Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 14.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт таслан сэргийлэх арга хэмжээтэй холбогдох харилцааг хуульчлахдаа “дахин гэмт хэрэг үйлдэх” гэсэн нэр томьёо оруулсан нь шалгагдаж буй гэмт хэрэг дээрээ гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх нөхцлийг бий болгон улмаар иргэний эрхийг зөрчиж байна гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ.
Энэхүү мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны долдугаар сарын 08-ны өдөр хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Зочин 2020-06-30 66.181.161.45
Цэц ажлаа хийгээчээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэнтэй холбоотой асуудал улс орны хэмжээнд үүсч байхад ор тас дуугүй суухаа болино уу, ялхайсан муусайн юмнууд
Зочин 2020-06-30 82.135.30.192
Tsetse gej sug suuder shig baiguullaga boljee.