Туул голд гурван настай хүүхэд живжээ | News.MN

Туул голд гурван настай хүүхэд живжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

Туул голд гурван настай хүүхэд живжээ

Туул голд гурван настай хүүхэд живжээ

Туул голд гурван настай хүүхэд живсэн бөгөөд ар гэрийнхэн нь болон аврагчид хүүгийн цогцсыг эрэн хайж байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн VIII хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт Туул голд хүүхэд живсэн тухай дуудлага өчигдөр /2020.06.29/20.10 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн II хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат гурван настай А-ийн цогцсыг эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22.00 цагт түр зогсоосон байна. Харин өнөөдөр /2020.6.30/ 06.30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Дулааны улиралд хоёр хоногт нэг иргэн гол усанд осолдож амиа алддаг байна. Өнгөрсөн амралтын өдөр буюу зургадугаар сарын 28-нд Туул голд 19, 20 настай хоёр иргэн живсэн талаар мэдээлсэн билээ. Тухайн хоёр иргэний нэг болох Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олсон бол 20 настай, эрэгтэй С-г одоог хүртэл олоогүй байгаа юм.

Мөн гол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлж зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл завьт эргүүл гарч байгаа билээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-06-30 202.126.90.103

туул гол аюултай хамаагүй очоод байж болохгүйшүү. жилд олон хүн авдаг. ядаж бассейд сайн сэлдэг болцгоочоод голруу очих хэрэгтэй. хүүхэдтэй яваа бол туул голруу ойртсоны хэрэггүй.

Avatar

Зочин 2020-06-30 103.212.117.103

АР ГЭРИЙНХЭН НЬ ЗУУН ХУВЬ БУРУУТАЙ !

Avatar

Зочин 2020-06-30 122.201.24.42

Осолджээ

Avatar

Зочин 2020-06-30 43.228.131.110

Монголчууд нээрээ тэнэг аод түмэн шүү. Уснаас айдаг усанд сэлж чадахгүй байж усанд орох гээд тэнэгтээд байх юм.

Avatar

Зочин 2020-06-30 122.201.24.42

Архи уусан үедээ бол сэлж чаддаг юм. Мэддэггүй юм байх даа ….,

Avatar

Зочин 2020-06-30 202.21.127.30

Please uyrtei borootoi udur huuhduudee yagaad anhaarahgui bgam be. Odoo hurtel ochood harval uyrtei ereg deer toirood suutsan oorsdoo piav uuj huzur tugluud huuhduudee ch anhaarahgui baidal ugtana.

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.71

Joohon huuhedtei humuus gol ntr yabmaargui ym bgaan shdee. Yalanguya manaih shig gol moron tsootei ulsiin hubid huuhed bitgiihel tom hun gol usnaas hol hondii bdag bolhoor jibeh magadlaltai. Haramsaj bn. Hairan huuhed.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж