МАН-ын сонгуулийн ялалтын нууцууд | News.MN

МАН-ын сонгуулийн ялалтын нууцууд

МАН-ын сонгуулийн ялалтын нууцууд

МАН-ын сонгуулийн ялалтын нууцууд

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн дүн гарч МАН 62, АН 11 суудал, МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан “Та бидний эвсэл” нэг, Электорат эвсэл нэг суудал авч, бие даан нэр дэвшсэн АН-ын экс дарга Н.Алтанхуяг 76 дахь гишүүнээр тодроод байна. Залуучууд сонгуульд идэвхитэй оролцсон, ирц өсч 73.65 хувьд хүрсэн.

Улс төрийн 15 нам, 4 эвсэл, 121 бие даагч оролцсон 606 нэр дэвшигчтэй сонгуульд эрх баригч МАН үнэмлэхүй ялалт байгуулж, хоёр дараалан Засгийн эрх барих эрхтэй боллоо. Энэ бол албан ёсны баримтууд…

Ээлжит сонгуулийн маргааш ялалт, ялагдлын талаар нийтлэлч Д.Баярхүү “Монголын ард түмэн сонголтоо хийчихсэн. Та хичнээн ухаантай эрдэмтэй байгаад ард түмнээсээ л мандат авна. Өөрөөсөө биш, гэр бүл, найз нөхдөөсөө биш! гэдгийг өчигдөр нотолчихлоо. Монгол Улс ухаантнуудаараа дүүрчихсэнийг ард түмэн харлаа. Сонгуулийн солиорол хэрээсээ хэтэрсэн. Хорин нэг хоног багаддаггүй юм байна, харин ч ихэдлээ. Бүр залхлаа. Залхсандаа дүнгээ тавьчихлаа!” гэсэн нийтлэлээ ч бичжээ.

Харин өнөөдөр улстөрийн хүрээний нэг хэсэг нь МАН-ын сонгуулийн амжилтыг аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн, зарим нь үгүйсгэж байгаа юм. Ялалт, ялагдлын үнэ цэнэ адилхан байдаг болохоор гомдогсод хэзээд гарч ирнэ гэдэг л энэ болж байх шиг байна.

Ингэхэд МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсаны нууц юу байв. Яагаад ялалтын туг МАН-д очив оо. Олон хүн ийм асуулт тавьж байгаа.

Гэхдээ энэ асуулт зөвхөн МАН-ын ялалтын маргааш хөндөгдсөн болохоос биш аль хэдийнэ, сонгууль зарлагдахаас хавьгүй өмнө дэлхийг айлгаж байгаа Коронавирусын аюул, тахал өвчнийг дотооддоо алдчихалгүй хангалттай сайн манаж байгаа МАН-ын Засгийн газар энэ сонгуулийн ялагч байх болно гэдгийг бүгдээрээ яриад, хэлээд, бичээд ирсэн нь бас үнэн билээ.

Сонгуулийн сурталчилгааны өдрүүд эвгүй. Улс төрийн 15 нам, 4 эвслээс дэгдээж буй бараан сурталчилгаа, салхи шуургыг сайн зохион байгуулалтаар л давахгүй бол энэ давалгаа нэг л мэдэхэд МАН-ын эерэг хэмээн тооцож байсан бүгдийг хийсгэх боломжтой. Сонгуулийн өдрүүдэд МАН-ын Төв штаб 18 талаас нь шидэлсэн хар мэдээ, бараан шуургатай тэмцсэн. Гэхдээ энэ шуургыг зөөлөн хариулж МАН-ыг ялалтанд хүргэсэн хүн бол сонгуулийн штабыг удирдаж УИХ-ын сонгуульд оролцсон Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан.

Үндсэндээ Д.Амарбаясгалан намын штабаа нэг гараар зангидан барьж, зөв тактиктай ажиллаж намаа ялалтанд хүргэснийг ч МАН-ынхан яриад эхэлсэн. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн нэр цэвэр хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлнэ хэмээн амласнаасаа хойш У.Хүрэлсүх ч, Д.Амарбаясгалан ч нэр дэвшигчдээ тодруулах хүртэл хэнийг хаана сойхоо зарлаагүй. Хэний ч санаанд оромгүй нэр дэвшигчид МАН-аас тодорсон. Тэднийг бүгд л шүүмжилж, МАН тойргоо сул тавиад өгсөнтэй ижил нэр дэвшигчид тодруулжээ. АН-тай суудлаа хуваана гэж тохирсон байна ч гэж хардсан.

Гэвч олонхийн энэ хардлага андуурал байж гэдгийг сонгуулийн сурталчилгааны өдрүүд, сонгуулийн дүн харууллаа. МАН-ын Төв штаб Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг аймаг бүрт илгээж, залуу шинэ нэр дэвшигчдээ дэмжүүлсэн. У.Хүрэлсүх ч лидер гэдгээ баталж нэр дэвшигчдээ чирээд гаргаад ирлээ. Намын штабын зохион байгуулалт, намын даргын нэр хүндээр сонгуулийн ялалтыг тодорхойлсон түүх өнгөрсөн 7 сонгуулийн түүхэнд байгаагүй.

“Хүчээ нэгтгэе”, “Багаар нь дэмжье” гэсэн оновчтой уриа, залуучуудын сонгуульд оролцох идэвхийг сэргээж, МАН-ыг ч ялалтанд хүргэхэд хүчтэй нөлөөлжээ. Үр дүнд нь УИХ-ыг попчдоосоо, ЖДҮ-чдээсээ, 60 тэрбумынхнаасаа салж, нийгмийн олонхийн хүлээсэн нэр цэвэр залуучууд парламент руу орж ирж байна.

МАН-ын суудал алдахгүй гэж итгэж байсан тойрог хүнд байдалд орсон тохиолдол бий. Энэ бол Баянхонгор, Ховд аймаг. Баянхонгор бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн очоогүй ганц аймаг. Энд УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшиж байгаа учраас намын штаб УИХ-ын даргадаа итгэж, тойргоо бүхэлд хариуцан ажиллаж, багаа амжилтанд хүргэх үүрэг өгч тохиролцсон гэдэг. Гэвч хэрэг дээрээ Г.Занданшатар МАН-ын Төв штабаас өгсөн багаар ажиллах үүрэг, багийн зарчмыг хөсөрдүүлж, ганцаарчилсан тоглолт хийсээр өөрөөсөө бусдыг жийж орхиод ирлээ.

У.Хүрэлсүх тойрч ажиллаад хэдэн гишүүнээ УИХ-д оруулаад ирэв. Г.Занданшатар төрсөн нутгаасаа хаашаа ч гарахгүй бууриа сахиж суугаад хэдэн суудлаас хэдийг алдав гэдгийн хооронд том ялгаа байгаа биз. УИХ-ын даргын энэ амиа хичээсэн зан МАН-ынханд ч, нийгэмд ч тааламжгүй сэтгэгдэл төрүүлж эхэлжээ.

Ийм хувиа хичээсэн нэгнийг ТЕГ-ын дарга Д.Гэрэл дэмжээд явдаг нь ч гайхмаар…

МАН одоо өнөө маргаашгүй шинэ Засгийн газраа байгуулах байх. Үндсэн хуулийн дагуу дөрөвхөн сайд нь давхар дээлтэй байх нь тодорхой. Харин нийгэм У.Хүрэлсүх УИХ-ыг шинэчилж чадсан шигээ Засгийн газраа шинэ залуусаар сэлбэж, мэргэшсэн залуу Засгийн газар байгуулах байх хэмээн хүлээж, найдан харж байна. Энэ хүлээлтийн хариу ямар байхаас МАН-ын өнөөдрийн нэр хүнд, нийгмийн маргааш, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ-ын сонгуулийн өнгө харагдах юм.

Д.БУЯН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-30 112.72.9.150

Тер засгийн хашир туршлагатай, мэргэжлийн хун тавих естой!!! Баарны уйлчлэгч биш тул залуу гэж орилолдохоо болих хэрэгтэй, 90 оны залуус тер егсний гай дуусахгуй нь!

Avatar

зочин 2020-06-30 66.181.160.118

Хамгын өндөр санал авсан нэр дэвшигчид МАНгаруудын эсрэг Их Эвсэл байгуулхад л , 24 оны ялалт бэлэн л харагдаж байна даа .

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.26

ard tumen songoson

Avatar

Зочин 2020-06-30 202.21.108.199

луйвар and залилан.

Avatar

Fake 2020-06-30 202.126.90.21

Cheatin and fake people in MAH

Avatar

Lodoi 2020-06-30 66.181.161.31

Odoo songyliin talaar doliorhoo bolie harin MAN-g ajlaa hiihiig shardaj ireh delhiin ediin zasgiin hyamraliig hohirol bagtai davah ajliig yaraltai zohion baigyylahiig shardaj amlasnaa hiihiig shardah heregtri

Avatar

Иргэн 2020-06-30 103.14.38.210

Луйвраар гарсанаа ялалт гэж бичээд байх юм.Хулгай, луйврыг сайн хийж чадлаа гэж бичээч.

Avatar

Нууцсаад байхдаа яахав 2020-06-30 202.21.97.250

Нууцсаад байх юу байхав дээ ойлгомжтой, царцаа нуулгэсэн, санал худалдаж авсан, зарим хумуусийг халамж тэтгэмжээр нь дарамталж хучиндсэн, суулдээ арга ядаад саналыг шууд тохируулж багцалсан…г.м. …

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.82

Мажоритар тогтолцоо бол тойргийн нийт сонгогчдын 50% +1 санал авч байж ялсанд тооцно.

Avatar

Зочин 2020-06-30 180.149.96.214

МАН-ын засгийн газар биш Монгол Улсын Засгийн газар ЗАСГИЙН ГАЗАР бол төрийн байгууллага болохоос биш намын байгууллага биш

Avatar

Баянхонгор 2020-06-30 202.21.125.146

Занданшатарыг гарга бусад нь хамаагүй гэж нисэхийн дарга Ганхөлөг хүмүүст уриалаад явсан. Зандангийн найзууд л сонгуульд Батцэцэг Элдэв гишүүн 2-г унагаасан

Avatar

баянхонгорчууд 2020-06-30 202.55.188.42

ерөнхийлөгч 2 хүнээ гаргасаан

Avatar

Үнэн санал нэг 2020-06-30 139.5.217.30

Зочин 10 минутын өмнө 202.9.46.220

Сонгууль болоогүйшдээ. Томилгоо болсон. Саналын хуудасыг олон тоогоор хэвлээд хар машины дүнг өөрөө зохиож бичээд тэр дүндээ тааруулж саналын хуудасыг багцлаад л болоо. Иргэд санаа өгсөн бид сонгосон гэж ирээд онгироод та нар хэд ч хэрэггүй та наргүй сонгууль явуулах аргыг төгс эзэмшсэн байна. Хүүкд попчин, ждүчин, казиночин, хуурамч хурандаа бас одоо луйварчин гэдэг эрхэм нэр алдарыг шат дараалан эзэмших хууль ёсны эрхтэй боллоо.

Avatar

салдан 2020-06-30 182.160.36.235

Чи үнэхээр тэнэг хулгайч юм гээч ядахдаа хүн ойлгохоор бичиж сур Зүгээр л хорслоороо огиулсаар байгаад чи үхэх хүн байналдаа

Avatar

Зочин 2020-06-30 202.9.46.220

Сонгууль болоогүйшдээ. Томилгоо болсон. Саналын хуудасыг олон тоогоор хэвлээд хар машины дүнг өөрөө зохиож бичээд тэр дүндээ тааруулж саналын хуудасыг багцлаад л болоо. Иргэд санаа өгсөн бид сонгосон гэж ирээд онгироод та нар хэд ч хэрэггүй та наргүй сонгууль явуулах аргыг төгс эзэмшсэн байна. Хүүкд попчин, ждүчин, казиночин, хуурамч хурандаа бас одоо луйварчин гэдэг эрхэм нэр алдарыг шат дараалан эзэмших хууль ёсны эрхтэй боллоо.

Avatar

Сайндаа ч биш пялдагаа 2020-06-30 64.119.25.176

3-н жил сайн попорсон
Сонгуулийн хуулийн цоорхой
Сул өрсөлдөгч АН болон бусад
Айлган сүрдүүлэлт
Мөнгө тараалт
Саналын луйвар зэрэг байсан болов уу???
Гэхдээ зарим нэг эерэг өөрчлөлт өнгөрсөн 3 жил явсан нь ганцхан МАН Хүрэлсүхт наалдлаа

Avatar

иргэн 2020-06-30 202.179.21.250

Г.Занданшатар сайн ажилсан. Харин Л.Элдэв-Очирын томилсон дарга нар МАШ МУУ ажилласан. Тэд ард түмний төлөө бус ЗӨВХӨН ӨӨРИЙН АШИГ СОНИРХОЛЫН ТӨЛӨӨ ЯВСАН учираас Баянхонгорчууд сонголтоо хийлээ.

Avatar

Зочин 2020-06-30 120.18.169.78

Үнэндээ энэ 2 нам 2-уулаа том бизнесүүдийг дэмждэг намууд. Сонгуулийн үед хэн мөнгөтэй байна харж ав. Мөнгийг хэн томоор нь хандивлаж чадах вэ? Татварын хууль ямар компанид ээлтэй гараад байна. Нүдээ нээгээд сайн хар. Сонгогчид та нар бол сонгож өгсөн болж харагддаг ёстой л нөгөө цагаахан цэвэрхэн цааснууд л даа.

Avatar

Зочин 2020-06-30 104.37.31.9

korona MANiin yalaltad noloolloo. deer ni erdene metiin dargatai nam yagaad ch yavakhgui

Avatar

зочин 2020-06-30 66.181.160.118

Яааг яс юмндээрээ бол МАН ялаагүйэээ . Женко ялсан байна …хэдхээн сарын дараа бүр тодорхой харагднаа … харжаагаарай …

Avatar

Иргэн 2020-06-30 192.82.75.222

төрийн албан хаагчид нь ажилтай байхаа бодоод мөн мөнгө тараагаад л

Avatar

Зочин 2020-06-30 141.168.166.42

ЖДҮС гаас өөрийн хамаарал бүхий компаниудад зээл авсан Амарбаясгалан монголын улс төрөөс явах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-06-30 43.242.242.59

Ард түмэн сонголтоо сонгуулиас өмнө хийчихсэн байсан. Харин АН-ынхан үүнийг мэдрэхгүй байсан. Бусад нам, хувь нэр дэвшигчид бол бараг худлаа гэдэг нь ойлгомжтой байсан

Avatar

Хүрэлээ 2020-06-30 66.181.176.127

Сонгуулийн хуулиа бөйнга өөрчилж байдаг тэнэг улс манайхаас өөр хаа ч байхгүй. 46 хувмйн саналаар 62 суудал А.АН..

Avatar

Irgen 2020-06-30 202.126.88.142

Bayankhongor darga ni muudaa unaagui. Hed heden shaltgaan bsan. Uund: 1. Namiin kadr Sodnomjamts Huvisgalt namd orj 5,000 hunii sanal huvaasan. Namiin nereer buh duhtai suudald suusan tereer ardiin namiin esreg ajillaj ogson gehed bolno. 2. Eldev-Ochir gishuun mash hangaltgui ajillasanii ilrel. Bag gej baahan aimgiin arhichdiig 2016onii songuuliin daraa ajild tomilson. Ted nar say tus bish us bolson. Eldev gishuunii tavisan Irgediin hurliin darga ni toriin toloo bish mongonii toloo guisen.

Avatar

Зөв бичгийн даалгавар. 2020-06-30 202.131.225.53

Ядахдаа "электорат" гэдэг үгийн ЗӨВ бичичхээчээ, сэтгүүлч ээ!

Avatar

Зочин 2020-06-30 139.5.219.116

Хэ хэ… ялалтын нууцын талаар юу ч бичээгүй байна. Харин дотооддоо хагараад эхэлсэний шинж эндээс харагджээн. Ямартаа ч занданшатараа гэрэл даргатай хамт жийх санаатай хэсэг байх шиг. Эсвэл Эбэгийн хагалан бутаргах хатгаас ч байж магад. Ялалтын нууц нь их энгийн шүү дээ. МАН-д хэзээнээсээ үнэнч хөгшчүүдээ тэтгэвэрийн зээлийг нь тэглээд хахуульдчихсан. Ерөнхийтэй харилцан ашигтай тохирч аль альнийхаа нам доторхи дайснуудаа хамтдаа жийчихсэн. Сонгуулийн тогтолцооны цоорхойг ашигласан

Avatar

Пялдагаа пяхлуу вэ энэ 2020-06-30 139.5.217.30

Сонгогч иргэдийн 54% хувь МАН-г дэмжээгүй гээд наад тэнэг толгойдоо ойлгочих. Хусам горьдож ийм юм эрээчиж байдаг хөөрхийлөлтэй ч амьтан юм даа

Avatar

зочин 2020-06-30 103.50.207.150

Одоо шинэ засгийн газар шинэ, чадварлаг залуучуудаар бүрдүүлэх хэрэгтэй, Тэгж байж нийгэмд эерэг харагдана, Тийм ч боловсон хүчний нөөц бий,

Avatar

зочин 2020-06-30 66.181.181.236

БИТГИЙ ТЭНЭГТ ман-ЫН УГААДАС ДОЛООГЧ ГУАЙ

Avatar

Элдэв Очир 2020-06-30 119.40.103.3

Болиоч МАН ЖДҮ-чид авилгачидаасаа салж чадсангүй. Том тойрог дээр 20-30 хүн өрсөлдүүлж ардчилалынхны санал хуваасны хүчинд л коммунистууд яллаа. Монголд сүүлийн 20 гаруй жил МАН-д 30%, АН-д 30% санал өгдөг нийгмийн давхрага бэлэн байдаг гэж харагдаад байдаг юм л даа. Үүнийг л овжин ашиглалаа. Одоо өрийг өрөөр дарж Монгол улсын гадаад өр 204 онд 50-60 тэрбум ам доллар болно доо.

Avatar

Зочин 2020-06-30 66.181.187.201

Bitgii s**! AN usreel 20% unen ch songogchidtoi baisan, harin AN iig yamar namiig medsen uchir barag 10% l baigaaldaa. Tegleech AN gedeg yamar ardchilal yumuu teneg p**a min?! MAN garhaar communist bolj baina uu?! Teneg pisda min chi tegvel dandaa communist ulsad amidardag yum bish uu?! Bi l lac MAN iin achaar ediin zasag arai uudluud business ayataihan yavaad bn. Teneg kichinuud AN iig ardchilal gej bidoj baival jinhen mai shuu! MAN hamaagui iluu ardchilal avchirna. Haraald idegdsen AN iigaa yd

Avatar

Зочин 2020-06-30 103.212.118.63

Ман сайн даа эдийн засаг сайжирсан юм биш шүү түүхий эдийн үнэ өнгөрсөн 4 жилд дэлхийн зах зээл дээр өсөлттэй байсных шүү

Avatar

Зочин 2020-06-30 66.181.187.201

JDU gee odoo bolioochee malmin! AN iin uyed buh JDU g AN iihan uursduu avaad butsaaj ugdugchgui baisan. Harin MAN humuus d il bolgoj songon shalgaruulalt hiydeg bolgoson. Ter muu neg ZEEL Erdenetiin 49% iin hajuud yu yumbe?! Haritsuulah yumaa olj yadaad baigaarai teneg haltar yanhnii sheesmin!

Avatar

Зочин 2020-06-30 103.212.118.63

ЖДҮ бол маш том хулгай шүү . Жирийн иргэдийнхээ боломжийг хулгай хийсэн . Энэ зээл жинхэнэ ЖДҮ эрхэлдэг хүмүүст очсон бол ажлын байр олноор нэмэгдэж тэр чинээгээрээ тэнд ажиллагсдын орлого нэмэгдэж бага ч гэсэн амьдрал дээшлэх байсан юм шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж