Цар тахал болж тархах эрсдэлтэй томуугийн вирусийн шинэ төрөл Хятад улсад гарсныг эрдэмтэд мэдээлжээ. Одоогоор тус вирусийн халдвараар олон тооны гахай өвчилсөн бөгөөд хүнд халдах боломжтой гэнэ. Тус вирус нь хүнээс хүнд хялбархан халдах боломжтой тул шинэ коронавирусийн халдвар шиг цар тахал болох аюултай аж. Учир нь хүмүүс уг вирусийн эсрэг сул эсвэл огт дархлаагүй гэж үзжээ. Одоогоор гахайн фермүүдэд бүртгэгдсэн халдварыг хянаж байгаа бөгөөд хүнд халдахаас сэргийлэн ажиллаж байгаа аж.
Сүүлд томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвар 2009 онд Мексикт эхэлж олон улсад тархсан ч хүн төрөлхтний олонх нь үүний эсрэг дархлаатай байсан учраас бага хохирол амсчээ. Өдгөө тус вирусийн эсрэг вакцин гарснаар аюулыг улам бууруулсан байна.
Хятадад гарсан томуугийн шинэ төрлийн вирус нь H1N1-тэй төстэй гэнэ. Тус вирусийг эрдэмтэд G4 EA H1N1 гэж нэрлэжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ