАЛАН: АРД ТҮМЭН БИДЭНД ӨНДӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЛЭЭ

Тэрбээр  “Монголын ард түмэн 2020 оны парламентын сонгуулиар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг өнөөдөр  МАН-ын Бага хурлаар баталгаажуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа. Монголынхоо нийт ард түмэнд талархаж байгаагаа дахин илэрхийлье. МАН-ын хувьд ялалт гэхээсээ илүү маш өндөр хариуцлага ирлээ гэж үзэж байгаа. Өнөөдрөөс эхлэн бид ажлаа шуурхайлж,  шударга ёсыг тогтоох,  төрийн албаны хүнд суртлыг арилгах нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулах гэх  мэт олон ажил бидний өмнө байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Дөрвөн жилийн хугацаанд бид  2.9 тэрбум ам.долларын өр тэглэх том үүрэг хариуцлага  байна. Мөн дэлхийн нийтээрээ тэмцэж буй цар тахлыг даван туулах мөн орлого нь хумигдаж байгаа ард иргэдээ орлоготой болгох, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт олон асуудал бидний өмнө бий” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн бүрдүүлэх талаар Ерөнхий сайд Бага хурал дээрээ ярьсан уу?

-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн Засгийн газрын гишүүн болох боломжтой байгаа. Энэ хүрээнд Засгийн газраа байгуулж ажиллана. МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн эрх барьж байсан учраас дараагийн дөрвөн жилд илүү тогтвортой ялангуяа төрийн албаны тогтвортой байдлыг хангах ажиллана.

-Гишүүдээс хэн, хэн давхар дээлтэй байх вэ?

-Одоохондоо сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. Өнөөдөр Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-аар оруулж, батална.  Түүний дараа Ерөнхий сайд Засгийн газартаа тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийнэ. Тэр нь Үндсэн хуультай холбоотой асуудал. Үндсэн хуулиар эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх нөхцөл бий болсон. Хоёрдугаарт, МАН мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Тиймээс соёл урлагаа хөгжүүлэх хүрээнд тус яамыг байгуулна.

-Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн тусдаа яам байх уу?

-Тусдаа яам байх уу  эсвэл зарим сайдын эрхлэх асуудлын хүрээнд авч явах уу гэдгээ одоо ярьж байна. Хоёр талтай асуудал. Нэг талдаа Эдийн засгийн хөгжлийн яам гэж тусдаа яам байх ёстой гэж эдийн засагчид үздэг. Нөгөө талдаа Сангийн яамнаас салсан тохиолдолд  яах вэ гэдэг олон зүйлээс хамаарч тусдаа яам байх нь зөв үү буруу юу гэдгийг бид хэлэлцэж байна. Намынхаа Удирдах зөвлөл дээр ярина.

-ЖДҮХС-аас зээл авсан зарим гишүүнийг сайдаар томилох асуудал яригдаж байна. Уг асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-ЖДҮ-д холбогдсон гишүүд гэж өмнөх парламентыг үздэг байсан. УИХ-ын гишүүд ёс зүйн алдаа дутагдал гаргаснаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Олон нийт ч шүүмжилж байсан учраас тэднийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжийг намын удирдлагын зүгээс олгоогүй. Хоёрдугаарт, энэ асуудалд холбогдсон гишүүд өөрсдөө ч гэсэн ухамсарлаж  нэр дэвшихээс татгалзсан. Нөгөө талдаа тухайн хүмүүсийн буруу гэдгийг хуулийн байгууллагаас тогтоогдоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ёс зүйн хариуцлагаа хүлээж  хойшоо суусан хүмүүсийг бид насан туршид нь шийтгэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээний улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Магадгүй тодорхой түвшинд намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар тэр, энийг  сайд болгоно гэж албан ёсоор яригдаагүй учраас  одоо хэлэхэд эрт байна.

-Шинээр яамд байгуулбал төсөвт хүндрэл очих биш үү?

-Шинээр Засгийн газар байгуулагдаж байгаа учраас төсөвт тодорхой зохицуулалт хийгдэнэ.

МАН-ын Бага хурлын дүнгийн талаар мэдээлэл хийв

МАН-ын Бага хурлын дүнгийн талаар мэдээлэл хийв

Posted by News.mn on Tuesday, June 30, 2020


МАН-ЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

НЭМЭЛТ: 10.40 ЦАГ

Монгол Ардын намын Бага хурал яг одоо эхэлж байна. Бага хурал 189 гишүүнтэйгээр эхэлж, 97 гишүүн цахимаар оролцож, 87,5 хувийн ирцтэйгээр эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх "Монгол ардын намын 76 нэр дэвшигчээс 62 гишүүнийг сонгож, итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа. Бидэнд ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж, эхлүүлсэн ажлаа дуусгаж, хөгжил дэвшлийн төлөө ууган нам бүхий л хүчин чармайлтаа дайчлах ёстой гэж бодож байна" хэмээн Бага хурлыг нээлээ.

Posted by News.mn on Tuesday, June 30, 2020

МАН-ын VII хуралдааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан удирдаж, орлогч даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нар удирдахаар боллоо. Хуралдаан даргалагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Бага хурлаар хэлэлцэх асуудлыг намын Удирдах зөвлөл баталсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдыг томилно" гэв. Бага хурал Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх, асуулт, хариулт, үг хэлж, санал шүүмжлэл, санал хураалт гэсэн дарааллаар явагдах юм байна.

Сануулахад, МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд намын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх юм.

 


МАН БАГА ХУРЛААРАА ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОДРУУЛНА

МАН-ын Бага хурлын VII хуралдаан өнөөдөр /2020.07.01/ Тусгаар тогтнолын ордонд 10.00 цагаас хуралдана. Уг Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг МАН-аас тодруулах юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заасан. Энэ дагуу парламентад олонх болсон МАН Ерөнхий сайдаа тодруулна. Хэдийгээр МАН-ын дарга У.Хүрэлсүхийг  Засгийн газрын тэргүүнээр үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон ч уг асуудлыг намынхаа Бага хурлаар заавал хэлэлцэх ёстой.

Ингээд Ерөнхий сайдыг Анхдугаар чуулганаар томилсноор Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.

Засгийн газрын бүтцэд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.  Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлнэ” гэж  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-01 112.72.6.146

Хүрэлсүх сайдад амжилт хүсье. Та банкны реформыг хурдан хийж банкны зээлийн хүүгийн дарамтаас ард түмэн, ААН үүдээ чөлөөлвөл ЖДҮ аяндаа хөгжөөд ирнэ. Мөн ипотекийн зээлийн бодох аргачлалыг маш хурдан өөрчлөх хэрэгтэй байна. Хувийн арилжааны банкнууд шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол гадны жилийн бага хүүтэй банкнуудыг хурдан оруулж ирээрэй. Ард түмэн, ААН үүд чинь энэ шуналтай шулаач ББСБ, ломбард, арилжааны банкнуудын зээлийн хүүнд сөхөрч хоосорч дууслаа шүү.

Avatar

Зочин 2020-07-01 49.0.212.168

Тэрбишдагва бол ХААЯ САЙД БАЙХ МЭРГЭШСЭН БОЛОВСОН ХҮЧИН

Avatar

Зочин 2020-07-01 103.26.193.163

Юун хуралсаг юм бэ, үтэр түргэн үндсэн ажилдаа орооч,

Avatar

Унш унш унш 2020-07-01 66.181.161.83

Хүрэлсүх

Х.Баттулгыг ялж чадах болбуу даа

МАН нам яаж ийгээд ЯЛАХ ёстой шүү.

Avatar

ждүчин 2020-07-01 66.181.161.21

монгол ялагдан ждү алтан үе эхлэв хугацаа

Avatar

ЖДҮ-чид сайд болно 2020-07-01 103.229.120.251

Энэ Амарбаясгалан гэж эргүү чинь ЖДҮ-чдээ сайд болгоно гэж солиордог байна ш дээ

Avatar

Зочин 2020-07-01 202.179.25.108

зочин
Хүнээ таниж,зөв томиллогоо хийх хэрэгтэй .найз нөхөд,хамаатан садангаагаас хол томиллолт байх ёстой.хэвлэлээр их рекламдах дотор муухайруулдаг эвгүй ,үнэнээс хөндий байх юм.

Avatar

зочин 2020-07-01 202.126.89.212

Эх орноо залуу коммунистуудаас чөлөөлөх ариундайнд мордох хэрэгтэй болж дэ .

Avatar

Сайхан 2020-07-01 66.181.167.24

Cайхан сайхан

Avatar

Зочин 2020-07-01 66.181.167.24

Маш их баяртай байна. Амжилт хүсье !!!

Avatar

Зочин 2020-07-01 49.0.212.173

Үхтүгэй

Avatar

зочин 2020-07-01 192.82.78.42

Хүрэлсүхийг элдэвлээд яахав. Намаа ялуулсан түүнээс суралцах
юм байх шиг байна шүү. Ялангуяа ялагдагсадад.

Avatar

Зочин 2020-07-01 66.181.185.238

МЭДЭЭЖ ТОДОРХОЙ Л БАЙСАН ГЭХДЭЭ Л ХУДЛАА Ч ГЭСЭН ГАНЦ НЭГ ХУВЬ ЭСЭРЭГ ХУВЬ БАЙХГҮЙ ИЧМЭЭР Ч ЮМ ШИГ .

Avatar

Ламаадан 2020-07-01 46.166.139.111

Хүүкээ ажлын байран дээр элдэв янзаар эмэгтэй ажилтныг дарамтлах онцгүй шүү

Avatar

Zochin 2020-07-01 202.126.89.250

Ene hun ajil nugalah hun haragdaad bga shu, tand amjilt husie. Setgegdel bitii ustgaad bgach

Avatar

Zochin 2020-07-01 202.126.89.250

Ene hun ajil nugalah hun haragdaad bga shu, tand amjilt husie.

Avatar

Зочин 2020-07-01 139.5.219.9

Бага залуугаасаа л намбарбаев мэтийн хамгийн олиггүй этгээдүүдийг хормойдож, хор найруулга хов хутгуур, өнгө мөнгө зугаа цэнгэл дунд хүмүүжсэн, шударга үнэнч хөдөлмөр зүтгэл, хөлс хучний амт мэдэхгүй, хулхи хурандаа цолтой, хулхи ёсолгоотой, хулхи яриатай энэ залуу зүтгэсээр байгаад энэ өндөрлөгт гарлаа даа. Одоо үүрэх ачаагаа дийлэх болов уу. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгаа болов уу. Бүрдүүлэх багыг нь харахад л цаашдаа энэ хүнээс юуг хүлээж болох, болохгүй нь харагдана даа .

Avatar

Зочин 2020-07-01 202.126.89.30

Odoo xurdan zasagaa baiguulaad ajilaa exel.

Avatar

Зочин 2020-07-01 202.170.80.25

Нэгэнт л сонголтоо хийсэн одоо харин юу хийх яахыг нь хархал үлдэж байх шиг байндаа.

Avatar

Bold o 2020-07-01 223.62.203.53

Holduu mal Hurelsuh l es boloh ni todorhoi sh dee naad jujigee zogsoovol taarna mangaruudaa

Avatar

zochin 2020-07-01 64.119.21.107

AN – YN b**s ODOO TAYWSHIR , GALT TEREG TALIICHIKHSAN ,

Avatar

Irgen 2020-07-01 202.126.89.170

TOSK gej baiguullaga chin 4 jil Yu ch hiisengui. Heden Yu ch medehgui huuhduud darga hiij toglood duusgalaa Hurelsuhee !!! Namiin moriin hutulburt chin oron suutsnii tom hutulbur bagtsan bn lee. Ajlaa meddeg mergejliin humuus tavihgui bol ahiad l 4 jil Yu ch hiihgui shuu Hurelsuhee !!!! Ene Hicheengui tuuniig toirson heden chadvargui nuhduudee zailluulaarai. Ajil hiihgui avilga avaal suuj bn shuu heden nuhduud !!!!

Avatar

ard 2020-07-01 202.131.234.114

Tsagdaag shinchleh heregtei bna yunii omno.

Avatar

зочин 2020-07-01 66.181.160.118

АН нам МАНгаруудын эсрэг Их Эвсэл байгуулах хэрэгтэй дэ .

Avatar

Зочин 2020-07-01 202.70.34.38

АН чинь өөрө МАНАН болчихоод байгаагаа сая сонгуулиар нэр дэвшүүлсэн хүмүүсээрээ харуулсан… Эхлээд АН-аа тэр МАНАН-гаасаа цэвэрлэ…

Avatar

Зочин 2020-07-01 66.181.161.68

тэнэг юмуу чи

Avatar

саак 2020-07-01 66.181.161.103

энэ популистын оронд оюун эрдэнэ дээр гэхдээ монголчууд иим сонголт хииж чадахгүй

Avatar

ЗОЧИН 2020-07-01 202.179.8.4

Оюун-Эрдэнэ өөрөө популист. Сагсуу бацаан хэрэггүй

Avatar

Хүрэлсүхийг тодруулаад байх юу байсан юм 2020-07-01 139.5.217.30

У.Хүрэлсүхээ чадвартай мэргэжлийн, Ард иргэд хүндэтгэлтэй хүлээж авахаар Засгийн газар бүрдүүлээрэй.

Avatar

Зочин 2020-07-01 43.228.131.151

Ee dee Hyamka gaa martavaa! Tsaadahigaa Huuliin said bolgohgvi bol chinii kazino,zodoon,jdv, tagnuuliin togloom geed uch tuchnuun hergiig suhuud svid hiine shvv !
Zahih l yum “Hyamkagaa martav !”

Avatar

Зочин 2020-07-01 66.181.161.68

нямдорж гуайг хэвээр үлдээх хэрэгтэй эрдэнэтийн 49 хувь болон тэр 2 ядарсан хэлмэгдсэн хүний төлөө ганцаараа дуугарч явсан хүн тэгхэд эрдэнэтийн хар масс 2 поп сонгосон бүтэхгүй 4 жил

Avatar

Lkhagva 2020-07-01 150.129.142.183

Sain ajillaya gej bodoj baigaa bol merjeiliin mergejsen bagaa gargaj ajilluulaarai
Hurelsuh saidaaa chadvargui humuus uhaan chadvar garahgui shuu tand amjilt husie

Avatar

Зочин 2020-07-01 103.68.107.106

Хүрэлсүх одоо ажил хийе л гэж байгаа бол намын шагналаар очсон баахан хоосон толгойнуудаа зайлуулаад чаддаг хүмүүсийг нь яам, агентлаг, төрийн өмчит компаниудын удирдлага, удирдлагын багт нь тавьж ажил хийх хэрэгтэй байна. Баахан намын нэрээр ирсэн идэж уухаас өөр ажилгүй хоосон толгойтой гарууд дүүрэн байна шүү. Одоо зоригтой ажил хийх хүмүүсээ тавих хэрэгтэй. Үгүй бол наад мөрийн хөтөлбөр чинь мөрөөдлийн цаас болно. Төрийн өмчит компаниудын энэ хэдэн 4 жил юу ч хийгээгүй хүмүүсээ солиорой доо!

Avatar

Зочин 2020-07-01 59.153.114.240

Миеэгийн 27- ын бүлэглэлийн угшилтай нөхдүүдэд сайдын суудал байхгүй шүү

Avatar

Баяр 2020-07-01 66.181.182.147

Энхтүвшин Улаан мэтийн зөнөг өвгөчүүдийг бүү Засагт оруулаарай даа Хүрэлсүх минь. Эрч хүчтэй залуу үеийхэнд ачаа үүрүүлэх цаг болсон шүү

Avatar

Зочин 2020-07-01 59.153.85.71

хүрэлсүх ерөнхий сайд болохооргүй юм болсон .

Avatar

зочин 2020-07-01 192.82.78.42

Том нам юундаа мөхөсдөх вэ. Ээрч муураад байх биш.
Ерөнхий сайд нь бэлэн биз.

Avatar

Bold o 2020-07-01 223.62.203.102

Holduu mal Hurelsuh

Avatar

иргэн 2020-07-01 66.181.179.68

Шуурхай байгаа нь таалагдаж байна. Гэвч орон нутгийн сонгуульдаа ач холбогдол өгөхгүй бол хөл гар муутай хүн шиг болох вий гэж ахмадууд ярилцах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж