Трампыг баривчлахаар Интерполд ханджээ

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

Трампыг баривчлахаар Интерполд ханджээ

Трампыг баривчлахаар Интерполд ханджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг баривчлах зорилгоор Иран улсаас Интерполд хүсэлт тавьжээ. Дональд Трамп болон өөр 35 албан тушаалтныг өнгөрсөн нэгдүгээр сард Ирак дахь агаарын цохилтоор Ираны Хувьсгалыг хамгаалах хүчний генерал Касем Солейманиг хөнөөсөн хэрэгт буруутган баривчлахаар Интерполд хандсан аж. Тегераны прокурор Али Каси Мехр мэдэгдэхдээ генералыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, гэм буруутай АНУ-ын улс төр, цэргийн 36 албан тушаалтныг баривчлах шийдвэр гаргажээ. Тэднийг аллага, терроризмын хэрэгт буруутгасан байна.

Харин Интерпол байгууллагаас энэ хэрэгт хөндлөнгийн оролцоо нь Үндсэн хуультай зөрчилдөх тул хүсэлтийг хүлээж авахаас татгалзжээ. Хуулийн гуравдугаар заалтын дагуу Интерполыг улс төр, шашин, цэрэг, арьс өнгөний ялгаварлын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хориглосон байдаг гэж мэдэгдсэн байна.

Ираны генерад Касем Солейман нь өнгөрсөн нэгдүгээр сарын 3-нд Багдад хотын ойролцоо дроны дайралтад өртөн амь үрэгдсэн юм. Үүний дараа Иранд үндсэний баатар гэж өргөмжлөгддөг Касем Солейманыг “дэлхийн топ террорист”-ыг устгалаа хэмээн Дональд Трамп мэдэгджээ.

Эх сурвалж: Agence France Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж