2020-2024 оны парламентын анхдугаар чуулган хуралдаж байна.
2020-2024 оны парламентын анхдугаар чуулган хуралдаж байна.
Posted by News.mn on Monday, June 29, 2020
Б.Пүрэвдорж: Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэйгээ санаж ажиллаарай
Анхдугаар чуулган: УИХ-ын дарга, дэд даргыг сонгох гэж байна.
Анхдугаар чуулган: УИХ-ын дарга, дэд даргыг сонгох гэж байна.
Posted by News.mn on Tuesday, June 30, 2020
УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. УИХ-ын 2020 оны сонгуульд 62 суудал авсан МАН УИХ-ын даргад Г.Занданшатарыг нэр дэвшүүллээ. Тэрбээр эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2017-2019 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2019 оноос УИХ-ын даргаар ажиллаж байв.
Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, томиллоо. Үүнтэй холбоотой
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Монголын ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, УИХ-ын даргаа томиллоо. Ард түмэн эдийн засгийн хүндрэлтэй, хямралтай үед илүү их тогтвортой байдлыг хүссэн. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн өмнөх үеийн алдаа дутагдлыг та бүхэн өнгөрсөн дөрвөн жил шүүмжилж ирсэн. Цаашид дөрвөн жилийн хугацаанд Монголын эдийн засгийг авч явах хүнд ачаа ногдож байгаа. Хүчээ дайчилж ажиллана гэж найдаж байна. 2016-2020 онд мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг ажилласан учраас 2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, илүү сайн ажиллаарай. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ анхаарч, зарчимтай ажиллаарай. УИХ-ын дарга Г.Занданшатар танаа УИХ-ын гишүүн бол ард түмнийхээ санаа бодлыг төрд хүргэх, хэлдэг. Сөрөг хүчнээрээ дамжуулж ард түмэн эрх баригчдын бодлого, шийдвэрт үгээ дайдаг юм шүү. Эрх баригчидтөрийн албан хаагч, намын гишүүдтэйгээ уулздаг. Тиймээс ирэх дөрвөн жил иргэдийн үгийг УИХ дээр хэлэх боломжийг битгий хаагаарай, иргэдийн үг, сөрөг хүчний үг төрд хэрэг болдог юм шүү гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ыг сонгох найм дах удаагийн сонгууль амжилттай өндөрлөж, шинэ гишүүд тангаргаа өргөлөө. Байнгын ажиллагаатай парламентын бүрэн эрх албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. УИХ төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаа сонгон байгуулсан ард иргэдэд талархал илэрхийлье. Ард түмнийхээ итгэлийг хүлээж, төрөө түших эрхэм хариуцлагатай эрхэм гишүүдэд баяр хүргэе. Улс төрийн дөрвөн нам парламентад суудалтай боллоо. МАН үнэмлэхүй олонх болсон нь У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын эхлүүлсэн ажлыг үр дүнд хүргэх, тогтвортой, хариуцлагатай төрийн бий болгох итгэл гэж үзэж байна. Монголын сайн сайхны төлөөх ухрах, иргэдийнхээ итгэлийг хугалах эрх байхгүй учир Монголоо сэргээн мандуулах, хөгжлийн шинэ эринийг эхлүүлэх үүрэг бидэнд оногдож байна. Тиймээс УИХ яаралтай хуулийн реформ, эдийн засгийн реформ, эдийн засгаа солонгоруулахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, төрөө төвшитгөх сайн засаглалыг бий болгож ёс зүйг сахиж, УИХ-ын Ёс зүйн дэд хороог байнгын хороо болгох, Хянан шалгах дэд хороог яаралтай байгуулах, иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэх зэрэг таван чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж, ойрын үед ажилдаа орно. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд цаг үед амрах зав байхгүй. Тиймээс хүчээ нэгтгэхийг та бүхнээс хүсч байна.
Үүгээр анхдугаар чуулганы хуралдаан өндөрлөж, маргааш буюу долдугаар сарын 1-ний 15.00 цагт үргэлжилнэ.
Шинэ парламент 75 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ
2020 оны ээлжит сонгуулийн үр дүнд холбогдох хууль тогтоомжийг үндэслэж, УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ. УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулахад Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат хоригдож байгаа учраас 75 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.












Одоо чуулганы хуралдаан түр завсарлаж, МАН-ын Удирдах зөвлөл хуралдах бөгөөд 16.00 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм.
УИХ-ын чуулганы хуралдаан 16.00 цагт үргэлжлүүлэн хуралдах байсан ч МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дуусаагүй учраас эхлээгүй байна.
Чуулган: УИХ-ын гишүүд тангараг өргөж байна
УИХ-ын анхдугаар чуулган үргэлжилж байгаа бөгөөд хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэлсний дараа Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгуулийн дүнг анхдугаар чуулганы хуралдаанд танилцууллаа. Үүний дараа СЕХ-ны дүнтэй холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Сонгууль будилаантай болсон асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигчид маргаан үүсгэж байсан. Энэ асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ. Бид анхнаасаа зөв хандаж явах учиртай. Хэвлэлийн бага хурал хийж сонгууль шударга бус болсон гэсэн хүмүүс байсан. СЕХ хяналтын тооллого хийсэн. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ.
СЕХ-ын дарга Ч.Содномцэрэн:
-2020 оны ээлжит сонгуулийн үеэр СЕХ-нд 1151 гомдол, өргөдөл ирсэн. Олонх нь сонгуулийн зохион байгуулалт, хэсгийн хороо, санал авах байртай холбоотой гомдол байсныг тухай бүрт нь шийдвэрлэсэн. Хуульд зааснаар зөрчилтэй холбоотой асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Тагнуулын байгууллагад гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн. Сонгуулийн автомат системтэй холбоотой гомдлууд ирсэн. Хуульд зааснаар 2070 хэсгээс 41 хувьд нь хяналтын тооллого хийсэн, зөрчил гараагүй. Хяналтын тооллого хийхэд нам, эвсэл, бие даагчдын төлөөллийг байлцуулж, хяналтын тооллого хийсэн. Тайлангаас үзэхэд ажиглаж байсан төлөөлөгчид бүгд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байсан. Ерөнхийлөгчид гомдол шаардлага хүргүүлсний дараа дахин 164 хэсэг нэмэлт тооллого хийхэд 645 ажиглагч оролцсон. Энэ тооллогын тайланд мөн зөрүү гараагүй, түүнийг нь дэмжиж ажиглагчид гарын үсэг зурсан.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Ард түмний элч болж сонгогдсон та бүхэнд амжилт хүсье. Би ялсан ч гэсэн шударга бус сонгууль болсон хүмүүсийн өмнөөс үг хэлнэ. Тагнуултай кино үзэж байсан тулдаа би амьд гарсан. Ямар аймшигтай, аархсан сонгууль болов. Энэ янзаараа байвал Монголын улс төр авлигаас салахгүй. Сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага тооцох ёстой. Ажлын хэсэг яаралтай байгуулж, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулх ёстой.
Ийн гишүүд асуулт, тодруулга авсны дараа гишүүд тангараг өргөж байна. УИХ-ын гишүүний тангаргийг хамгийн ахмад гишүүн өргөж, бусад гишүүд үсгийн дарааллаар тангараг өргөнө. Гишүүдийн тангараг өргөх ёслол үргэлжилж байна.
Анхдугаар чуулганы хуралдаан эхэллээ
2020-2024 оны парламентын анхдугаар чуулганы хуралдаан өнөөдөр /2020.06.30/ товлогдож, дөнгөж сая эхэллээ. Анхдугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:
-Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асан олон ажил хүлээж байгаа хариуцлагатай цаг үед та бүхэн ард олны итгэлийг авч, сонгодлоо. Та бүхэн хариуцлагатай байж, ард иргэдийнхээ боломжийг хулгайлахгүй байхыг хатуу анхааруулж байна. Ёс зүйгүй, зарчимгүй үйлдэл та бүхнээс гарч болохгүй шүү. Ард түмний итгэлээр өөрсдийн хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх учиргүй. Мөн ард түмний дунд эргэлзээ төрүүлсэн учраас СЕХ-ны удирдлага яаралтай МАН найман жил эрх барьж, өнгөрсөн рүү буруу чихэх биш, шийдлээс бултах арга байхгүй. Олонх болсондоо эрдэхгүй, улс орны өмнө нүүрлэсэн эдийн засгийн хямралыг даван туулах, ажлын байр хадгалах оновчтой шийдвэр, шийдэл гаргуулахаар ард түмэн итгэл хүлээлгэсэн. Сөрөг хүчин сөргөлцөхөөс илүү ойлголцож, хамтарч ажиллахыг анхааруулж байна. Энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар их үнэтэй, сургамж үлдээж байгааг анхаарч, сонгуулийн ситем, аргачлалаа солих хэрэгтэйг сануулж байна. Монгол Улсын өмнө хохирол багатайгаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, шаардлагатай хууль дүрэм журмыг гаргах зэрэг маш олон хариуцлагатай ажил та бүхнийг хүлээж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газартай маш нягт, ойлголцож ажилласны дүнд төмөр замын чиглэлийн бүтээн байгуулалтуудын эхлэлийг тавьж эхэлсэн билээ. Төмөр замын дэд бүтцийг дагуулан, говийн бүсийг усжуулах, яаралтай бүтээн байгуулах замаар гүний усыг уул уурхайд ашиглахыг хориглох, мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа биелүүлэхийг өнөөдрөөс эхлүүлэх хэрэгтэй байна. Мөн үйлдвэрлэлийн чиглэлээр хийгдэж буй ажлуудыг хурдан шуурхай бүтээн байгуулалтыг хийж, экспортын орлогыг нэмэгдүүлэх, тогтвортой орлогын баталгааг бий болгох, арьс шир боловсруулах 10 мянган үйлдвэр зэргийг яаралтай ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Та бүхний өмнө иргэдийн амжиргааг дордуулахгүйгээр, иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна. Асар их ажил, зоригтой шийдэл та бүхнийг хүлээж байна. Та бүхний өмнө улс орны эдийг засгийг өөд татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж, шийдвэр гаргах эрхийг олгодог. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнүүр орж өөрсдөдөө боломж эрэлхийлэлгүй үнэнчээр ажиллана гэдэгт найдаж байна.
Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг нээсний дараа УИХ-ын хамгийн ахмад настай гишүүн болох Баян-Өлгий аймгаас сонгогдсон Х.Баделхан даргалж явуулж байна. УИХ-ын сонгуулийн дүнг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн танилцууллаа.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:
-УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг улсын хэмжээнд сонгуулийн төв байгууллага, нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгууллаа.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлсэн улс төрийн 13 нам, 4 эвслийг бүртгэж батламж олгосон болно. УИХ-ын сонгуульд нийт 606 хүнийг бүртгэж нэр дэвшигчийн үнэмлэх олгосноос 19.9 хувь нь буюу 121 нь бие даан нэр дэвшигч, 24.9 хувь нь буюу 151 нь эмэгтэй нэр дэвшигч байна. Үүнд: Монгол Ардын Нам – 76, Ардчилсан Нам – 76, Монголын Ногоон Нам – 15, Та бидний эвсэл – 74, ШИНЭ эвсэл – 72, Зөв хүн электорат эвсэл – 53, Ард Түмний Нам, Эх Орончдын Нэгдсэн Нам, Ард Түмнээ Хайрлая Нам, Их Эв Нам тус бүр 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам – 13, Хөгжлийн Хөтөлбөр Нам – 7, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл – 34, Зон Олны Нам – 30, Дэлхийн Монголчууд Нам – 3, Ард Түмний Олонхийн Засаглал Нам – 24, Гэр Хороолол Хөгжлийн Нам – 4 хүн нэр дэвшүүлж сонгуульд оролцлоо.
Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгалаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгааг нам, эвсэл, нэр дэвшигчид өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд Засгийн газраас баталсан журмын дагуу цахим орчин, хэвлэл мэдээлэл, зурагт самбар, радио, телевиз зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглаж уулзалт цуглааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй, ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалалтын хэрэгсэлтэйгээр зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 13 дугаар тогтоолд заасан цаг хугацаанд зохион байгуулж явууллаа.
Сонгуулийн дүнгээр Монгол Ардын Намаас – 62, Ардчилсан Намаас – 11, “Та бидний эвсэл”-ээс /МАХН-ИЗНН-МҮАН/ – 1, “Зөв хүн электорат” эвслээс – 1, бие даан нэр дэвшигч – 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Улсын Их Хурлын гишүүдийн 38 нь анх удаа сонгогдсон, 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна. Нийт гишүүдийн 14 /18.42 хувь/ нь хуульч, эрх зүйч, 21 /27.63 хувь/ нь эдийн засагч, 12 /15.79 хувь/ нь инженер, агрономич, 14 /18.42 хувь/ нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 /11.84 хувь/ нь эмч, багш, 6 /7.89 хувь/ нь бусад мэргэжлийн хүн байна.
Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 76 гишүүнийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.
Ш.ЧИМЭГ
Зочин 2020-06-30 103.57.93.38
Сонгосон юм уу, томилсон юм уу
Zochin 2020-06-30 47.28.29.226
XADGALAMJ Zeeliin Xorshoonii xoxirochidiin xoxirliig xezee baragdyylax ve????
123456 2020-06-30 49.0.212.224
1999 02000 онд далчига шалчига гээл шаагад явсан бол би ч гэссэн НАМ-аас нэхүүх аащсаар айббаад л рагаад мрх айж зибдаа
Зочин 2020-06-30 202.21.107.85
ХОВДЫН НЭГ ТАРВАГА ПҮРЭВДОРЖ ИХ ЦРО ЦОР ГЭЖУУГАА
Зочин 2020-06-30 43.242.243.70
Нямдоржийн хэлсэн үгийг үг үсгийн зөрөөгүй хэллээ дээ Пүүжээ
Зочин 2020-06-30 108.71.183.112
uu noo no, ymaa hochit shatar bish shuuu pleaseeeeeeeeeeeeeeeeeee
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж 2020-06-30 192.82.76.241
Их хурлын даргыг то илдоггүй Улсын Хурал сонгодог юмсан. Энэ жил хууль зөрчөөд томилчихсон гэж үү дээ? Тийм бол хэн томилсон хэрэг болж байна вэ?
Зочин 2020-06-30 203.91.115.55
Хүрэлсүх Баттулга 2 муу жишиг тогтоолоо цаашдаа ч Ман ийм янзаар явах юм байлгүй ард түмний хүсэл ийм байгаагүй шударга ёс гэж юу юм ард түмэн гэж хэн юм бид зүгээр л тоглоом юм бна тэд зүгээр л тохиролцоод л явчихдаг юм байна
Зочин 2020-06-30 139.5.219.210
Бие даагч нар хол явдаггүйн жишээг Хассуурийн Ганхуяг харууллаа даа.16 онд бие даагаад амжилт олоогүй энэ удаад намаас дэвшээд сонгогдлоо.Нөхдүүд нэгийг бодно биз ээ
Итгэхгүй байна доо 2020-06-30 139.5.217.30
Монгол улс мөддөө өөдлөхгүй нээ. Ямар муухай бохир луйварын сонгууль боловоо ???
Эд нар одоо түрүүнд хуваасан бялуугаа дахин хувааж томруулахыг бүгд хичээнэ.
Төрийн албыг төрлийн алба болгосноо үргэлжлүүлж ахан дүүсээ, авилгал өгсөн хүмүүсээ албан тушаал дээшлүүлнэ.
Ой гутам дүр төрхтэй Төр болсон.
зочин 2020-06-30 139.5.218.236
Эхлээд эгч Батцэцэгийгээ төрийн ажил замхруулж байгаагаа таслан зогсоож, албан тушаалын эрх мэдлээ боливол яасан юм вэ? Эгч Батцэцэг Иргэний нисэхийн дүрэм гэж юу байдгыг мэдэхгүй шившиг болж, төрийн албыг завхруулж байгаа шүү дээ. Эгчийгээ тэр химийн багшийн хийлгэ.
сэтгэгдэл 2020-06-30 64.119.24.178
Монгол улс нэг л өөдлөх янзгүй болчихлоо.
Зочин 2020-06-30 23.241.115.111
Puverdorj metiin balai teneguud garaad ireheer uls oron yaj ch hugjih ve dee
АХ НАРАНХҮҮ 2020-06-30 66.181.181.231
Саранчимэг Төрийн сангийн зээл авч Америк яваад Хавайд сураагүй шүү Денверт х***а хоолны газар ажиллаж байсан ЗЭЭЛЭЭ ТӨЛ ЧАДДАГ ЮМ БОЛ ДИПЛОМОО ҮЗҮҮЛ УЛСЫГ ХУУРСАН ЯЛАА ЭДЭЛНЭЭ ЧИ
Зочин 2020-06-30 202.9.46.121
ПҮРЭВДОРЖ ӨМНӨХ ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН НЭЭЛТЭН ДЭЭР Ц.НЯМДОРЖ ГУАЙН ХЭЛСЭН ҮГИЙГ ХУУЛБАРЛАЖ ХЭЛЭХЭЭСЭЭ ИЧЭЭСЭЙ
ЗОЧИН 2020-06-30 64.119.18.244
Занданшатараа чамд ганцхан зам бий Хүрэлсүхийг сайн дага тэрнээс чи ямар лидер ч биш зүгээр л наад хүнээ бараадаад явхад чамд өлзийтэй
Зочин 2020-06-30 150.129.142.95
Пүрэвдорэ гжх шизо-той нөхөр дахиад гараад ирлээ. АН энгээд бас л тэрсэлдэж эргүүтэх зам руу орлоо доо. Яана яана…
Зочин 2020-06-30 172.58.143.245
J.erdenebat shorongiin horigdol odoo tegeed Tor bariltsah uu?
Зочин 2020-06-30 202.9.46.121
ҮГҮЙ
Зочин 2020-06-30 66.181.161.37
Уих-н дарга бол улсын тэргүүн. Ерөнхийлөгч бэлгэдлийн төдий. Уг нь дээд шүүх түүнээс дээгүүр эрэмбэтэй. Засгийн тэргүүн бол удаах нь. Улсынхаа тэргүүнд бид яагаад нэг ийм газрын хаанаас олдсон юм гэмээр гахайн толгой залж байх ёстой юм бэ? Болоо ч үгүй тэр нь ардчилсан социалист луйварчин, хадгаламж зээлийн хоршооны тонуулчин, Хадгаламж банкны мөнгөөр казино тоглож дампууруулагч байгаа шүү. Одоо шоронд байгаа Эрдэнбат бол түүний хажууд ёстой ариун хүн.
Зочин 2020-06-30 202.179.26.152
Санал нэг. Гэхдээ хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглал хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр байтугай Монгол банк нь ЗГ-аас хараат бус. Нэг нь нөгөөгийнхээ дээр гарна гэсэн ойлголт байх ёсгүй.
Зочин 2020-06-30 122.201.22.18
Luivarchin MAN butehgui eee
Зочин 2020-06-30 202.179.26.152
Хараа биз дээ? Нэр муутай Баярцогт гарахаа шахлаа.
Иргэн 2020-06-30 64.119.20.49
Сэлэнгэ аймгийн сонгогчдоос нэр дэвшиж УИХ-ын гишүүн Болсон Ж.Эрдэнэбатыг ямар учраас суллахгүй байгааг хэн тайлбарлах вэ. Занданшатар өмнө нь мэдэгдэл гаргаад байсан. Одоо төрийн дээд эрхийг барих Монголын парламентийн дарга боллоо.Эрхбиш Ж.Эрдэнэбат гишүүний асуудлыг нэг тийш шийдэж түүний УИХ-ын гишүүний тангарагийг өргүүлэх биз гэж олон нийт харж хүлээж байна.Г..Занданшатарыг манай гурван удирдагчдаас хамгийн боловсролтой сайтар бэлтгэгдсэн улсынхаа нэрийг хаана ч аваад явчих хүн гэж
Zochin 2020-06-30 202.126.88.192
100 % sanalaar Zandanshatriig tomilloo 100 %sansl gej hezee h baidaggyi gesen ehneesee tenegteed ehellee
Uun 2020-06-30 202.21.107.70
Purevdorj gedeg ene nohor hel amaa dandaa biluudej yvh yumaa. Anhni huraldaand iim ug helehdee yah vee dee
Зочин 2020-06-30 202.179.26.152
МАН-аас бусад нь тиймэрхүү эхлүүллээ. Юуг зөгнөж байна?
зочин 2020-06-30 43.242.243.175
Занданшоо бүтэхгүй дээ, өөрийн мэдэлгүй, хүний л гар хөлийн амтан шүү дээ, муу л сонголт боллоо, бүх юм бахь байдгаараа л гэсэн үг
Зочин 2020-06-30 202.179.26.152
Yu ch medehgui Jargalmaa neg suudliin ashiggui bugluus bolloo. Setguulch bhdaa uhaan homs n medegdej bsan um.
Иргэн 2020-06-30 103.57.94.138
Чи нэр дэвшээд үзэхгүй дээ. Ганц санал авч чадах байсан уу???
Зочин 2020-06-30 66.181.184.138
МАНаас дэвшвэл гарна даа,
Зочин 2020-06-30 103.20.152.50
Манай сэтгүүлчид САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ САЙХАН ЯРЬЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА… 2 үг хэлээд л "байгаа" байгаа" байгаа" ГЭЖ ЯРИЛГҮЙ 2 ҮГ ХЭЛЭЭД Л "одоо" одоо" одоо" ГЭЖ ХЭЛЭЛГҮЙ ЗӨВ САЙХАН ЯРУУ ЯРЬЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА …МОНГОЛ ХЭЛ МАШ ИХ БАЯН,БАЯЛАГ ХЭЛ ШҮҮ ДЭЭ…
Зочин 2020-06-30 202.179.2.147
Өнөрболор гишүүн солонгосчуудын бүрэн төлөөлөл болж ажилахнээ. Насаараа Монголчуудыг муулж солонгосуудтай явалдсан хүн дээ. Монголчууд маань хүн таних болоогүй л юм байна.
Ончмг 2020-06-30 49.0.218.193
Тэр нэг сэтгүүлч оюунчимэг олон үгтэй. Зөвхөн тангарагаа унших байтал долоон булчирхайгаа донгосоод бсн шүү. Гараа нь булингартай эхэллээдээ
Зочин 2020-06-30 202.9.46.121
ХУУЛЬ ЗӨРЧСӨН Ж.МӨНХБАТ ЭНЭ ХОЁР
зочин 2020-06-30 66.181.160.118
Өдөр өнгөрөх тусам , Эрдэнэ Хүрэлсүхэд зориуд унаад өгсөн юм биш үү гэсэн бодол лавшраад байх юм да .
Иргэн 2020-06-30 202.9.46.127
Ардчилсан намын нөхдөөс асуулт тавьчих зоригтой гишүүд сонгогдож чадсангүй, чанга сөрөг хүчин болж чадах уу эд нар.
Мөнх 2020-06-30 202.126.90.111
Ж.ЭРДЭНЭБАТЫГ СУЛЛААЧЭЭ, АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ ХҮНДЛЭЭЧЭЭ.
Зочин 2020-06-30 139.5.219.210
4 жил хулгайчаараа дуудуулах 76.! 4 жилийн дараа ???
Зочин 2020-06-30 66.181.161.82
Мажоритар тогтолцоо бол тойргийн нийт сонгогчдын 50% +1 санал авч байж ялсанд тооцно.
ХУУЛЬЧ 2020-06-30 192.82.64.190
СЭЛЭНГЭЧҮҮДИЙГ ДОРОМЖЛОХ ХЭРЭГҮЙ ,,,,,ТЭДНИЙ СОНГОЛТ ТЭДНИЙ ХЭРЭГ ,,,,,,ХАРИН ШҮҮХ ,ПРОКУРОР ,АТГ НЬ БҮТЭН 2 ЖИЛИЙН ХУГАЦААНД АЖИЛЛАЖ НЭГ ТАЛДАА ГАРСАН БОЛ МОНГОЛЧУУДЫГ ДЭЛХИЙД МАНГАР ТЭНЭГЭЭР ХАРЛУУЛЖ ХООРОНДОО ТЭНЭГТЭХГҮЙ БАЙВ ,,,,,,
Зочин 2020-06-30 202.21.124.129
сэлэнгээс сонгогдсон Эрдэнэбат гишүүн сум бүрээс 10 хүний зардлыг даан хот руу авчирч байгаа гэсэн. Тэгээд суллуулахын төлөө жагсаал зохион байгуулах бололтой. Мөнгөтэй хүн ч аргагүй биз. ээж нь уйлж дуулсаар байгаад л хүүгээ их хуралд гаргаад ирлээ. Одоо УБ т ирж уйлах байх даа
зочин 2020-06-30 192.82.74.239
сэлэнгэчүүдийн тэнэг сонголт талаар болов оо.мордохын хазгайч эхэллээ.шүүхийн хаалга татаж гэмтэн мөн ,бишээ гэдэгээ баталгаажуулаад шүүхийн шийдвэр шүүх хурал дууссаны дараа энэ асуудал нэг тийш болтол сэлэнгэчүүд голдоо ортол гомдоллож сууцгаа.шүүх засаглал шийддэг болохоос хүрэлсүх ,баттулга хоёр ч падгүй.энэ хоёр ч бас хэдэн жилийн дараа шүүхийн хаалга татахыг хэн байг гэхэв дээ .тийм үү.
Зочин 2020-06-30 139.5.219.210
Хүрэлсүх Эрдэнэбатыг шоронгоос гаргах болоогүй юу? Яасан их өширхөдөг хүн бэ .Ерөнхий сайд болохын тулд Эрдэнэбатыг намайг тагнуулж чагнууллаа гээд гүтгээд байсан тэгсэн Хүрэлсүх харин өөрийн өөрийгөө тагнуулсан болж таараа биз .Мөн хөгийн юм болсон доо .Одоо гаргамаар юм боллоо дээ.
Зочин 2020-06-30 139.5.219.210
Нөгөө хоорондын зай амны хаалт яасан бэ
Өнгө гэрэл муутай л харагдлаа 2020-06-30 139.5.217.30
Жаахан ч гэсэн ичих нүүр байдаг байлгүй дээ. Манай улс нэг л бишээ. Өөрчлөлт хэрэгтэй байна.
Ийм маягаар бохир сонгууль явуулж, эдний байж байгаа царай энэ тэр. Ард түмэн ажилтай орлоготой амар амгалан амьдрахсан.
Ард 2020-06-30 202.70.34.70
ТАНГАРАГ УНШИЖ БАЙХДАА ДОТОР НЬ ХӨХ ИНЭЭД НЬ ХҮРЭЭД, САЛААВЧ ҮЗҮҮЛЭЭД ЗОГСЧ БАЙГАА. "ЁСТОЙ ИДЭЖ УУХ ШИГ БОЛНО ДОО" ГЭЖ Л БОДОЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЧУУД МИНЬ ГЭНЭН ТЭНЭГЭЭ ХЭЗЭЭ БОЛИНО ДОО…………
Зочин 2020-06-30 122.201.22.18
Luivarchid. Buzaruud. Dald or
Зочин 2020-06-30 202.126.90.90
Dalda or gej lllrmin ard tumen yadaj songosiim! Chi ingeed songogdchooch
Зочин 2020-06-30 192.82.67.97
Тангарагаа ч олиг тавьтартай ёс журмаар нь өргөж чадахгүй Оюунчимэг, Мөнхбат мэтийн нөхөд хэцүү ч нөхөд бол доо.
цэцэг 2020-06-30 192.82.74.50
ерөнхийлөгчөөсөө эхлээд ёс зүйгүй зарчимгүй үйлдэл хийж их хурал шиг юм бүрдүүлэж байж бас юу гэнэ вэ баттулгаыг юм хэлэх болов уу гэж бодсон юу ч хэлсэнгүй ямар ч араг хэмжээ авсангүй баттулга өөрөө луйваар ерөнхийлөгч болсон хүрэлсүх авилага өгч ерөнхий сайд болсон .эд нарт ёстой хүний үнэр ёс суртахуун гээч юм даан ч алга аа .хүрэлсүхээ чи ичихгүй байна уу ард түмэнийхээ цэвэр ариун саналыг юу ч биш болгочихоод эрх зүйг хөсөр хаячихаад яаж наанаа сууж чадаж байна аа цээжний чинь хөндийд юу байна? зүрх сэтгэл гээч юм байна уу ??.эд нарын хийсэн хар машины хэрэгийг илэрүүлэнэ ээ тэр цагт ёстой юу гэх бол монголын ард түмэн хар машины хакераар луйвар хийсэн болгоны толгойг нь хаг цохиноо .
Зочин 2020-06-30 66.181.176.102
Хүйтэн хүшүүтуудаа Үнэн юм бол үндэслэлээ сайн гаргаад холбогдох хуулийн байгууллагаар шалгуулал даа Нүүрээ нуучаад хүмүүс гүтгэж элийрч байхаар Олон түмний сонголтыг бүү доромжил
Зочин 2020-06-30 202.126.92.99
Та нар зөв бичээчээ, ичмээр юмаа, уншихад нуль алдаа хахахахах
Иргэн 2020-06-30 66.181.178.219
Тангараг өргөх гэж сүр үзүүлэх хэрэг байгаа юм уу? Тангарагаа умартан хууль завхруулсан нэг ч гишүүн гараагүй шүү дээ. Бараг л бүгд тангарагаа зөрчсөн ийм байтал "зөрчихийн тулд" тангараг өргөдөг баймааргүй байна. Тангарагаа зөрчсөн гэж нэг ч удаа сонсогдоогүй болохоор л ингэж хэлж байгаа юм. Бурхан өршөөг.
бд 2020-06-30 124.158.107.35
тангаргын буг болж аль хэдийн ашиг сонирхолын зөрчил гаргасан нөхдүүд худлаа нүүр гаргаад зогсож байх гэж
Сонгогч 2020-06-30 66.181.177.154
ЗА НЭГ ИЙМЭРХҮҮ
Зочин 2020-06-30 43.228.131.151
Er ni “tangarag faviad tvvneesee nyatssan hvniig tegj ingej shiitgene” gesen yamar huuli haana baidagiim bol ?!
Huuligvi yum bolohoor hudlaa l guvuud bna uu daa!
Huuli bailaa geed Mongold yamar bielvvleh bish dee.
Ард 2020-06-30 103.26.195.22
ТАНГАРАГИЙГ САНУУЛААД ХУУЛЬГҮЙ ШОРОНД ЯВУУЛААД БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭМТ ХЭРЭГТЭНҮҮД ХҮРТЭЛ ТАНГАРАГ ӨРГӨӨД БАЙЖ БАЙХ ЮМ ИНГЭЖ ХУЛИХДАЖ БОЛНО ГЭЭД Л ЭХНИЙ ӨДӨРӨӨСӨӨ ЗӨРЧӨӨД ИХЭЛЖ БАЙНА ДАА АРД ОЛНЫГ ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ
Зочин 2020-06-30 66.181.191.128
монголын их засагт сөрөг хүчин гэж байгаагүй
Зочин 2020-06-30 122.201.21.3
irgediinhee 35% iin tuluulul bukh erhiig avchihaad gemt hereg uildeed baij bna daa.
Зочин 2020-06-30 66.181.185.159
Тангараг өгрөх амархан, гол нь тангарагандаа үнэнч үлдэхүү тухайн хүний үнэмшил үнэмшилээс шалтгаална. Хэн мэдхэв оймсноосоо бэлэн 10k$ гаргаад ирэх ч юм бил үү адилхан л тангараг өргөсөн
Иргэг 2020-06-30 66.181.165.106
Ж Эрлэнэбат гишүүн хаана байна 62-ооо
Ард 2020-06-30 103.26.195.22
Хэзээч хэрэгжидгүй тангараг ёс төдий юм даа
Зочин 2020-06-30 202.179.25.90
Тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэж байгаа үг хүлээхгүй гэж сонсогдож байна.