2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 112,086,316.00 төгрөгийн үнийн дүн бүхий 716,600 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Шивээ овоо" ХК (SHV +13.59%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG +13.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" ХК (ADL -11.76) болон "Сүү" ХК (SUU -6.57%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаасыг 987,900 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.53 хувиар өсч 16208.94 нэгжид хүрсэн хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,480,830,872,033.86 төгрөг боллоо..
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ