М.Нандин-Эрдэнэ Ким Сэ-Ёнтай дахин тулалдана | News.MN

М.Нандин-Эрдэнэ Ким Сэ-Ёнтай дахин тулалдана

М.Нандин-Эрдэнэ Ким Сэ-Ёнтай дахин тулалдана

М.Нандин-Эрдэнэ Ким Сэ-Ёнтай дахин тулалдана

Өмнөд Солонгосын холимог тулааны Road FC холбооны тулаанч, Монголын холимог тулааны MFC холбооны -70 килограммын жингийн анхны аварга М.Нандин-Эрдэнэ өнгөрөгч тавдугаар сарын 23-нд Road FC холбооны ээлжит өдөрлөгт оролцон оргил тулаанд нь тулалдсан билээ. Тэрбээр өөрийн өрсөлдөгч Өмнөд Солонгосын тулаанч Ким Сэ-Ёныг нэгдүгээр үеийн 38 дахь секундэд хүнд цохилтоор унаган ээлжит ялалтаа байгуулсан. Тэгвэл энэхүү тулаанд ялагдсан Ким Сэ-Ёны зүгээс холбоондоо хүсэлт гарган дахин М.Нандин-Эрдэнэтэй тулалдахаар болжээ.

Дээрх хоёр тулаанчийн ээлжит тулаан ирэх долдугаар сарын 18-ны өдөр Road FC холбооны ARC 2 өдөрлөгийн хүрээнд явагдана.

Ким Сэ-Ёны зүгээс тулааны үеэр М.Нандин-Эрдэнийг нүд рүү нь хуруугаа хийсэн хэмээн гомдол гаргажээ. Тэрбээр “Тулаан эхлээд хэдхэн секунд л болж байсан. Би ч өөртөө итгэлтэй байсан боловч гэнэт нүд харанхуйлаад ирсэн. Шүүгч миний нөхцөл байдлыг ойлгоод тулааныг зогсоох байх гэж бодсон ч тэр алдаа гаргасан” хэмээжээ. Тулааны дараа Ким Сэ-Ён хоёр өдөр унталгүй сэтгэл дундуур байсан гэнэ. Ким Сэ-Ён “Би тэр өдөр, тэр өдрийн маргааш нь ч унтаж чадаагүй. Үнэхээр ичгүүртэй байсан. Өдөр бүр л бэлтгэлээ хийж дараагийн тулаандаа бэлтгэлтэй байхыг хүсч байна. Дахин тулалдах боломж олгосон М.Нандин-Эрдэнэд баярлалаа” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-30 203.91.116.126

ZODUULJ HANADGUI SDU WE

Avatar

Зочин 2020-06-30 103.229.123.102

Миний монгол хүү хийморьтой байж, бэлтгэлээ маш сайн хийнэ шүү. Өөрийн чинь эсрэг тулалдах гээд өдөр шөнөгүй бэлтгэлээ хийж байна. Анхаар.

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.31

Бооцоогоо өгсөсөн биз дээ. Нэг чадсан бол хоёр чадаж л таарна

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.47

Дахиж хэрэггүй дээ. Хүссэн болгоны хүслийг хангагч гэж бүү харуул. Үл тоо өмхий хангугийг.

Avatar

Зочин 2020-06-30 59.153.112.129

ШШШ яасан гэж энэ солонгос хүүг энэ Монголоор дахин дахин нүдүүлэх гээд байдаг юм. ямар гэм хийсэн гэж энэ вэ

Avatar

Зочин 2020-06-30 66.181.180.245

Тэнэг амьтан бэ… Энэ их камер бичлэг, энэ олон үзэгч фенүүдээ басамжлаад байгаа юм байх даа. Ямар ч "нүдэнд хуруу орох, эсвэл хатгах" үйл явц өрнөл болоогүй байхад, гүтгэж гэнэ. Дахиад навс зодуулах нь л дээ

Avatar

Зочин 2020-06-30 202.9.40.127

Дахиж унтаж чадахгүй болтол нь зод

Avatar

Amar 2020-06-30 182.160.36.118

Ямар мулгуу солонгос вэ.Айн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж