ЭМЯ: ХӨСҮТ-д өчигдөр 3.8 кг охин мэндэлсэн

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

ЭМЯ: ХӨСҮТ-д өчигдөр 3.8 кг охин мэндэлсэн

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Monday, June 29, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

Covid-19-т халдвар дэлхийн 216 улс орон бүс нутагт тархаж, 10 сая 400 мянган хүн өвчиллөө. АНУ, Англи, БНХАУ-ын судлаачид дэлхийн нийт хүн амын 1.7 тэрбум хүн Covid-19-ийн халдвараар өвчилж, хүндрэх эрсдэлтэй гэж үзсэн. ДЭМБ-ын зөвлөмжөөр амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгах, гэртээ байх, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах нь халдварын эрсдэлийг бууруулна гэж үзэж байгаа.

ОХУ-д сүүлийн 24 цагт 6719 хүн шинээр өвчилж 53 хүн эндсэн байна. Тувад эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байна. Сүүлийн 24 цагт шуурхай утас 119-д 150 дуудлага ирж, зөвлөгөө авсан. Шуурхай аппликейшнд таван иргэн холбогдож мөн мэдээлэл авсан. Иргэд амны хаалтаа зүүхгүй байгаа талаар шүүмж ирж байна.

ЭМЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа:

АНУ-д өчигдөр /2020.6.29/ 41 мянга гаруй шинэ тохиолдол 885 нас баралт бүртгэгдэж нийт халдвар 2.45 саяд хүрч, нийт 126 мянга гаруй хүн эндсэн. Энэтхэгт 19400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн. Японд 110 тохиолдол нэмж бүртгэгдэн нийт тохиолдол 18 мянга 631 боллоо. Үүний талаас илүү нь Токио орчмын бүсэд бүртгэгдсэн байна. БНСУ-д 43 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 23 нь дотоодын халдвар, 20 нь гаднаас зөөвөрлөгджээ. БНХАУ-д 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн найм нь дотоод 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Нэгдүгээр сараас эхлэн 11мянга гаруй иргэнийг тусгаарлан ажиглалаа. Одоогоор тусгаарлах 29 байранд 2477 иргэн байна. Эдгээр хүмүүст 180 эмч эмнэлгийн мэргэжилтэн тусламж үзүүлж байгаа. Тэдний 103 тав хүртэлх насных, 291 нь ямар нэгэн өвчтэй иргэн байна. Гэрийн тусгаарлалтад 540 иргэн байгаа. Нийт 25611 сорьцод шинжигээ хийсэн байна. Цэргийн төв эмнэлэгт 83 иргэн эмчилгээ хийлгэж байгаагийн хоёр нь эрчимт эмчилгээнд байгаа.

ХӨСҮТ-д өчигдөр 3.8 кг охин мэндэлсэн. Долдугаар сарын эхний хагаст тусгай үүргийн онгоцоор ирэх иргэнийг хүлээж авах бэлтгэлээ хангасан. Хилийн боомтуудын ачаа тээвэрт тандалт хийсээр байгаа. Аймаг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай холбогдон эмнэлгийн бэлэн байдлыг ханган тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт явуулсан. ДЭМБ эмчилгээний зааварт өөрчлөлт оруулсан. Ялангуяа эмнэлгээс гарах зөвлөгөөнд өөрчлөлт оруулсан. Манай улсын хувьд таван удаа шинжилгээ авч эмнэлгээс гаргаж байгаа.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү:

ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр /2020.6.29/ 357 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Ажиглах байранд байгаа 261 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-naн долоон хүн, идэвхтэй тандалтын зургаан сорьцод вирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 220 болсон, Үүнээс 175 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 45 хүн хэвтэн эмлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 34 хөнгөн, 11 хүндэвтэр байна. ХӨСҮТ-ийн хоёр жирэмсэн эмэгтэй, хоёр хүүхэд байгаа. Нэг сайн мэдээ байна. Халдвар аваад эдгэсэн эмэгтэй дараагийн сувилалд шилжилгүй ХӨСҮТ-д амаржлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж