Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг улираана

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг улираана

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарыг улираана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны сонгуулийн үр дүн байгуулагдсан парламентын анхдугаар чуулган өнөөдөр /2020.06.30/ 12.00 цагт товлогдсон. УИХ-ын Дэгийн тухай хуулиар Анхдугаар чуулганы хуралдаанаар юу хэлэлцэхийг тодорхой заасан байдаг. Тэгвэл энэ чуулганаар хэлэлцэх хоёр гол асуудал бол УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар.

Сонгуулийн дүнгээр МАН 62 суудал авсан учраас олонх болсон. Тиймээс МАН-аас Ерөнхий сайд, УИХ-ын даргаа томилно. Одоогийн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Засгийн газрын тэргүүнээр улируулан томилох нь тодорхой байгаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д оруулж ирнэ. Гэхдээ өнөөдрийн анхдугаар чуулганаар зөвхөн Ерөнхий сайдыг томилох учраас эрх баригчид наадмаас өмнө Засгийн газраа байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Харин УИХ-ын дарга хэн болох вэ гэдэг улс төрийн хүрээнд анхаарал татаж байгаа бол эрх баригчид Г.Занданшатарыг улируулан томилохоор тохиролцжээ. Тодруулбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ-ын даргаар ажилласан Г.Занданшатарыг спикерээр нь улируулан томилох саналтай байгаа гэнэ.

Одоо УИХ-ын анхдугаар чуулганыu хуралдуулж, шинэ гишүүд тангараг өргөсний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж, эргэн чуулганыг үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэл байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж