Пара цахим спорт эерэг нөлөө үзүүлж байна | News.MN

Пара цахим спорт эерэг нөлөө үзүүлж байна

Пара цахим спорт эерэг нөлөө үзүүлж байна

Пара цахим спорт эерэг нөлөө үзүүлж байна

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар хурдацтай хөгжиж буй спортуудын нэг бол яахын аргагүй esports буюу цахим спорт. Тэгвэл тус спортыг Япон улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэх, нийгэмтэй харилцах харилцааг нь дээшлүүлэх тал дээр туслах зорилгоор ашиглаж байна.

Мэргэжилтнүүд цахим спортоор хичээллэх нь бие махбодид болон оюун санаанд сэрэл өгөх чадварыг сайжруулж, хүнд хэлбэрийн эмгэгтэй хүмүүст сайн нөлөө үзүүлж байгааг онцолжээ.

Өнгөрсөн жил тусгайлан зохион байгуулагдсан цахим спортын тэмцээнээс төрөн гарсан оролцогч өөрийгөө пара цахим спортын тамирчин гэж тодорхойлжээ. Түүнийг Юүжи Ёшино гэдэг бөгөөд тэрбээр өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр зохион байгуулагдсан “ePara” тэмцээний тулаант төрлийн тоглоомын төрөлд 36 оролцогчийг ардаа хаян түрүүлжээ. Өдгөө 25 настай түүний хувьд төрөлхийн тайралт гэдэсний хам шинжтэй бөгөөд шээсний үйл ажиллагаа нь хүндрэлтэй гэнэ. Юүжи Ёшино өнгөрөгч наймдугаар сард цахим спортыг сурталчлах зорилготой Токиогийн мэдээллийн технологийн компани болох Base Inc. компанийн маркетингийн багт ажилд оржээ.

Түүний ходоод мэдэгдэхүйц томорч, цахим спортын тэмцээн уралдаанд оролцоход хүндрэл учирч байгаа ч тэрбээр энэ бүхнийг өөрчлөхийг хүсч байгаа хэмээжээ. Тэрбээр “Би өөрийн гаргасан амжилтаараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд зөвөөр ойлгодог болгох, мөн над шиг хүн бүрийг амжилтанд хүрэх бололцоог хангасан орчинг бий болгомоор байна” хэмээжээ.

Япон улсын хойд хэсэгт орших Хоккайдо мужийн Яакүмо улсын эмнэлэг сэргээн заслын эмчилгээндээ цахим спортын төрлүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь ч өвчтөнүүдэд эерэг нөлөө үзүүлж байгаа гэнэ. Япон улсдаа мэдрэлийн булчингийн өвчин, түүний дотор булчингийн дистрофи чиглэлээр мэргэшсэн тус эмнэлгийн хувьд цахим спортыг хоёр жилийн өмнөөс эмчилгээний хөтөлбөртөө оруулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль болох чадлаараа гараа хөдөлгөж, видео тоглоом тоглохдоо тайвширдаг аж. Удахгүй тус эмнэлгийн зүгээс гараа хөдөлгөх боломжгүй өвчтөнүүддээ зориулан нүдний хөдөлгөн мэдэрч тоглох боломжтой видео тоглоомыг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Тус эмнэлгийн мэргэжлийн эмчилгээний мэргэжилтэн Эйчи Танака “Бодит амьдрал дээр чөлөөтэй хийж чаддаггүй зүйлсээ энэ хүмүүс видео тоглоомын ертөнцөд чөлөөтэй хийж чаддаг. Тэд өөрсдийн мэдрэмжээ, санаа бодлоо бодит болгон үүнээсээ эерэг хандлага олж авч байна” хэмээжээ. Харин Токио хотын Шова эмэгтэйчүүдийн их сургуулийн туслах профессор Нобүхито Марюүмагийн хэлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст цахим спорт эерэг нөлөө үзүүлж, нийгэмтэй харилцах харилцааг нь сайжруулж байна гэв. Тэрбээр “Цахим спорт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нийгэмтэй илүү их харилцах боломжийг олгож байна. Мөн түүнчлэн энэ нь бие махбодь болон сэтгэл санаанд нь нөхөн сэргээх эмчилгээний үүрэг гүйцэтгэж байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй цахим спортын тамирчдыг бусад тамирчидтай адил тэмцээнд оролцож байгааг харж эхэллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боломж бололцоо бидний урьд өмнө бодож байснаас илүү их өргөжсөн байна” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Батбаяр 2020-06-30 202.126.89.144

Монголд ч хөгжсөөр л байна сайн2 багууд ч байнадаа😊

Avatar

Зочин 2020-06-30 66.181.187.184

Хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж