COVID-19-ийн вакцины туршилтад орж байгаа хүмүүсийн бие сайн байна | News.MN

COVID-19-ийн вакцины туршилтад орж байгаа хүмүүсийн бие сайн байна

COVID-19-ийн вакцины туршилтад орж байгаа хүмүүсийн бие сайн байна

COVID-19-ийн вакцины туршилтад орж байгаа хүмүүсийн бие сайн байна

ОХУ-ын эрдэмтдийн гарган авсан COVID-19-ийн вакциныг энэ сарын 18-наас ОХУ хүн дээр туршиж эхэлсэн. Туршилт эхэлснээс хойш туршилтад хамрагдагчдын эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө гараагүй байна хэмээн Бурденкогийн нэрэмжит эмнэлгийн Мэдээгүйжүүлэлт, сэхээн амьдруулах тасгийн эмч Олег Бурденко хэлсэн байна.

"Вакцины туршилтад сайн дураар хамрагдаж байгаа хүмүүсийн биеийн байдлыг бид тогтмол хянаж байна. Тэдний бие сайн байгаа, ямар нэг гомдол гаргаагүй байна. Биеийн хэм, артерийн даралт, судасны цохилт, амьсгалын тоонд өөрчлөлт орсон зүйлгүй” хэмээн Олег Чихляев хэллээ.

Мөн цусны шинжилгээ болон биохимийн шинжилгээг тогтмол хийж байгаа юм.

Вакцины туршилтад оролцох хүмүүсийг сайн дурын үндсэн дээр сонгосон бөгөөд тэднийг хоёр бүлэгт хуваан эхний бүлгийн туршилт зургадугаар сарын 18-нд, хоёр дахь бүлгийн туршилтыг 23-наас эхэлсэн.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж