Умард туйлд 38 хэм халж, Сибирийн ой шатаж байна | News.MN

Умард туйлд 38 хэм халж, Сибирийн ой шатаж байна

Умард туйлд 38 хэм халж, Сибирийн ой шатаж байна

Умард туйлд 38 хэм халж, Сибирийн ой шатаж байна

Ойн түймэр гарч байна гэвэл итгэхэд хамгийн бэрх газар бол умард туйл буюу арктикын бүс нутаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт Сибирийн ойн түймэр бараг тав дахин нэмэгдсэн бөгөөд энэ удаад өмнөхөөсөө илүү умард зүг рүү тэлж байгаа аж.

ОХУ-ын алс дорнод нутагт агаарын хэм хэзээ ч халж байгаагүйгээрээ 38 хүрч, ялангуяа Якутын нутаг дэвсгэрийг ихээр хамарсан 1.15 сая га ой шатаж байна.

Грийнпийс ОХУ дахь ойн хөтөлбөрийн дарга Алексей Ярошенко түймрийг унтраах бараг боломжгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлж “Бид гал унтраах тал дээр бүх хүчин чармайлтаа төвлөрүүллээ ч нэмэргүй. Нөхцөл байдал өнгөрсөн жилийнхтэй ойролцоо. Бидний хүч түймрийн өлмийд ч хүрэхгүйн дээр түймэр аль хэдийн маш их газар тархсан байна” хэмээн ярьжээ.

Энэ бол зөвхөн түймэр гарч буй асуудлаас гадна дэлхийн дундаж агаарын хэмийг өөрчлөх аюулт үзэгдэл билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 13 2020-06-30 202.9.46.179

хятад америк хоёр манй эрх ашгаар оростой наймаалцаж бид хохирсоор суудаг юм биш байгаадаа нөгөө хиагтийн хэлэлцээр гэдэг шиг л өөрсдөө л ухаантай байцгаамаар байна шүү оросууд бензин шатахуун нийлүүлэхгүй бас цахилгаанаа таслана гэж дарамталж байгаад канадын компаныг хөөлгөсөн манай засгийн газар 100 сая долларын өрөнд орж төлсөн шүүдээ Оросуудаас тэр 100 сая нэхэхээс айгаад байгаа штее нөөдөр ч манай дарга нар Москвад аваачаад буудуулна гэж айсан хэвээрээ л байгаа

Avatar

Зочин 2020-06-30 66.181.180.245

Шивэрт /сибир/ бол монгол хамниган угсаатнуудын уугуул нутаг. 300-гаад жилийн өмнө манж монгол 2 алалцаж байхад, донын казак дээрэмчин ермакаар удирдуулсан оросын колончлогчид шивэртийг булаан эзэлж авсан. Гэвч цаг цагаараа байдаггүй. Бүх их гүрэн нуран унадаг. Путин үхнэ, их орос задарна. Түймэрийн тухайд бол хятадууд асаагаад байгааг оросууд өөрсдөө баримттайгаар илрүүлсээр байгаа ч, дээгүүрээ бие биеэндээ бялдуучилсан 2 улсын улс төрчдөөс болоод хэрэг шийдэгдэж чадахгүй л байх шиг

Avatar

Зочин 2020-06-30 66.181.189.73

Gazar nutag mini ergeed ireh boltugai. Uursdiinh n gazar bish uchraas orosuudad hairan bish, hyataduudadyg iheer bairshuulj niilj ustgaj bna. Oros bol hyatadyn y****n yum!

Avatar

Иргэн 2020-06-30 64.119.20.49

ОХУ бол манай стратегийн найдвартай түнш гэдгээ баталгаажуулахаар улсынхаа парламент төрийн думаараа хэлэлцүүлж батлуулсаныг бид мэднэ.Бид хоёр хөрштөйгөө яаж харилцахаас манай орны аюулгүй амар амгалан байдал цаашлаад хөгжих дэвших маань хамаарнаа. Гуравдагч хөршүүдтэйгээ ч найрсаг харьцаатай байх нь чухал .Манай хоёр хөрш хөгжил дэвшлээрээ нэр хүндээрээ дэлхийд тэргүүлж байгаад бид бахархана.

Avatar

Зочин 2020-06-30 43.228.131.151

Ene zochin ih vnen yum Buchner.

Avatar

оросын мафи 2020-06-30 64.119.24.48

оросын мафи санаатай шатааж удалгүй акталж хятадад зараад байгаам ш дээ

Avatar

Зочин 2020-06-30 202.9.46.220

Агаар мандал дахь хүчилтөрөгч багасанадаа. Хүн төрөлхтөн эрс цөөрөх шаардлага гарч ирэх нь дээ.

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.37

Оросууд баялагаа л зарж амьдардаг улс. Яс юман дээр нүүдэлчдээс дор. Комунист түрэмгийллийн дүнд олж авсан газар нутгийнхаа баялагийг зарж энэ орон дөнгөн данган аж төрж байна. Одоо бүх нөөц нь зарагдаад дуусаж зөвхөн Сибирь л үлдсэн. Одоо тэгэхээр энэ бүс нутаг руу анхаарлаа хандуулж буй хэрэг. Сибирь дэд бүтэц хөгжүүлэхэд маш ээлгүй бүс нутаг. Тиймээс ой модыг нь шатааж намгийг нь хатаах хэрэгтэй. Энэ түймэр санамсаргүй биш. Москвагийн бодлогоор хийгдэж буй. Москва сибирийн баялагийг Хятад руу

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.37

урсгах гарцаа нээгээд эхэлсэн. Тэдний замд хөндөлсөх өөр нэг саад бол Монгол. Гэвч тэд энэ талын асуудлыг шийдээд дуусах шатандаа орж буй. Монголын удирдлага түшээдийг худалдан авч дуусаад дотор нь дарь булж өөрсдийн хяналтанд бүрэн оруулсан. Одоо ганцхан бүс нутгаас Рио Тинтог хөөж гаргах л үлдсэн. Энэ бол цаг хугацааны асуудал. Төмөр зам, нефтийн үйлдвэр, усц, дэд бүтэц гээд бүх асуудлыг төлөвлөж өөрт ашигтай тойруу зам руу оруулж хугацаа идэх төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлсэн. Бид тэдний зохио

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.37

сон бөгөөд манай удирдлагуудын шөнө унтахын маань өмнө ярьж өгдөг үлгэрт итгээд бүүвэйлэгдэж буй мунхаг ард түмэн. Бид мунхагаараа дуусах, бүр төөрөгдөлд нийгмээрээ унах нь Москвагийн гол зорилго, удирдлагуудын маань хүсэл. Ийм л байна даа.

Avatar

Зочин 2020-06-30 66.181.176.102

Яа гэх гээд байгаа юм бэ Орос Хятадтай холбоогоо тасалж Украин шиг дайсагналц Барууны цэрэг зэвсгийг оруул гэх гээд байгаа юм уу Эдгээр улс бидний эсрэг юу хийчээв Элийрэхээ бол

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.37

Чи элий бишээрээ дараах асуултуудад хариул. Бид яагаад дотооддоо төмөр замын асуудлаа шийдэж Гашуун Сухайтын 230-хан км замыг барьж эсвэл бариулж чадахгүй байгаа юм бэ? Бид яагаад дотооддоо Усц-н асуудлаа өөрсдөө мэдээд барьж эсвэл бариулж чадахгүй байгаа юм бэ? Бид яагаад Роснефтиэс өөр эх үүсвэр хайхгүй ганцхан улс ганцхан компаниас хараат байгаа юм бэ? Яахаараа бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын засгийн газарт Москвагаас Ханресурсын лицензийг цуцла гэсэн албан даалгавар ирж байгаа юм бэ?

Avatar

ИРГЭН 2020-06-30 202.21.127.168

Орос Хятадын эрх барих дэглэм байгаль орчинд ч ёстой гамшиг юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж