Европ АНУ-аас бусад оронд хилээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Европ АНУ-аас бусад оронд хилээ нээнэ

Европ АНУ-аас бусад оронд хилээ нээнэ

Европын холбоо маргааш/2020.07.01/ гэхэд нийт 15 оронд хилээ нээх асуудлыг шийдэхээр бэлтгэж байгаа гэнэ. Гэвч тэдгээр 15 орны тоонд АНУ ороогүй хэмээн Европын холбооны хоёр дипломатч мэдээлжээ.

Төлөвлөсөн 15 оронд цар тахлын тархалтаа барьж чадсан БНХАУ, Алжир, Австрали, Канад, Гүрж, Япон, Монтенегро, Мороко, Шинэ Зеланд, Руанда, Серб, БНСУ, Тайланд, Тунис, Уругвай улсууд багтаж буй гэнэ. Эдний дундаас БНХАУ-ын иргэдийг онцгойлон шалгаж байж хилээр нэвтрүүлэх аж.

Мөн олны төсөөлж байсанчлан халдварын тохиолдол эрс нэмэгдэж буй АНУ дээрх жагсаалтад орсонгүй.

Европын холбооны гишүүн орнуудаас ирүүлсэн бүх саналыг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд хилээ нээх орон бүрд тавигдах шалгуурыг тогтоожээ. Тухайлбал Европын холбооны орнуудтай халдварын нөхцөл байдлаараа ижил, эсвэл илүү сайжирсан улсуудад хилээ нээж байгаа гэсэн үг аж.

Гэвч эцсийн дүнд хилийн хяналтыг Брюссель дэх Европын холбоо биш гишүүн орнууд шийдэх учиртай ч шаардлагуудыг цаг тухайд нь биелүүлсэн учир гишүүн орнууд зөвшөөрнө хэмээн Европын холбооны албан тушаалтнууд найдаж байгаа гэнэ.

Европын холбоо шийдвэрээ хоёр долоо хоног тутамд эргэн харах бөгөөд өнөөдөр/2020.06.30/ гишүүн орнуудаас санал хурааж байгаа аж. Ингэхдээ 27 гишүүн орноос дор хаяж 15 нь дэмжвэл олонх хэмээн тооцож, шийдвэрийг батлах юм. Гэвч эх сурвалжуудын хэлж буйгаар гурван улс хилээ нээхийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж