Х.Баттулга: Иргэдийнхээ боломжийг хулгайлах бус боломж олгохыг хүсье | News.MN

Х.Баттулга: Иргэдийнхээ боломжийг хулгайлах бус боломж олгохыг хүсье

Х.Баттулга: Иргэдийнхээ боломжийг хулгайлах бус боломж олгохыг хүсье

2020-2024 оны парламентын анхдугаар чуулган хуралдаж байна.

2020-2024 оны парламентын анхдугаар чуулган хуралдаж байна.

Posted by News.mn on Monday, June 29, 2020

НЭМЭЛТ: 

УИХ-ын Анхдугаар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж байна. “УИХ-ын эрхэм гишүүд ээ! Найм дахь удаагийн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж, амжилт хүсье.

Улс орны өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч, шийдлээ хүлээж байгаа, цаг алдалгүй шуурхай,  үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед Та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дээд эрх мэдэл Та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олны итгэлийг авсан тул хариуцлагатай, ёс зүйтэйгээр олны итгэлийг дааж, иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хатуу сануулъя.

Учир нь өмнөх УИХ-ын гишүүд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлөлттэй зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр, олноороо авсан увайгүй хэрэг гарсан. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн, улсын сангийн мөнгийг, газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд УИХ-ын гишүүд удаа дараа нэр холбогдож, хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг унагах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ, газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгогдохоор болоод байгаа юм. Үйлдэл дээр нь барих, илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг болсон байна. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхондоо давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримт нь байхад хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой" гэлээ. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг огцрох ёстойг санууллаа.

УИХ-ын Анхдугаар чуулганыг өнөөдөр 12.00 цагт зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өнөөдөр /2020.06.30/ зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн хорин долдугаар зүйлийн 4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт товлон зарласугай” гэжээ.

Анхдугаар чуулганд УИХ-ын гишүүний үнэмлэхээ авсан 76 хүн хүрэлцэн ирэх ёстой. Чуулганаар шинэ гишүүд тангараг өргөж бүрэн эрхээ баталгаажуулах юм. Мөн УИХ-ын даргыг томилно.

АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

УИХ-ын тухай хууль:

  •  14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
  •  14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
  •  14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
  •  14.3.4. Ерөнхий сайдыг томилох
  •  14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
  •  14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
  •  14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
  • 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
  • 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.

УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-30 203.91.112.82

Ард түмний сонголтыг хүндэтгэ ! Төрөөс хулгайлсан 280 сая америк доллараа /хүүгийн хамт/ буюу 1,3 их наяд төгрөгийг улсад төл .Төрөөс хулгайлсан ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ

Avatar

Зочин 2020-06-30 66.181.176.102

Нийт ард тумний нэгдлийг хамгаалах уурэгтэй удирдагч маань нэг намыг хамгаалж улс торжлоо гэмээр болжээ Ардчиллынхан л гарч ирэхээр улс орон суйрч эдийн засгийн узуулэлт буурч ядуурал нэмэгдэн амьдрал доройтон ор зээл нэмэгдэн омч завших боломж нэмэгддэг Бур торийг хууль хяналтынхантай нь мафийн сулжээнд оруулсан ч гэх юм байна. Тэгээд ард тумний сонголт таныхаар буруу юм уу

Avatar

Зочин 2020-06-30 66.181.180.245

"Женко хэлж байна гэж үү…?" л гэмээр сайн хэлж. Овоо доо, одоо л нэг ерөнхийлөгчийн зангараг харуулах гэж байх шиг. Наад яриад байгаа тоо баримтуудаа яриад өнгөрөх биш, цааш нь дэвшүүлээд хэл ам хийгээд, татаж чангаагаад ажил хэрэг болгоод, захаас нь эргүүлж татаад… наад новшнуудаа чичрүүлээд өг. Тэгвэл хүүкийн дэмжлэгтэй дэмжлэггүй ард түмэн чамайг өргөөд л гаргаад л байх болно.

Avatar

зочин 2020-06-30 66.181.160.118

Женко Хүүк хоёр эвсцэн л гэж харагдаад байгаамдаа .Бурхан минь би буруу харсан байгаасай .

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.36

Хэлж буй үг чинь ерөнхийлөгч хүний хэлэх үг биш бна. Ард түмний сонголтыг сонголт биш мэтээр ярьсанд харамсаж бна. Нийт ард түмний эв нэгдлийг хамгаалж байх хүн маань нэг намыг хамгаалж улс төржиж байгааг хараад харамсаж бна.Ерөнхийлөгч таныг ийм байдалтай байвал хугацааг чинь дуусгахгүй болгож мэдэх юм бна.

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.37

Хэлж буй чинь зөв. Гэхдээ Жэнко, чи л гэхэд ердөө ганцаараа иргэдийнхээ боломжоос 1. 3 трилион буюу их наяд төгрөгийг хулгайлсан шүү дээ.

Avatar

Зочин 2020-06-30 203.91.115.53

чуулганы нээлт дээр ардчилсан хүчнийг л яриад байхын уул нь намаасаа татгалзсан эв нэгдлийг хангагч биздээ

Avatar

Зочин 2020-06-30 202.179.24.162

Ymar jijig ym yridag eronhiilogch ve, gal togoonii ym yrisar bgad l buulaa. Battulga chi naimaachnii setgelgenes tsaashaa bodoj setghe potentsialgui teneg ym bn.

Avatar

Зочин 2020-06-30 64.119.24.192

Засгийн газрын гишуудийг Еренхий сайд еерее томилно хуулийн дагуу

Avatar

Жэнко дахиад сонгогдох нь ээ 2020-06-30 103.10.23.249

Жэнко МАН-г ялуулах луйварт туслалцсан учраас дараа жил энэ арга замаараа баталгаатай дахин сонгогдож 6 жил улсын сэнтийд залрах нь ээ

Avatar

Зочин 2020-06-30 202.126.88.38

arai ugui bailguidee

Avatar

Зочин 2020-06-30 43.242.243.219

Ерөнхийлөгч авах арга хэмжээгээ авсан шийдвэр нь зөв өө Гэхдээ Хүрэлсүх бөгөөд намын гишүүдэд нь ард түмэн сэтгэл дотроо дүн тавьсан Төрийн бодлогод тулгуурлан намын бодлогоо хэрэгжүүлэх үлдлээ Энэ цаг үед Хүрэлсүх болон түүний баг ард түмний зүгээс хэлж ярьж байгаа болгоныг шүүн тунгааж тусгаж авах нь чухал баярлах биш ээ Байлдах нь биш амьдрах нь их хэцүү гэж Дамдин гуай хэлэв

Avatar

Зочин 2020-06-30 202.179.24.13

Луйврын сонгуулийг нь ерөнхийлөгч нь хүртэл хамтран зохион байгуулж ард түмнийг басамжлан доромилж, төрт ёсыг уландаа гишгэхийг дэлхий нийтээрээ харлаа даа Ичмээр байна даа …. яана ааа

Avatar

ХУЖААГИЛН ТАНК 2020-06-30 202.179.24.94

ОРОС ЖЕНКО ХАР ШИЛЭЭ ЯАГААД ЗҮҮХЭЭ БАЙЧИХАА ВЭ? ХАЖУУД НЬ БАЙДАГ АЙМААР ХАМГААЛАГЧ НАР НЬ БАС ҮЗЭГДЭХЭЭ БОЛЬЖ

Avatar

Иргэн 2020-06-30 202.9.46.249

Энэ их яарч засгаа байгуулах гэсний хэрэггүй ээ!. Тэртэй тэргүй МАН ын хулгайчид бүгд ороод ирсэн юм чинь.

Avatar

Иргэн 2020-06-30 202.9.46.249

Энэ тэнэг , мэдлэг боловсролгүй Баттулга, Хүрэлсүх тэйгээ нийлж хууль бус луйварын төр байгуулах гээд мөн их яарч байх шив!

Avatar

Зочин 2020-06-30 158.181.77.214

Жeнко бэлтрэг Зи гэдэг бузар 2 хулгайч АН-ыг яаж булшилж байгааг та ч харлаа би ч харлаа!!!!!!

Avatar

Зочин 2020-06-30 43.242.242.59

Энэ УИХ-ын бие бүрэлдэхүүн онцгой нөхцөлд маш их ажил хийх хариуцлагатай үед ажиллах болж байна. Ихэвчлэн залуу улсууд байна эрч хүчтэй , улс орноо гэсэн сэтгэлээр ажиллаарай. та бүгдэд амжилт хүсье. Монголын ирээдэй та нараас 4 жил хамаарах болж байна

Avatar

Зочин 2020-06-30 203.23.199.2

76 биш 75 байх аа Эрдэнэбат гишүүн хэзээ үнэмлэхээ авч тангарагаа өргөх гээд байна аа гарууд тэр чигт нь цааш нь явуулчих гээд байна уу үгүй юу

Avatar

Зочин 2020-06-30 202.126.88.72

Намын дарга нэг юм бодож л байгаа байлгүй дэ Ж Эрдэнэбат гишүүн шиг шудрага хүн ховор шүү

Avatar

болдоо 2020-06-30 202.126.88.66

за даа, энэ нь ч дээр байх өө, сунжруулж ажил алдуулах нь жирийн иргэд бидэнд л хортой, эдийн засаг маш их хүндэрсэн байгаа, бушуу төсвийн тодотголоо хийж, амиа аврахгүй бол балрах гээд бна … бушуу засаг бүрэлдэж ажилдаа шуурхайлан орсон нь дээр. концерт дууссан …

Avatar

Довчин 2020-06-30 202.70.44.146

АН ирэхн жил ерөнийлөгчмйн сонгуульд ардчиллын эсрэг явсан энэ муухай хүнээс өөр хүн дэвшүүлээрэй.

Avatar

зочин 2020-06-30 192.82.65.120

Зөв шуурхай нь дээр, ажлаа хийцгээ.

Avatar

Зочин 2020-06-30 202.21.96.212

Сайд нарыг томилох тухай ЕС-ын танилцуулгыг сонсох болохоос сайд нарыг УИХ томилохоо больсон

Avatar

эсэргүүцэж тэмцэж өөрчил 2020-06-30 192.82.74.239

өөр шинэ содон юм гарахгүй.нэг хэвэнд цутгачихсан юм шигээ дүлий дүмбийж бгаад тарцгаана.бүрэн эрхийн хугацаан нээгдэж халдашгүй дархан эрхийн хуулийг шүүмжилж эсэргүүцэж чадах зориг зүрх сэтгэлтэй хүн байхгүй дээ.үүнээс эхэлж их хурлыг дэг журамд оруулж ард түмний адил хуулийн дор тэгш эрх эдлэх ёстой.халдашгүй байдлын эрх маш их дуулиан дагуулсан асуудал үүнийг болиулах ёстой.ард түмэн дургүйцэж бгаа.

Avatar

Зочин 2020-06-30 66.181.191.128

Үйлчилгээний байгууллага

Avatar

Зочин 2020-06-30 99.252.1.218

Энэ угаасаа өөрийгөө хэн гэдгээ сайн харууллаа, ямар ч мэдлэггүй, авилгачин, х*******н б**с долоогч!

Avatar

Зочин 2020-06-30 174.192.71.130

Өөр шинэ содон үнэн мэдээ ихийг тавиарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж