“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн сураг тасарчээ. 10 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа ногдол ашиг тарааж байгаагүй тус компани нь 2019 онд 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улмаар 2020 оны хоёрдугаар сард 2.5 сая хувьцаа эзэмшигчидэдээ ногдол ашиг тараах болсноо зарлаж байв.
Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хувьцааны 18.5 хувийг эзэмшиж буй 2 сая 511 мянга 818 иргэнд 199 тэрбум 736 сая 1094 төгрөгийн ногдол ашиг тараах байв.
Дээрх мэдэгдлээс хойш иргэд 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хүртэх зорилгоор брокер диллерийн компаниудад данс нээлгэж, тавдугаар сарын нэгнээс эхлэн ногдол ашгаа авна гэсэн хүлээлт монголчуудын дунд бий болов.
Гэтэл тус компанийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хэвлэлийн бага хурлын үеэр тавдугаар сарын 1-нд ногдол ашиг яг өгнө гэж хэлээгүй. Ногдол ашиг тавдугаар сарын 1-ээс хойш олгох ажлыг зохион байгуулах ТУЗ-ийн шийдвэр гарсан. Энэ ажил бүтэн нэг жил ч үргэлжлэх боломжтой. Гэхдээ бид аль болох ногдол ашгийг хурдан олгохоор ажиллаж байна. Яагаад ногдол ашиг дансанд орохгүй байна гэдэг асуудал гарч байна. Эрдэнэс Тавантолгой ХК 2.5 сая иргэний бүртгэлийг хянаж цэгцлэх ажил ид үргэлжилж байна. Бүртгэлийн асуудалгүй иргэдэд шууд ногдол ашиг шилжүүлэх боломжгүй байна. Иргэн бүрийн мэдээллийг нягталж, шалгаж, тулгаж байж шилжүүлнэ гэж мэдээлж байсан удаатай.
Тэгвэл энэ ажил хэр ахицтай явж байгаа талаар тодруулахаар “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийг зорьж очиход ажил хариуцсан хүн нь ээлжийн амралтаа авчихсан, ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм.
Үүний зэрэгцээ ойролцоогоор 1 сая орчим иргэний ногдол ашгийн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлсэн хэмээх мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" ХК өгч байсан. Иймээс тус байгууллагыг зорьж тодруулга авах гэсэн боловч 1072 хувьцаатай холбоотой ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Тэгвэл ҮЦТХТ-ийн Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Т.Төгөлдөр news агентлагт тавдугаар сарын 21-нд тодруулга өгөхдөө "Засгийн газраас хэсэгчилж, 1072 хувьцааны ногдол ашгийг өгөхгүй гэдэг чиглэл баримталж байна. Манай байгууллага дээр үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр ирээгүй байна.
Засгийн газраас нийт 2.5 сая иргэнээс гадна аж ахуй нэгжийн хувьцааны ногдол ашгийг нэгэн зэрэг олгоно гэдэг бодлого баримталж байна. Манай байгууллага Сангийн яамны харьяа байгууллага. Холбогдох хуулиудад тухайн үнэт цаас гаргагч компани манай байгууллагатай ногдол ашиг тараах гэрээ байгуулж, гэрээнийхээ дагуу хувьцааныхаа тоо ширхэгт тааруулсан мөнгийг шилжүүлснээр тарааж эхэлнэ.
Тэрнээс биш эхний ээлжинд 50 хувь, дараагийн ээлжинд 50 хувийг нь өгнө гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тусгаагүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнээс үнэт цаасны данстай нэг сая иргэний ногдол ашгийн 60 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгсөн. Гэхдээ дараагийн 1.5 сая иргэний ногдол ашгийг өгөөгүй байна. Манай байгууллагаас тархалтын судалгааг хийж, нийт 2.5 сая иргэний тоо болон хувьцааны тоо ширхэг гаргаж өгсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашгаа шилжүүлдэг. Хэзээнээс иргэдэд олгох нь тодорхойгүй байна” гэж байсан юм.
Зочин 2020-06-30 49.0.135.130
Үүнийг хохь чинь гэдэг юм 2 хөлтэй малнуудаа
Зочин 2020-06-30 193.57.67.241
Энэ тавантолгой оюу толгой эрдэнэт өөр юу юу билээ асуудал дагуулсан том төслүүдээ нэг мөр энэ 4 жилийн хугацаанд шийдээсэй. Тэгж байж энэ хямралаас гарна. Ард түмэн, ялангуяа орон нутгийхан ойлгох хэрэгтэй. Манайх уул уурхайн орон гэдгийг. Гол нь анхнаасаа хяналтаа сайн тавьж лиценз өгөх хэрэгтэй.
Ногдол ашиг нтр өгөөд явц байвал дахиад МАН -д өгнө. Иймэрхүү байдалтай дахиад 4 жил болуул хэцүү2. Тэр үед АН учраа олуул АН -д өгнө, болохгүй бол ёстой жинхэнэ Зөв хүн/бие даагч гээд явна даа..
ЗОЧИН 2020-06-30 202.55.188.46
Сүүлийн 1 жил 1 шав тавьж сүржигнээд эхлүүлсэн ажлаа дуусгая гээд л ахиад гарчихна. Амар болжээ ха ха
Одоо нэгэнт оройтсон 2020-06-30 103.10.23.249
Одоо нэгэнт сонгуулийн дун ингэж гарсым чинь енгерсен дахиад 4 жил елен зелмен байдалтайгаа эвлэрээд 2024 оны цагаан сараас емне дахиж зээл тэглэж бас "тэр уед бололцоогуй байсан учраас одоо л сонговол 1072-н ногдол ашгыг еглее шуу" гэнэ дээ. Тэгэхээр нь хэт елсеед муурч унах гэж байгаа дарлагдсан ардууд дахиад саналаа луйвардуулаад МАН Монголыг зараад зугатацгаана.
болдоо 2020-06-30 202.126.88.66
сонгуулийн зардлаа нуугаад байсны учир энэ байх өө, бидний ноогдол ашиг санал худалдаж авахад зарцуулагдсан нь бараг тодорхой юм биш үүү ….
Зочин 2020-06-30 139.5.219.210
Сонгууль дууссан бол оо
Зочин 2020-06-30 103.9.88.162
ТООНД ТААРУУХАН ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БАЙХОО
Батый 2020-06-30 202.131.230.50
Энэ мөнгөөр та нарын саналыг худалдаад авчихсан байх магадлал өндөр байна даа. МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй гээд байдгийн цаад учир энэ л шүү дээ. Таван толгой, Эрдэнэт, төсвөөс бариулна гэж улайраад байгаа 800 гаруй амбаар, Нийгмийн даатгалын сангийн "дампууруулсан" олон зуун тэрбум …………………
Иргэн 2020-06-30 202.126.89.190
Монгол Улсын иргэд бүгд бүртгэлтэй бичиг баримттай Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сангаас авах боломжтой, бүх иргэд /ахмад, оюутан, хүүхэд/ мөн ямар нэгэн банкны данстай банкуудаас дансны дугаар авч болно, одоо тэгээд ЭТТ, ҮЦТХТ, Сангийн яам иргэдийн банкны данс руу нь шилжүүлэхэд ямар асуудал байна???
Зочин 2020-06-30 202.179.25.108
Одоо МАН засаглах юм чинь эхний 3 жил юу ч хийхгүй, Бид ийм л засагийг сонгосон, өөрсдөдөө л гомдож дээ
Зочин 2020-06-30 103.57.95.182
Сонгуулийн зардалт талийсан байх өө…. Тэгж л бай, яахав. Хэд нугалаанд буцааж авна даа, цаг нь болохоор…
Зочин 2020-06-30 124.158.74.120
ЭНЭ МӨНГӨ СОНГУУЛЬД ЯВСАН ДАА МӨД ОЛДОХГҮЙ БИЗ
Зочин 2020-06-30 66.181.161.52
bas tetgevriin zeel avaagui ahmaduudad uguh 1 saya voucher bhgui
Зочин 2020-06-30 202.179.30.234
Хэрэв хууль, журмаа баримтлан бүх 2,5 сая хүний данс бүртгэлтэй тулгаж бэлэн болсон цагт ноогдлыг олгоно гэвэл худлаа юм бн даа. Өнөөгийн манайхан бүртгэл, судалгаа ямар билээ. ЗГ, СЯ, МБ-аас оршин суугаа хаяг байршил, эсвэл нас, харъяа брокерын компанийн аль нэгээр нь ангилж өгөх арга хэмжээ авах хэрэгтэй шдээ. Хийх хүнд арга зам, хийхгүй хүнд аян шалтаг мундахгүй дээ
Zochin 2020-06-30 202.179.24.134
Ylsan ter ich mongiig songuuld aschiglasan!!, ESaid Churelsuch chudlaa yrisaar l, ard irged bid chalaasnii mongogui.
иргэн 2020-06-30 124.158.94.9
Ард түмнийг хууран мэхэлсэн ЭТТ-н захирал нарыг шударга ёс гэж байдаг бол огцруулах хэрэгтэй
Зочин 2020-06-30 192.82.67.97
Сонгууль дууссан юун ашиг машиг олон юм яриад бай та нар.
хмм 2020-06-30 203.91.114.244
боль боль 5-р сарын 1нээс өмнө дансаа нээлгэхгүй бол ногдол ашиг чинь орохгүй гээд байсан биз дээ. Худалч МАН
Зочин 2020-06-30 103.212.118.26
МОЛИГО
Зочин 2020-06-30 59.153.112.129
наад 1 их наядаа төсвийн цоорхойг нь нөхөх эсвэл, валютын ханшийн тогтворжуулалтыг хий
Зочин 2020-06-30 103.212.118.205
Сонгууль дууссан. 2024 онд МАН-ын мөрийн хөтөлбөрт орно.
Иргэн 2020-06-30 66.181.188.149
Удирдлагын багыг нь соль. Ажлаа мэддэггүй , бусдыг хуурч мэхэлдэг , хулгайч хүмүүс хэрэггүй.
Irgen 2020-06-30 192.82.70.72
Наранбаатарын сонгуулийн шоу байсан шүү дээ.