Төрийн үйлчилгээний нэгдсэн төв туршилтаар ажиллаж эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв туршилтаар ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв туршилтаар ажиллаж эхэллээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдаанй төвд байгуулсан бөгөөд 3 сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар ажиллаж эхэллээ. Тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Улс, нийслэлийн харъяа 25 байгууллагын албан хаагчид 204 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Туршилтаар ажиллаж эхэлснээс хойш  эхний өдөр 546, хоёр дахь өдөр 561 иргэн буюу нийт хоёр өдрийн турш 1107 иргэн нэгдсэн төвөөс үйлчилгээ авчээ. Энэ нь төвийн үйл ажиллагаа чигдэрч, бүрэн хүчин  чадлаараа ажиллахад үйлчлүүлэх иргэдийн урсгал багагүй нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна гэдгийг албаныхан онцоллоо.

Иргэд дараахь байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой.

/Иргэний асуудлыг шууд шийдвэрлэнэ, тухайн өдөртөө шийдвэрлэнэ, заасан хугацаанд шийдвэрлэнэ/

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Захирагчийн ажлын алба
  • Улаанбаатар Дулаан сүлжээ ТӨХК
  • Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК
  • Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК
  • Ус сувгийн удирдах газар
  • Нийслэлийн Архивын газар
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газар
  • Нийслэлийн Агаарын чанарын алба
  • Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар
  • Нийслэлийн Боловсролын газар
  • Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газар
  • Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
  • Нийслэлийн Нийгмийн даатгалын газар
  • Нийслэлийн Хөдөлмөрийн газар
  • Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар
  • Нийслэлийн Авто замын газар
  • Нийслэлийн Татварын газар
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
  • Нийслэлийн Соёл урлагийн газар
  • Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
  • Нийслэлийн Онцгой байдлын газар

Дүнжингарав худалдааны төв дэх нийслэлийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимтай, хүүхэдтэйгээ ирсэн иргэн үйлчилгээ авах хугацаанд хүүхдээ саатуулах хүүхэд саатуулах өрөө, нотариат, кафе зэргийг байгуулсан байна. Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар цаашид тус төвийн үйл ажиллагааг жигдрүүлэхийн тулд стандарт, журам батлах, нийтийн тээврийн чиглэлийн цагийн хуваарийг шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр холбогдох албаныхан үүрэг өглөө. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн албан ёсны нээлтийн ажиллагааг 2016 оны 01 сарын 14-ний өдөр зохион байгуулна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Нийслэлийн иргэн 2016-01-07 103.23.51.4

Сайн байна аа. "204 төрлийн үйлчилгээ үзүүлж байна" гэсэн байна. Энэ 204 үйлилгээний жагсаалтыг хэвлээд нийтлэж болох уу?

Зочин 2016-01-07 103.10.23.130

“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн ажиллах стандарт, журамыг маш тодорхой болгож тэнд нь байршуулах хэрэгтэй. Бат-Үүл даргын хэлснээр иргэддээ үйлчилдэг нь их урамтай, иргэдээрээ үйлчлүүлдэг нь их уравгар харагдана биз.

Зочин 2016-01-07 203.194.114.235

Нөгөө олон тусгай зөвшөөрлүүдээс юу юуг нь олгох вэ. Энд байгаа ажилтнууд зөвхөн рецепшин маягтай ажиллаж, тэд хоноод ирээрээ гэх юм уу. Тодорхой болгомоор юм

Зочин 2016-01-07 202.72.245.205

TERIIN UILCHILGEE GEJ YAMAR UCHRAAS INGEJ TELJ BAIGAAG ANZAARCH BUI KHUN BAINA UU????? ENE BOL TOM ZAVKHRALIN EKHLEL SHUU!!!!! OILGOKHGUI BOL SAIN BOD!!!!

зочин 2016-01-07 43.242.242.59

яваандаа бүх үйлчилгээг цахим болгох хэрэгтэй.

далай 2016-01-07 43.242.242.59

зөв шийдвэр.олон газраар явж цаг үрэхгүй амар болсон байна.тэгээд гаднаа машины зогсоолтой болхоор бүүр зүгээр.