НЭМЭЛТ: 18.40 ЦАГ
УИХ-ын МАН-ын бүлгийн хуралдаанаар УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь Чингэлтэй дүүргээс хоёр дахь удаагаа сонгогдон гарч ирсэн бөгөөд өмнөх парламентын үед Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргад УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нарыг дэвшүүлээд юм байна.
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГААР Д.ТОГТОХСҮРЭНГ УЛИРААН ТОМИЛНО
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдах гэж байна. Хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болон дэд дарга нарыг сонгоно. Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг улираан томилохоор болжээ.
Тэрбээр өнгөрсөн парламентад улс төрийн хувьд амаргүй цаг үед Бүлгийн даргаар ажиллаж байсан. Харин бүлгийн дэд даргаар Б.Жавхлан, Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар ажиллах юм байна.