7 размерын хөх, зузаан уруул хийлгэхээ больжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

7 размерын хөх, зузаан уруул хийлгэхээ больжээ

7 размерын хөх, зузаан уруул хийлгэхээ больжээ

Орос эмэгтэйчүүдийн пластик хагалгааны хандлага өөрчлөгдөж, долоон размерийн хөх, зузаан уруул, хүүхэлдэйн царай хийлгэхээ больсон хэмээн Оросын гоо сайхны нэртэй мэс засалч Гайк Бабаян Sputnik радиод өгсөн ярилцлагадаа хэлжээ. "Нэг хэсэг тоод болж байсан долоон размерийн хөх, зузаан уруул, Барби царай одоо моодноос гарсан. Том хөх хийлгэх нь ердөө гоё биш бас үзэмжгүй гэдгийг ойлгосон. Харин одоо эсрэгээрээ аль болох байгалийн төрхөөрөө байхыг илүүд үзэж байна. Тиймээс хөхөө томруулсан ч бага размераар томруулах сонирхолтой болсон” хэмээн тэр хэллээ. Түүний хэлснээр одоо хамгийн эрэлттэй байгаа хөхний размер нь 2-3 размер ажээ.

Гоо сайхны хагалгааны хөгжил ч өөрчлөгдөж байгаа юм. Хөх томруулахад суулгадаг имплантыг гараар тэмтрээд ч мэдэгдэхгүй болсон төдийгүй хүүхэд төрүүлсний дараа хөхөөрөө хооллож болохоор болсон гэдгийг Бабаян хэллээ. Мөн уруулын гелийн найрлага ч ихээхэн өөрчлөгдсөн байна. Өмнө нь уруулд шахсан гель нь хэлбэрээ алддаг байсан учраас ойр ойрхон шахуулах хэрэгтэй байсан төдийгүй нүүрний хэлбэрийг эвддэг байжээ. Харин гоо сайхны хагалгааны нэр төрөл эрэлт ихтэй хэвээр байгаа нь өөх соруулах ажилбар ажээ.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж