“Лестер” Вардигийн цалинг хоёр дахин нэмнэ

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

“Лестер” Вардигийн цалинг хоёр дахин нэмнэ

Английн “Лестер” клуб багийнхаа довтлогч Жейми Вардид шинэ гэрээ санал болгохоор бэлтгэж байгаа ажээ. Daily Mail-ийн мэдээлж байгаагаар “Үнэгнүүд” өдгөө 28 настай Англи эрийн цалинг хоёр дахин нэмж, долоо хоногт 80 мянган фунт болгоход бэлэн байгаа аж.

Жейми Варди премьер лигт 15 гоол оруулчихаад байгаа. Мөн түүнийг “Челси”, “Манчестер Сити”, “Манчестер Юнайтед” клубүүд сонирхож байгаа юм.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж