Жаргалант болон Цэцэг суманд хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

Жаргалант болон Цэцэг суманд хөл хорио тогтоолоо

Жаргалант болон Цэцэг суманд хөл хорио тогтоолоо

Ховд аймагт тарваган тахал гарсан тул Жаргалант, Цэцэг суманд өчигдөр /2020.6.29/ 22.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд хөр хорио тогтоожээ.

Ховд аймгийн төвд 27 настай эрэгтэй тарваган тахлын уушгины хэлбэр гэсэн оноштойгоор бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлэгдэж байгаа юм. Тухайн иргэний биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд ойрын хавьтал болох 60 гаруй хүн, хоёрдугаар хавьтал болох 400 гаруй хүнийг тогтоосон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тиймээс Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоосон байна. Тарваган тахлын уушгины хэлбэр нь коронавирусийн халдвартай маш төстэй хүндэрдэг, хүндрэл ихтэй өвчин аж.

Тарваган тахал булчирхай, уушги, гэдэсний гэсэн гурван хэлбэртэй байдаг бөгөөд хамгийн их халдвар тараадаг нь уушгины хэлбэр аж. Учир нь цэрээр халдвар маш хурдацтай тархдаг байна. Тийм учраас нэгдүгээр хавьтлын бүх хүнийг эмнэлэгт тусгаарлаж, антибиотик эмчилгээ хийж байгаа ажээ.

Тухайн иргэн нь тарваганы эрхтэнийг түүхийгээр нь идсэнээс болж халдвар авсан болох нь түргэвчилсэн оношлуураар батлагдсан юм. Одоогоор Ховд аймагт хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байгаа ч цаашид бүхэлд нь хөл хорио тогтоож магадгүй аж.

Жил бүрийн өдийд тарваган тахал өвчин гардаг тул тарвага агнахгүй байх, түүхий эд эрхтэнийг нь идэхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд онцгойлон анхааруулж байгаа юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж