УАШТ-ийг Орхон аймгаас шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.06-нд нийтлэгдсэн

УАШТ-ийг Орхон аймгаас шууд дамжуулна

-Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнийг МNB телевиз Орхон аймгаас шууд дамжуулан үзүүлнэ-

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-10-ны өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” ордонд болно. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт зохион байгуулж байгаа аж. Тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МNB телевиз Орхон аймгаас шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.  

УАШТ-ий жингийн барилдаанууд 8-9-нд явагдах бол 10-нд багийн тэмцээн болно.

Эрэгтэй 7, эмэгтэй 7 мөн эрэгтэй, эмэгтэй багийн аваргууд тус тус тодорно.

  • Эрэгтэй -60кг, -66кг, -73кг, -81кг, -90кг, -100кг, +100кг
  • Эмэгтэй -48кг, -52кг, -57кг, -63кг, -70кг,-78кг, +78кг
  • Баг эрэгтэй -66кг, -73кг, -81кг, -90кг, -+90кг,
  • Баг эмэгтэй 52кг, -57кг, -63кг, -70кг, +70кг-ын жингийн улсууд аваргууд энэ долоо хоногийн сүүлийн өдрүүдэд тодорно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж