АТГ-т 433 хэрэг шалгагдаж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

АТГ-т 433 хэрэг шалгагдаж байна

АТГ-т 433 хэрэг шалгагдаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны зургадугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 68 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Ажиллагаанд одоогоор 42 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 484 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 18 хэргийг шүүхэд шилжүүлэх, 25 хэргийг хаах, 7 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 433 хэрэг шалгагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж