УИХ-ын сонгуульд 62 суудал авсан эрх баригч МАН анхдугаар чуулганы хуралдуулж, тангараг өргөв. Мөн УИХ-ын даргаар өнгөрсөн парламентын хоёр жил ажилласан Г.Занданшатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар улираан томилов.
НЭГ ГИШҮҮН НЬ ХОРИГДОЖ БАЙНА
УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшиж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 461-р хорих ангид хоригдож байгаа. Ж.Эрдэнэбатын хувьд Сэлэнгэ аймагт хамгийн олон санал буюу 22865 хүний санал буюу 46,61 хувиар ялалт байгуулсан юм. Ингэхдээ тэрбээр УИХ-ын сонгуульд хорих ангиас өрсөлдөж, ялалт байгуулсан анхдагч болж байгаа юм. Гэвч түүнд холбогдох шүүх хурал маргааш буюу долдугаар сарын 2-ны өдөр болох юм.
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй бөгөөд зургадугаар сарын 12-нд цагдан хорьсон. Ингэхдээ барьцааны төлбөр болох 10 сая төгрөгийг байршуулаагүй хэмээн үзсэн билээ.
УИХ-ЫН ДЭД ДАРГААР С.ОДОНТУЯА, Т.АЮУРСАЙХАН НАРЫГ ДЭВШҮҮЛЭВ
УИХ хоёр дэд даргатай байх ёстой бөгөөд олон суудалтай намуудаас хоёр төлөөллийг сонгодог. Тэгвэл Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Одонтуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн бол МАН-аас Т.Аюурсайханыг тус тус нэр дэвшүүлээд байна. Тэднийг өнөөдөр хуралдах чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.
УИХ-ын дэд дарга, түүний чиг үүрэг:
- 12.1. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.
- 12.2. Улсын Их Хурлын дэд даргыг энэ хуулийн 9.3-9.5-д заасан журмын дагуу сонгож, 10.2.2, 10.2.3-т заасан үндэслэлээр чөлөөлж, 10.2.4, 10.2.5-д заасан үндэслэлээр огцруулна.
- 12.3. Энэ хуулийн 26.4-т зааснаар нам, эвслийн бүлэг тарсан бол тухайн бүлгээс сонгогдсон дэд даргыг чөлөөлөгдсөнд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.
- 12.4. Улсын Их Хурлын дэд дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ
- 12.4.1. Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
- 12.4.2. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны ирц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
- 12.4.3. Улсын Их Хурлын үйл ажиллагааны дэг, гишүүний ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих
- 12.4.4. Улсын Их Хурлын даргаас даалгасан бусад чиг үүрэг
- 12.4.5. хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
- 12.5. Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний даалгаснаар дэд дарга үүргийг нь хэрэгжүүлнэ.
- АН шийдвэрээ УИХ-д танилцуулж, батлуулснаар албажна.
УИХ-ЫН ЯАРАЛТАЙ ТАВАН АЖИЛ ХИЙНЭ ГЭВ
УИХ-ын даргын хэлсэнчлэн энэ парламент ойрын хугацаанд таван асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орно гэв.
- Хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” томоохон хуулиуд биднийг хүлээж байна. Эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах шаардлагатай. Үүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг олон хууль биднийг хүлээж байна. Заримынх нь эхний хэлэлцүүлгийг хийсэн, төсөл нь бэлэн болсон байгаа. Шууд хэлэлцэж эхлэхэд ямар ч саад байхгүй.
- Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, өсөлтийн суурийг бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрт багтсан амлалтаа хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орох шаардлагатай байна. Коронавирусийн халдварт цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, нэгэнт авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнд хүргэх нь чухал байна. Тухайлбал, банк санхүүгийн реформыг үргэлжлүүлэх, зээлийн хүүг бууруулж 1 оронтой тоонд хүргэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах зэрэг шийдвэрийг Улсын Их Хурал нэн яаралтай гаргахыг ард түмэн хүлээж байгаа.
- Эдийн засгаа солонгоруулахын тулд эхний ээлжинд хос морьтой болж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа өөрчилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого өнөө маргаашгүй бодит ажил хэрэг болж эхлэх шаардлагатай байна. Үүний тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрүүдийг гаргах нь зайлшгүй чухал юм.
- Төрөө төвшитгөх, сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг бид ард түмнээсээ авсан. Энэ хүрээнд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна. Иймд Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж Улсын Их Хурлын даргын хувьд үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нэн яаралтай журамлаж, хуульчлах хэрэгтэй байна. Энэ бүтцүүдээр дамжуулан зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийг биш, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
- Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр нэгэнт авч хэрэгжүүлж байгаа бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлж, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, “Тэтгэврийн шинэчлэл”, “Бага өртөгтэй орон сууц”, “Тогтвортой амар амгалан гэр бүл” зэрэг олон хөтөлбөрийг ойрын үед эцэслэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна.
Ш.ЧИМЭГ
Цэргийн биш хүн 2020-07-01 122.201.24.42
Энэ малнууд бүгд цэрэг болж тэнэгтэх юм
Зочин 2020-07-01 98.7.80.146
Пүүзний хэрүүл хийгээд шуугиад байсан энэ ёсолгоо, цэрэг хувцасыг төрийн ордонд өмсөхийг нь болиулаач ээ. Тэтгэвэртээ гарчихсан генерал УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод цэрэг хувцастайгаа зогсож байх юм энэ бол туйлын буруу үйлдэл.
Цэрэн 2020-07-01 66.181.189.172
Бууж өгч байгаа ГАМИН цэрэг шиг харагдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд будаа будаа!!!!
Зочин 2020-07-01 202.179.25.90
ЗА ДАВАРСАН БАНКУУДЫГ ЧАНГАЛАХ НЬ ЗӨВ ШҮҮ. БРАВО.
Зочин 2020-07-01 66.181.161.70
Ёо ёо болиод өгөөчээ.Ийм эргүү дагзнуудыг сонгоод хэрэг алга.яахгээд байгаа юм бэ
Зочин 2020-07-01 112.72.6.146
УИХ -ын шинэ гишүүдээ та нар минь маш хурдан банкнб реформыг хийгээрэй. Ард түмэн чинь шуналтай шулаач банкны мөнгө хүүлэгчдийн хүүнд сөхөрч уналаа шүү.
Зочин 2020-07-01 73.92.12.67
Тархигүй гахай,хошин шогод алиалагчаар ч тохирохгүй жүжигчин. Ийм спикертэй парламент 2021 оныг дуусгахгүй ҮХ– ийн өөрчлөлт хийж Монгол улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай улс болгоно гээд явж байхад гайхах юм байхгүй. Монгол арван хар нүглийнхээ зам руу шуударлаа
Бусдыг дуриан далдагнагч 2020-07-01 202.179.26.60
Ер бүгд ёслох болж дээ МАН-ийхан Цэргийн дэглэм маягаар л ажиллах юм байна даа
Зочин 2020-07-01 27.123.214.2
Явж өгч байнаа. Гэхдээ бидний л сонголт Бид эднийгээ л сонгосон . Хайртхй шүү Зандаа
Зочин 2020-07-01 27.123.214.2
А Дюмагын " Шадар гурван цэрэг " зохиолын Орос хувилбарын Портос .
зочин 2020-07-01 192.82.75.243
ЖҮЖИГ ТАВИГЧИД
ХУУЛЬЧ 2020-07-01 192.82.64.190
НЭГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНД СОНГОГДСОН ХҮН ХОРИГДОЖ БАЙГААА Л ДАА ,,,ХАРИН ТҮҮНИЙ ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ДАРХЛАА 2020,О6,О9 НЫ ӨДРӨӨС ШНЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨСНӨӨР ХҮРЭЛСҮХЫН ӨМНӨХ ЕРӨНХИЙ САЙД ЭРДЭНЭ БАТЫН ШОРОНДОХ ДАРХЛАА ҮҮСЭВ БОЛОЛТОЙ ,,,,,,,АМЬДРАЛАА ГЭЖ ,,,,,,,,
Битгий тоо 2020-07-01 64.119.16.57
Энгийн хувцастай, малгайгүй ингэж ёслох нь өөрсдөд нь таалагдаад хийгээд байгаа, бусдад сонин гажуу харагдаад байгаа гэдгийг тоохгүй байгаа бол дүүрчээ дүүрч, удахгүй бусад хүмүүс дагаж дурайгаад зан заншил болох биз, битгийн тоо. Харин ийм хандлагаараа маниусынхаа амьдралыг шийдчих магадлал байгааг харуулаад байгаад л санаа зовж байна
Монголоороо 2020-07-01 122.201.24.42
Бушийг ирэхэд Энхбаяр төрийн дуулалд америкийг дуриаж зүрхээ дарсаныг бүгд мартжээ. Одоо бүгд л дурайн далдганах болж дээ хөөрхий
Цэрэг 2020-07-01 98.7.80.146
News.mn жоохон сурвалжлаач. Хүрэлсүх, Занданшатар хоёр энд тэнд ёслоод л, дүрмийн бус цэрэг хувцас өмсөөд л. Ажлаа өгчихсөн генерал цэрэг хувцастай УИХ-н гишүүний тангараг өргөөд л. Ерөнхийлөгч нь биеийн тамирын хувцастай төрийн генерал цолыг олгоод л. Дүрэмт хувцас гэдэг тодорхой дүрэм зааврын дагуу өмсдөг төрийн хувцас. Цэргийн дүрэмт хувцас өмсөх заавар гэж байдаг түүний дагуу өмсдөг ДҮРЭМТЭЙ хувцас. Төрийн удирдлагууд нь ингэж үл хүндэтгээд, доромжлоод байх юм. Цэгцэлж болдоггүй юм у?
Зочин 2020-07-01 98.7.80.146
Тэгээд бас пүүзтэй төрийн ордонд орлоо гэж шүүмжлээд шуугиан дэгдээгээд байгаа биз дээ. Малгагүй ёслох ёсгүй л журамтай дүрэмтэй юмсан даа.
Зочин 2020-07-01 66.181.161.22
Энэ Хүрэлсүх, Занданшатар, Сэргэлэн гээд малгайгүй ёслооод зогсож байдаг мангарууд юм аа
Зочин 2020-07-01 192.82.67.97
Иййй ялагдах нь тодорхой болчихсон самурай цэрэг шиг бж байгааг нь. Галуу хэрээг дагаж хөлөө хөлдөөнө гэж битгий элийрээд байгаач. Ийм толгойгүй алиалагч нарыг бид толгой дээрээ залаад л бгаа юм даа.
ingehgui ee please 2020-07-01 202.126.90.9
yagaad bugd tsereg yoslogoogoor yoslood bainaa, ardchilal parliament bol manai ulsiin hamgiin zuw helber. hunii erkh erkh chuluug deedelj yvah heregtei
Зочин 2020-07-01 103.9.90.98
ийм ёсолгоо моодонд орж байгаа юм уу
Зочин 2020-07-01 64.119.24.6
Энэ эргүү юмнууд чинь болсон болоогүй бүгдээрээ ёсолдог болцым уу. Цэргийн дэглэмтэй болох гээд байгаам уу. Малгайгүй ёсолж л байдаг. Цолгүй, үсрээд л байлдагч гарууд ч ёсолж л байх.
Зочин 2020-07-01 103.14.38.132
Хөөе энэ зураг эвлүүлэг биш биз ? Хэн ингэж ёслож болох, хэн тоглож, шоглож буй мэт болох болохгүй гээд юм байна уу ? Манай ерөнхийлөгч нь наадмаа нээгээд албаны хувцастай дэвээд гүйчихнэ, УИХ ын дарга нь, ерөнхий сайд нь УИХ дээрээ ёслоод явчихна. Энэ ёсолгоо ер нь юу илтгэдэг, хаана хэн ёсолдогийг хэлж өнөх хүн байна уу
Зочин 2020-07-01 183.177.97.14
ЭНЭ ЦЭРЭГ ШИГ ЁСЛОДОГ ТЭНЭГ КОММУНИСТ ЮМ АА БОЛИОЧ ЭЭ. ПАРЛАМЕНТИЙН ДАРГА НЬ ХҮРТЭЛ ИНГЭЖ ТЭНЭГТЭХ ГЭЖ.
Занданшатарын IQ-г шалгуулах юм сан 2020-07-01 103.229.120.251
Энэ Занданшатар үнэхээр тэнэг, боловсролгүй хүн болох нь ТВ-ээр харагдсан. Хүн төрөлхтөний үүсэл, тэтгэврийн зээлийг тэглээд хэлж буй үндэслэл зэрэг нь үнэн мулгуудуу юм байна лээ. IQ-г нь нэг шалгуулчих юмсан.
Зочин 2020-07-01 43.228.131.151
Tsumuuruu l yoslood baih bolj. Tsergiin deglemiig l erlood bna daa.
TSERGIIN DEGLEM togtoohoo bitvvhen MSJ-deed bainaa.
Зочин 2020-07-01 203.91.116.235
10 тэрбум
зочин 2020-07-01 202.131.248.250
найз ЖДҮчин Содбаатрыгаа яах бол энэ,тэр мөнгөнөөс нь хүртээ л байлгүй,шударга царайлах хэрэггүй,ТЭНГЭР мэднэ
Зочин 2020-07-01 202.21.111.170
Баянхонгороосоо ганцаараа гараад ирсэн нөгөө багаара яасан нөгөө хоёроо хаячаад ирмсэн хүнийг спткер болгочих юм даа
Зочин 2020-07-01 202.179.26.150
Энэ яаж байгаа юм бол, ямар цэргийн байгууллага биш, төрийн байгууллага
haha 2020-07-01 66.181.161.105
yoslood l
Зочин 2020-07-01 103.26.193.163
Хаха
Зочин 2020-07-01 103.68.107.106
Хүрэлсүх энэ хоёр гэж нэр эргүү хоёр ац байх юмаа. Зүгээр л даруухан бай л даа. Цэргийн ёсолгоо нтр хийгээл тэнэгтээд байдын хоёр хөлдүү гар чинь. Ичиж үхмээр
зочин 2020-07-01 192.82.65.120
Хүүк ээ наадуулдаа битгий ёсол гэж хэлээрэй. Тэгэхгүй бол чамайг дуурайгаад бүгд ёслох нь…
Зочин 2020-07-01 192.82.67.97
Яагаад ингээд салбадай царайлаад юуг хүсээд бдаг нөхөд вэ. Өөрийн толгойтой бгаач. Цэргийн дэглэм тогтоох гээд хүсээд бдаг юмуу.
Зочин 2020-07-01 66.181.161.102
Цэргийн дэглэмтэй улс болох нээ
Зочин 2020-07-01 66.181.161.102
Цэргийн дэглэмтэй улс болох нээ а**х л бх даа 39 он
Bold o 2020-07-01 223.62.203.102
Zandanshatar odoo hurandaa havtsa..Huuk ni general boloo blgui dee
зочин 2020-07-01 124.158.94.9
Хүүкээ дуурайж далдагнадаг болжээ. Бүгд цэргийн хурандаа болсон юм уу