Европын холбоо маргааш/2020.07.01/ гэхэд нийт 15 оронд хилээ нээх асуудлыг шийдэхээр бэлтгэж байгаа гэнэ. Гэвч тэдгээр 15 орны тоонд АНУ ороогүй хэмээн Европын холбооны хоёр дипломатч мэдээлжээ.
Төлөвлөсөн 15 оронд цар тахлын тархалтаа барьж чадсан БНХАУ, Алжир, Австрали, Канад, Гүрж, Япон, Монтенегро, Мороко, Шинэ Зеланд, Руанда, Серб, БНСУ, Тайланд, Тунис, Уругвай улсууд багтаж буй гэнэ. Эдний дундаас БНХАУ-ын иргэдийг онцгойлон шалгаж байж хилээр нэвтрүүлэх аж.
Мөн олны төсөөлж байсанчлан халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй АНУ дээрх жагсаалтад орсонгүй.
Европын холбооны гишүүн орнуудаас ирүүлсэн бүх саналыг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд хилээ нээх орон бүрд тавигдах шалгуурыг тогтоожээ. Тухайлбал Европын холбооны орнуудтай халдварын нөхцөл байдлаараа ижил, эсвэл илүү сайжирсан улсуудад хилээ нээж байгаа гэсэн үг аж.
Гэвч эцсийн дүнд хилийн хяналтыг Брюссель дэх Европын холбоо биш гишүүн орнууд шийдэх учиртай ч шаардлагуудыг цаг тухайд нь биелүүлсэн учир гишүүн орнууд зөвшөөрнө хэмээн Европын холбооны албан тушаалтнууд найдаж байгаа гэнэ.
Европын холбоо шийдвэрээ хоёр долоо хоног тутамд эргэн харах бөгөөд өнөөдөр/2020.06.30/ гишүүн орнуудаас санал хурааж байгаа аж. Ингэхдээ 27 гишүүн орноос дор хаяж 15 нь дэмжвэл олонх хэмээн тооцож, шийдвэрийг батлах юм. Гэвч эх сурвалжуудын хэлж буйгаар гурван улс хилээ нээхийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN.COM
Зочин 2020-06-30 39.115.114.99
Амэрик арканзас мужийн ил уурхайн паркаас 1 эмэгтэй алмааз олжээ. Тэнд хүмүүс алмааз хайдаг олддог
Аниө 2020-06-30 39.115.114.99
Монгол гэж улс байдгийг бараг мэдэхгүй ютюбд монгол гэхээр ихэнх нь өвөр монголчууд гардаг. Тйим болохоор хятдын нэг хэсэг гэж боддог байх
зочин 2020-06-30 202.9.46.69
Монгол яасан бэ ???
Зочин 2020-06-30 150.129.143.37
хөөрхий бид нар л өөрсдийгөө магтаад сүйд болоод бсан, европ бол монголыг аюултай гэж үзэж бна, руанда бол зүгээр юм бна л даа