Улсын онцгой комиссоос шат дараатайгаар гадаад улсад гацсан иргэдээ татан авч байгаа. Энэ үеэр БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн тоонд багтсан Д.Бат-Эрдэнэ гэх иргэний сайхан сэтгэл олны талархлыг хүлээгээд буй. Тэрбээр эмчилгээнд орсон ч бие муутай хүнд боломж олгон тасалбараа өгч, өөрийнхөө оронд эх орондоо очих эрхийг олгосон юм. Тэрбээр одоо эх орондоо ирээд байгаа бөгөөд “Тоёоко инн” зочид буудалд 21 хоног тусгаарлагдаж байгаа ажээ. Ингээд түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу. Эх орондоо сайн явж ирэв үү?
-Сайн. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ах нь сайн явж ирлээ. Би зургадугаар сарын 20-ны шөнө эх орондоо ирсэн.
-Та ганцаараа ирээ юу?
-Тийм. Ах нь нуруугаа эмчлүүлэхээр өнгөрөгч нэгдүгээр сард БНСУ-д очсон юм. Тэгээд эмчилгээгээ хийлгээд буцах санаатай байсан чинь энд тэндгүй хөл хорио тогтоогоод нислэг маань хойшлогдсон. Тэнд таван сар гаруй хугацаанд гацсан.
-Одоо бие нь сайн уу?
-Одоо бие маань сайн болсон. Солонгос улс мундаг эмчилгээ сайтай юм. Нуруундаа эмчилгээгээ давтан хийлгэсээр байгаад ирсэн дээ.
-Та ямар ажил хийдэг хүн бэ?
-Би Дулааны IV цахилгаан станц ТӨХК-д 31 жил ажиллаж байгаад оны өмнө хүнд, халуун нөхцлөөр тэтгэвэртээ гарсан юм. Нас, ажилласан жил маань ч болсон. Ажил мэргэжлээс шалтгаалах нурууны артиклют өвчнөөр өвдсөн. Станцын зуухан цехийн ажилчдын хувьд нурууны артиклют, сонсгол муудах нь мэргэжлийн өвчин гэж явдаг.
–Өөрөө эмчилгээнд орсон хэрнээ онгоцонд багтаж тэргэнцэртэй хүнд тийзээ өгсөн гэж дуулсан. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Зургадугаар сарын 18-нд Инчеон олон улсын нисэх онгоцны буудал дээр очиход олон хүн цугларсан байсан. Тэнд нэг тэргэнцэртэй хөгшин эхнэр, охин, зээтэйгээ байсан. Тэдний нэг нь тусгай үүргийн онгоцонд багтахааргүй болсон шиг байсан. Бөөнөөрөө яах учраа олохгүй уйлж байгааг харсан. Тэгээд долдугаар сард дахин тусгай үүргийн онгоц ирвэл тэнд багтчих байх гэж бодоод “Нэг нь ч гэсэн эх орон руугаа явж байг” гээд тэдний нэгд онгоцны суудлаа өгсөн дөө.
-Сайхан сэтгэл гаргасан хүмүүс нь эргээд холбоо барьсан уу?
-Одоохондоо надтай холбоо бариагүй л байна.
-Та тэр нислэгээс хойш удалгүй эх орондоо иржээ?
-Тэгсэн над руу зургадугаар сарын 19-нд Сөүл дэх “МИАТ” компанийн төлөөлөгчийн газраас холбогдоод “Та энэ сарын 20-ны тусгай үүргийн онгоцны нислэгт багтсан” гэдэг хариуг өгсөн. Тэгээд л хоёр хоногийн дараа эх орондоо нисээд ирлээ.
-БНСУ-д гацсан монголчуудын нөхцөл байдал хэр байна вэ?
-Эх орондоо ирэх хүсэлтэй монголчууд маш их байна лээ. Миний хувьд эмчилгээгээ дуусгасан даруйдаа эх орондоо харих хүсэлт өргөдлөө бичиж, эрүүл мэндийн дэвтэр, эмнэлгийн бичиг баримтаа үзүүлж, их хөөцөлдсөн.
Инчеоны олон улсын нисэх буудал дээр очиход “Онгоцны билет олдчих байх. Эх орон руугаа явчих байх” гэж найдсан олон хүн байсан. Тэргэнцэртэй, жирэмсэн, өндөр настан гээд л. Миний хувьд эх орондоо очмоор байсан ч яаж ч чадалгүй тэр хүнд онгоцны тийзээ өгсөн. Сэтгэл өвдсөн гэх үү дээ.
-Таныг ийм шийдвэр гаргахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Яг үнэндээ гэр бүлийнхэн маань шоконд орсон. “Арай гэж тусгай үүргийн онгоцоор ирэх эрх авчихаад хүнд өгчихлөө” гээд бараг ухаан алдаж унах шахсан. Тэгэлгүй яахав дээ. Өөрөө нуруу нь өвддөг хүн Солонгосын тэр халуун уур амьсгалыг тэсвэрлэхгүй.
Хүүхдүүд маань ааваараа бахархсан байх. Эх орондоо ирсэн хойно “Аав та яасан зоригтой юм бэ” гэж хэлсэн. Манайх дөрвөн хүүхэдтэй айл. Том хүү минь БНСУ-д компьютер технологийн инженер мэргэжлээр ажилладаг. Удаах охин маань Монголдоо амьдардаг. Хоёр бага нь оюутан. Би БНСУ-д том хүүтэйгээ хамт байсан. Тэгээд хоол хүнс, орон байрны асуудал гайгүй байсан учраас тэр хүнд эрхээ өгсөн байх.
А.СҮРЭН
гадаадад гацаад буй өндөр настан 2020-06-30 151.226.143.55
Тээр би хэлээ биз дэ?! Сайн сайхан үйлс хүний сэтгэлийн угт ямагт хадаатай байж хэзээ нэгэн цагт эргэн гэрэл гэгээгээ цацруулан гарч ирдэг юмаа. Тэр хүмүүсийн охин талархалаа илэрхийлж ,эрүүл энх аз жаргалыг билэгдэн ерөөж,одоо энэ хүмүүсийн хооронд эргэн тойрныхонд нь үргэлж бахархан ярих сайхан харилцаа ,сайн үйлийн жишиг бии боллоо шүү дэ?! Амьдрал ийм эгэл жирийнээс агуу болж баяжиж байдаг да
Охин 2020-06-30 139.5.219.30
Сайн байна уу, Бат-эрдэнэ ахаа, би тэр хүмүүсийн охин нь байнаа. Танд маш их баярласан, тухайа үкдээ Бид тэр өдрөө Тандаа талархлын пост оруулсан. Таныг ирсэн гэж сая л уншлаа, бас адилхан бие муутай хэрнээ билетээ өгсөн сайхан сэтгэлийг чинь юугаар ч илэрхийлшгүй юм. Манай 2 хөгшин, аав эмнэлэгт муу л байна. Хориондоо л байгаа. 9 настай дүү минь ганцаараа үлдээд одоо болтол ирж чадахгүй хөөцөлдөөд л байна. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсч, Гэр бүлд танд аз жаргалыг ерөөе!
Д.Бат-Эрдэнэ. 2020-06-30 43.228.131.151
Баярлалаа охион! Хөгшчүүлийгээ сайн асраарай.
zochin 2020-06-30 202.21.100.210
Хөдөлмөрч ажилдаа сайн ах шүү мундаг байна
гадаадад гацаад буй өндөр настан 2020-06-30 151.226.143.55
Монгол эрчүүдийн мартагдаж байгаа жудаг чанарыг дахин харуулсан ТАНД БАЯРАЛЛАА ! Хурдан эдгэрч үр ач зэ. нараа энэрэн сургах үйлсдээ хэцүү ч гэсэн шантралгүй амжилт гаргаарай
гадаадад гацаад буй өндөр настан 2020-06-30 151.226.143.55
Арга барсан нэгэндээ туслаж байгаа сэтгэлийг агуу гэж хэлэхээс өөр яах билээ. Тусламж авсан нь мэдээж баяралсан гялайсан сэтгэлээ илэрхийсэн л байж таараа.,бодсоор л яваа.. тийм ч учраас энэ хүн над тасалбараа өгсөн шүү гээд бид нар мэдчээд баярлаж бас зарим маань сурсанаараа өөнтөглөөд сууж байгаа юм биш үү,?! Тэрнээс биш энэ хүний үеийн эрчүүд хүнд тусалсанаа үүрэг ёс зүй гэж үздэг учир нээх олон юм ярьдаггүй жудагтай эрчүүд байдаг юм да!!
Irgen 2020-06-30 14.38.15.215
Tsaad humuus ni horiond l bgaa blgui dee. Nastai humuus yamar utsaar holbogdohoo ch medehgui l bgaa blgui
za 2020-06-30 202.9.47.59
bairlah bairtaich ogohgui tenegvvvd zondooo er emgui emsvvvd bol honog toorvvleh gazar zondooodooo
Иргэн 2020-06-30 150.129.141.206
Сайхан сэтгэлтэн танд баярлалаа. Залууст үлгэр болог. Эрүүл энхийг хүсье
Иргэн 2020-06-30 150.129.141.206
Сайхан сэтгэтэй танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье. Залууст үлгэр болно байхаа. Бидэн дунд ийм хүн л олон болоосой
Зочин 2020-06-30 203.98.77.208
сайхан сэтгэл сайхан сэтгэл
Зочин 2020-06-30 150.129.143.227
Өглөө энэ сайхан мэдээг уншаад өдөржин сэтгэл өег нэг л схн явлаа. Сайн хүмүүс бусдад гэрэл гэгээ түгээж явдаг нь үнэн юм бна. БАХАРХАЖ БНА БАЯРЛАЖ БНА ТАНД.
Зочин 2020-06-30 43.228.129.229
яасан мундаг хүн бэ ийм хүн одоо ч ховор болж дээ энэ хүнд баяр хүргэе сайн байна шүү????
зочин 2020-06-30 203.98.77.101
билет авсан хүмүүс хүн чанар муутай юмуудаа
Зочин 2020-06-30 202.21.113.238
mongol yalj bn
Iim hun olon bgaasai 2020-06-30 202.70.44.116
BI bi bi l bolj baival boloo gsn munhag setgelgeeneesee saltsgaay!!! orchin tsagiin baatar tanid bayarlalaa 🙂
Зочин 2020-06-30 202.9.40.149
Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ
Зочин 2020-06-30 103.57.95.182
Баатарлаг үйлстэн…. Тэд холбоо барихгүй байсан ч зүгээр дээ. Сурвалжлагч битгий өдөөн хатгасан зүйл асуугаад бай. Монгол хүн хариу нэхэж бусдад тусалдаггүй юм
Муухай монгол хүн 2020-06-30 202.126.89.96
Холбоо барихгүй ээ! Тэд чинь албатай юм шиг л бодож байгаа
Зочин 2020-06-30 202.126.90.119
Тэгээд билет өгсөн нь гадаад хүн юм уу? Эргүүтэхээ больчих.
Зочин 2020-06-30 202.21.105.26
Үнэн шүү. Баярлалаа ч байхгүй таг алга болдог нь албатай юм шиг боддог Монгол хүний зан даа.
Монгол 2020-06-30 69.196.169.230
харин тиймээ. Албатай юм шиг л бодож байгаа
Zo 2020-06-30 66.181.179.227
Iim humuus hovor shu.ta urt udaan bas?eruul enh baigaarai