Гудамж, зам, талбайн цас мөсний цэвэрлэгээг шалгаж эхлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Гудамж, зам, талбайн цас мөсний цэвэрлэгээг шалгаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Гудамж, зам, талбайн цас мөсний цэвэрлэгээг шалгаж эхлэв

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн болон орон сууц, гэр хорооллын доторх гудамж, зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүссэн халтиргааг шуурхай арилгах, хяналт тавих, шаардлагатай нэмэлт арга хэмжээг зохион байгуулж, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийг бууруулах зорилгоор шалгалт хийж эхэллээ. Шалгалтын ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр ажиллаж байгаа юм. Нэгдүгээр ажлын хэсэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, үүссэн халтиргааг шуурхай арилгах ямар арга хэмжээ авсантай танилцав.

Хоёрдугаар ажлын хэсэг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт ажиллаж байна. Ажлын хэсгүүдээс тохижилт, үйлчилгээний байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд “Халтиргаа гулгаа үүсэхээс нь өмнө шуурхай цэвэрлэгээг тогтмол хийж хэвшихийг үүрэг болгож, цаашид хийх ажлын талаар зөвлөмж өглөө.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

МОНГОЛ 2016-01-07 209.95.36.14

ТУУЛ ЖИН ПАНЫ ЗҮҮН УРД 37, 38-Р БАЙРНЫ ХООРОНД ХҮН ЯВАХ АРГА АЛГАА ХЭН ХАРИУЦАХ ВЭ АРХИЧИД НЬ ШЭЭГЭЭД ОЛОН НЯЛХ НОЙТОН ХҮҮХДҮҮД ЯВАХЫН ЭЦЭС АЛГА.......СӨХ ГЭДЭГ НҮДГҮЙ ГАРУУД ЮУ ХИЙГЭЭД БАЙНАА

Зочин 2016-01-07 27.123.214.86

Явган замын хавтан, мөс хоёр ялгаа алга. Алхаж явах арга алга даа.

Зочин 2016-01-07 202.179.28.121

талбай дээр хальтирч унавал хэнээс мөнгө нэхэх вэ

Зочин 2016-01-07 202.179.28.116

Хотоос 20 км зайтай орших Гачуурт руу тавьсан засмалын цасыг цэвэрлэж байхтай энэ жил таарлаа. Хэзээ ч иим юм байгаагүй санагдана.

irgen 2016-01-07 202.131.232.82

davarsan garuud oorsdoo tseverleech

НИХТ ХАЛЗАН ЭНХСАЙХАНЫГ ШАЛГА 2016-01-07 103.26.193.56

НИХТ, ХОТ ТОХИЖИЛТЫН ДАРГА ХАЛЗАН ЭНХСАЙХНЫГ АТГ,ЭЦГ ШАЛГАМААР БАЙНА. ЭНЭ ХҮН НАМАР ЭЛС ДАВС БОДИСНЫ НӨӨЦ ХАНГАЛТТАЙ ХАРИНЧ ХУДАЛДАЖ АВАХ ААН БАЙГУУЛЛАГА БАЙВАЛ АВААРАЙ ГЭЭД БАЙСАН ХҮН САЯХАН ТВ-ҮҮДЭЭР ЭЛС ДАВСНЫ НӨӨЦ ДУУССАН ГЭЖ МЕНЕЖРЭЭРЭЭ ЯРИУЛЖ БАЙНА ЛЭЭ. ХОТЫН БҮХ ГУДАМЖ ТАЛБАЙ ЗАМ УУЛЗВАРУУД МӨСӨН КАТОК ШИГ БАЙГААГ БИД БҮГД ХАРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. НӨГӨӨ ИХ МӨНГӨӨР АВСАН ХУСДАГ ШҮҮРДДЭГ МАШИНУУД НЬ ХААНА БАЙНАА. ЭНЭ ХҮН СОНГУУЛЫН МӨНГӨӨ УЛСЫН МӨНГӨӨР БОСГООД ГАДААДАД АМАРЧ АЯЛААД Л ЯВААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭЭ. БАТ-ҮҮЛ Ч ҮҮНИЙГ МЭДЭЖ Л БАЙГАА ХУВЬ Ч АВЧ БАЙГАА БАЙХ.

Зочин 2016-01-07 203.194.116.41

чи яг зөв хэллээ.

Зочин 2016-01-07 203.194.116.41

aimaar bgaa. zam deer els davsaa asgaj bgaa TYK bhgui bna. TYK-g ATG shalgaach ee. lavdag l 2 jil mongo idlee. tsas mosiig hedhen tseverlegch ni nudeed diilehgui bna.

zochin 2016-01-07 122.201.20.10

ger horoololiin hesgiin ahlagch nariig ail urhuuded shaardlaga tavij gudamjnii tsasaa taverleh uureg uguuch .gantshan ail tseverleed nemer alga b.n .ailuud unsee asgahaas garch tsas musuu tseverlej baigaa ail alga b.n shuu.