Гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт картын талаар санал, бодлоо солилцлоо | News.MN

Гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт картын талаар санал, бодлоо солилцлоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт картын талаар санал, бодлоо солилцлоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт картын талаар санал, бодлоо солилцлоо

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагын Өвсний үндэс хөтөлбөрийн санхүүжилтээр Ховд аймгийн Онцгой байдлын газарт хэрэгжиж буй “Орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг сайжруулах” төслийн багийн гишүүдийг /2020.06.26/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр төслийн хүрээнд хийгдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт картын талаар санал, бодлоо солилцсон юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах зурагт карт буюу “Боосай” карт нь Японы уламжлалт тоглоом бөгөөд тус картаар дамжуулан хүүхэд, багачуудыг багаас нь гамшгийг таньж мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролыг олгоно.

Энэхүү зурагт картыг төслийн багийнхан Ховд аймгийн хүүхэд, багачуудтай хамтран бүтээсэн бөгөөд цаашид Онцгой байдлын байгууллагаас хүүхэд, багачуудад түгээн дэлгэрүүлэхээр ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бодит үнэн. 2020-06-30 103.26.195.131

2016-2019 онд Онцгойд хэрэгжсэн жайка-гийн 3 сая долларын төслөөр ямар ч бодитой зүйл хийгээгүй. Төслийн удирдагч гэх сэтгэцийн өвчтэй охид хүүхнээр зугаацдаг япон тэтгэврийн өвгөн тайлан гэж нэг хөгийн юм бичээд зугтсан. Газар хөдлөлтийн аюулын талаар бодитой хийгдсэн зүйл байхгүй, 3 сая долларыг хий дэмий үрсэн. Гадны төслийг маш үр ашигтай төлөвлөж явуулах хэрэгтэй. Гадны зөвлөхөд баахан мөнгө үрэх шаардлага байхгүй. Тэр бүх хөнгөлөлттэй зээлийг бид нар л төлнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж