МАН Хотын даргын бодлогыг орон нутгийн сонгуулиар “туг” болгох уу?    | News.MN

МАН Хотын даргын бодлогыг орон нутгийн сонгуулиар “туг” болгох уу?   

МАН Хотын даргын бодлогыг орон нутгийн сонгуулиар “туг” болгох уу?   

МАН Хотын даргын бодлогыг орон нутгийн сонгуулиар “туг” болгох уу?   

Үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй МАН-ын түүхэнд нэг шинэ зүйл тэмдэглэгдэн үлдэж буй нь нийслэлд байгуулсан ялалт юм. МАН  өнгөрсөн 30 жилийн хугацаанд болсон долоон удаагийн парламентын сонгуулиар хэзээ ч энэ удаагийнх шиг түүхэн ялалт байгуулж байгаагүй.

Харин 2020 оны сонгуулиар нийслэлийн МАН анх удаа 91,7 хувиар ялалт байгуулсан дээд амжилт үзүүлэв. Тодруулбал, нийслэлд нэр дэвшсэн 24 нэр дэвшигчээс 22 нь ялалт байгуулаад байна.

Улс төрийн намууд сонгуулийн маргаашаас дараагийн сонгуульдаа бэлддэг гэсэн үг бий. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Ялсан хийгээд ялагдсан намын аль алинд нь орон нутгийн  сонгууль чухал. Ялсан нам бодлого,  үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх “хөл”-өө бэхжүүлэх бол ялагдсанд нь сөрөг хүчний үүргээ анхан, дунд шатнаас хийх боломж байдаг.

МАН-ын ялалтад намын дарга У.Хүрэлсүх өндөр үүрэгтэй байсан шиг  хотын ялалтыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас салгахын аргагүй.

Хариуцлага, дэг журам, эмх цэгцийг хотод тогтоохын тулд хүний өөрийн гэхгүйгээр хариуцлага нэхэж, нийслэлийн иргэдийн талд гаргаж байсан томоохон шийдвэрүүд  түүнийг засаглаж байсан сүүлийн хоёр жилийн хугацааных гэвэл буруудахгүй.

Улаанбаатар хот орчин үеийн, өндөр технологийн, бие даасан, санхүүгийн хараат  бусаар цаашид хөгжих бодлогын баримт бичгүүд мөн С.Амарсайханы бодлогоор батлагдсан.

У.Хүрэлсүхийн Засгийн газар Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх “Алсын хараа 2050” үзэл баримтлалаа УИХ-аар батлуулсан  бол, С.Амарсайханы баг Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичгийг мөн батлуулж чадсан.

“Алсын хараа 2050” хөтөлбөрт эхний дөрвөн жил хэрэгжүүлэхээр тусгасан зүйлүүд  МАН-ын мөрийн хөтөлбөр болсон. Иргэд ч уг  бодлогыг дэмжсэн, тус намд саналаа өгч, үнэмлэхүй олонхоор сонгоод байна.

Тэгвэл ирэх намар болох орон  нутгийн сонгуулиар нийслэлийн МАН ямар баримт бичгийг “туг” болгож орох вэ?

Үе үеийн хотын парламент өөрийн гэсэн олон олон түүхэн шийдвэртэй. Улстөрчид тэдгээрийн дундаас сонгогчдын саналыг авах хамгийн чухлыг нь сугалж сонгуулийнхаа хөтөч болгодог. Харин энэ удаагийн НИТХ-д тийм түүхэн шийдвэр бий юү. Мэдээж бий. “Алсын хараа 2050” хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөр  болсон шиг  Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг ч орон нутгийн сонгуулиар нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөр байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл,  С.Амарсайханы бодлого ирэх намрын сонгуулиар нийслэлд барих “туг”  болох  нь.

Нийслэлийг төрөлжсөн эдийн засаг, дагуул хот, дэд төвүүдтэй, хүн амьдрахад таатай орчин бүхий хот болгон хөгжүүлэх урт хугацааны бодлого уг үзэл баримтлалд бий.

Энэхүү баримт бичгийг Монгол Улсыг урт хугацаанд хөгжүүлэх бодлоготой уялдуулан боловсруулсан гэдгээрээ хэрэгжих хамгийн  боломжит баримт бичиг. Нэг үгээр хэлбэл,  орон нутгийн сонгуулиар өөр амлалт, өөр зорилт хайх хэрэггүй гэсэн үг.

Эндээс харахад орон нутгийн сонгуульд нийслэлийн МАН С.Амарсайханыг ашиглах нь  зөв. Тэртээ тэргүй бодлогыг нь боловсруулсан хүн түүнээс өөр байхгүй.

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2050 2020-06-30 66.181.185.70

Магтах аргаа олох гэж ядаж дээ, хоосон үүрэгддэг л байсан даа

Avatar

Зочин 2020-06-30 59.153.87.251

битгий ш** Энэ н**ш юу хийсийн Налайхд гарах гэж замыг нь ухэн хатан хийсэн биз урьдын даргын эхлуулсэн ажлыг еертее баахан наасан
Хотод ялсан нь ганцхан Засгийн газрын утааг арилгасан ажил дээр л болсон дун Унэн юм унэнээрээ сайхан

Avatar

Зочин 2020-06-30 66.181.181.170

AH odoo oron nutgiin songuulid YLALT baiguulah heregtei.

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.51

Арөй гэж поп засаг даргаас дэвшүүлэн зайлуулж бхад юу вэ ни

Avatar

БАНТАН 2020-06-30 202.9.46.61

С.Амарсайханыг л нийслэлд нь үлдээчих байсан юм даа. Цаадах чинь дараа дараагийн хотын захирагчид жаахан өндөр босго тогтоочих шиг боллоо. Гэхдээ алсаа бодвол бас мань хүнийг ирээдүйн ерөнхий сайд гэж харвал "УИХ гишүүнээр сайн ажилласан тохиолдолд" бас болохгүй ч юм алга л даа УИХ гишүүн болгосон нь.

Avatar

Зочин 2020-06-30 59.153.87.251

Еренхий сайдаа гэр булийн хулгайч луйварчидуу Больж уз арайчдээ Гэхдээ дотроо тийм бодол елхен тээх амьтан шуу

Avatar

Www333 2020-06-30 66.181.161.119

Uul mash zuv bodol niisleliin zakhiragch saidiin erkh medeltei baikh yostoi.

Avatar

иргэн 2020-06-30 192.82.72.127

Амарсайханд найдах хэрэггүй ээ. Хүрэлсүх сайд өөрөө анхааралдаа авч ач холбогдол өгөх хэрэгтэй. Орон нутгийн сонгуулиар хөлөө бэхжүүлэхгүй бол МАНАН-ийнхан ажлыг чинь араас нь чхргууцалдаад явуулахгүй шүү гэж хашир бурхинууд өгүүлэлдэж байх юм

Avatar

Зочин 2020-06-30 82.135.30.192

Niisleliin zasad dargiig zasgiin gazriin gishuun bolgood Amarsaiklhaniigaa urgeljluuleed tavichihad huuli zuin huvid bolomjtoi yu

Avatar

Зочин 2020-06-30 59.153.87.251

Амарсайхан еерее бичээд байнадаа

Avatar

Зочин 2020-06-30 59.153.87.251

Санаа байгаа байгаа

Avatar

Зочин 2020-06-30 202.126.88.72

Зөв шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж