Эхнэр, хүүхдүүдээ цалинжуулсан экс Ерөнхий сайдыг хорино

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

Эхнэр, хүүхдүүдээ цалинжуулсан экс Ерөнхий сайдыг хорино

Эхнэр, хүүхдүүдээ цалинжуулсан экс Ерөнхий сайдыг хорино

Францын Ерөнхий сайд асан Франсуа Фийон болон түүний эхнэр Пенелопа, туслах Марк Жоулд нарыг Парисын шүүх улсын хөрөнгийг хууль бусаар ашигласан, нуун дарагдуулсан хэрэгт гэм буруутай хэмээн үзжээ.

Тухайлбал, Фийон эхнэр, хүүхдүүд болон туслах Жоулд нарт улсын төсвөөс зуу зуун мянган евро өгсөн аж. Иймд Фийонд 5 жил хорих ял оноон, гурвыг нь түдгэлзүүлж, 375 мянган еврогоор торгон, сонгуульд оролцох эрхийг 10 жилээр хязгаарласан байна. Харин эхнэр Пенелопад гурван жил хорих ял оноон, түүнийгээ түдгэлзүүлж, мөн ижил 375 мянган еврогоор торгожээ. Түүнээс гадна Фийон болон түүний хамтран өмгөөлөгчдийг Францын үндэсний ассемблед нэг сая гаруй еврог нөхөн олгохыг тушаажээ.

Харин Фийоны өмгөөлөгч нар дээрх шийдвэрийг шударга бус хэмээн үзээд, давж заалдахаа мэдэгдсэн байна.

Скандал

Фийон 2007-2012 онд Ерөнхийлөгч Николя Саркозигийн засаглалын үед Ерөнхий сайд байсан билээ.

Түүнтэй холбоотой асуудлууд анх 2017 онд Францын сонинд ил болж эхэлсэн байна. Тус нийтлэлд Фийоны насанд хүрсэн хоёр хүүхэд нь парламентын туслах гэх хуурамч ажил хийж нэг сая орчим еврогийн цалин авсан талаар бичжээ.

Тухайн үедээ Фийон уг баримтыг эрс эсэргүүцэж, эхнэр нь 15 жилийн турш өөрийнх нь орлогчоор ажиллаж цагийн хуваарь, соёлын арга хэмжээ зохицуулах зэрэг олон үүрэг гүйцэтгэж явсан талаар тайлбарлахын зэрэгцээ хүү, охин хоёроо ижил албан тушаалд 15 сар ажиллуулж, зургаан сар дагалдуулсан хэмээн мэдэгдэж байжээ. Мөн тэрбээр дээрх байдлаар эхнэр, хүүхдүүдээ ажиллуулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш хэмээгээд шүүхийн шийдвэрийг алдаатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

2017 онд энэ хэрэг олонд ил болсноор Фийон Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж, улмаар Эммануэль Макрон ялалт байгуулж байжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж