Умард туйлд 38 хэм халж, Сибирийн ой шатаж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

Умард туйлд 38 хэм халж, Сибирийн ой шатаж байна

Умард туйлд 38 хэм халж, Сибирийн ой шатаж байна

Ойн түймэр гарч байна гэвэл итгэхэд хамгийн бэрх газар бол умард туйл буюу арктикын бүс нутаг. Гэсэн хэдий ч өнгөрсөн долоо хоногт Сибирийн ойн түймэр бараг тав дахин нэмэгдсэн бөгөөд энэ удаад өмнөхөөсөө илүү умард зүг рүү тэлж байгаа аж.

ОХУ-ын алс дорнод нутагт агаарын хэм хэзээ ч халж байгаагүйгээрээ 38 хүрч, ялангуяа Якутын нутаг дэвсгэрийг ихээр хамарсан 1.15 сая га ой шатаж байна.

Грийнпийс ОХУ дахь ойн хөтөлбөрийн дарга Алексей Ярошенко түймрийг унтраах бараг боломжгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлж “Бид гал унтраах тал дээр бүх хүчин чармайлтаа төвлөрүүллээ ч нэмэргүй. Нөхцөл байдал өнгөрсөн жилийнхтэй ойролцоо. Бидний хүч түймрийн өлмийд ч хүрэхгүйн дээр түймэр аль хэдийн маш их газар тархсан байна” хэмээн ярьжээ.

Энэ бол зөвхөн түймэр гарч буй асуудлаас гадна дэлхийн дундаж агаарын хэмийг өөрчлөх аюулт үзэгдэл билээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж