Солонгосын дайныг Хятад хэрхэн дурсдаг вэ? | News.MN

Солонгосын дайныг Хятад хэрхэн дурсдаг вэ?

Солонгосын дайныг Хятад хэрхэн дурсдаг вэ?

Солонгосын дайныг Хятад хэрхэн дурсдаг вэ?

Дэлхийн хоёр том эдийн засаг гэгдэх АНУ, Хятад Солонгосын дайнаас хойших хамгийн доод хэмжээнд хүрч сөргөлдөж байна. Худалдааны зөрчлөөр өдөөгдөж, коронавирусийн цар тахлаар гал өрдсөн хоёр орны зөрчил өдрөөс өдөрт нэмэгдсээр байх аж. АНУ, Хятадын хооронд дэлхийн II дайны үеийн хэврэг холбоотны харилцаа 1950-1953 онд өрнөсөн Солонгосын хойгийн хуваагдлаар дуусгавар болжээ. Америкчуудын хувьд Солонгосын дайн бол мартагдсан “зөрчил”. Солонгосын дайн америкчуудын дунд тийм ч алдартай биш байдаг нь дэлхийн II дайн, Вьетнам, Ойрхи-Дорнодын дайнуудтай холбоотой. Түүнчлэн АНУ-ын архивын 1953 оны тэмдэглэл, баримтуудыг сөхвөл Ерөнхийлөгч асан Харри Трюман нь Солонгосын хойгийн зөрчлийг “дайн” гэж Конгрессоор зарлуулаагүй аж. Үүний оронд Хойд Солонгосыг либералчлах цэргийн ажиллагаа хэмээн бичжээ. Гэвч 1953 оны долдугаар сар хүртэл үргэлжилсэн дайны улмаас 3-4 сая хүн нас барсан бөгөөд зэвсэгт тулгаралт ямар нэгэн ялалт эсвэл энх тайвны гэрээгүй намжсан. Тиймдээ ч энэ бол америкчууд болон холбоотнуудын хувьд тэмдэглээд байх зүйл биш.

ХЯТАДЫН ХУВЬД ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ БАЙДЛЫН БЭЛГЭДЭЛ

 Харин Хятадын хувьд энэ бол “АНУ-ыг эсэргүүцэж, Солонгост туслах дайн” байсан юм. АНУ-ыг эсэргүүцэн БНХАУ цэргээ илгээн тулалдснаар гал зогсоох хэлэлцээрийг байгуулж чадсан аж. Хятад нь дайныг АНУ-ын түрэмгийллийн эсрэг гэж зарласнаар Өмнөд Солонгосыг дэмжсэн бусад орнуудыг үл тоожээ. Орчин цагт Хятадын их сургуулиудад Солонгосын дайны тухай судлахдаа америкчуудын дайны эсрэг үндэсний нэгдмэл байдлын бэлэг тэмдэг хэмээн онцолдог байна. Түүнчлэн дунд сургуулийн түүхийн хичээлд америкийн империалистууд Хятадын хил дээр дайны галыг авчирснаараа БНХАУ-ын тусгаар тогтнолд заналхийлсэн гэж заадаг аж. Гэтэл АНУ-д хэн ч Хятадыг эртний дайсан гэж үздэггүй. Тэр ч бүү хэл 2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама гал зогсоох хэлэлцээр байгуулсныг тэмдэглэн хэлсэн үгэндээ Хятадыг дурсаагүй. Гэтэл тухайн үед Хятадын дэд Ерөнхийлөгч байсан Ши Жиньпин 2010 онд Солонгосын дайныг нэхэн дурсахдаа империалист түрэмгийлэгчид Хятадын ард түмэнд дайныг авчирсан хэмээн мэдэгджээ. АНУ-ын хөндлөнгийн оролцоо нь Солонгосын дайныг өдөөсөн гэж Ши Жиньпин үздэг аж. Тухайн үед АНУ-ын агаарын цохилт нь Хятадын зүүн хойд хэсгийн газар нутаг, хот тосгодыг бөмбөгдсөн байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын сенатор Тед Круз Тайваний хуулийг дэмжсэний хариуд Хятадын Коммунист намын “Global Times” сонинд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дараах үгсийг бичжээ. Тус сонинд бичихдээ  “Хэрэв Круз 1950-аад оны Солонгосын дайныг бага ч гэсэн судалж ойлговол БНХАУ-ыг дутуу үнэлснийхээ хариуг АНУ ямар их хүчтэй амссаныг ухаарах болно” хэмээжээ. Одоо өрнөж буй худалдааны дайнд ч Хятад нь АНУ-ын дээрэнгүй хандлагын эсрэг улсаа хамгаалж буй гэх дүр зургийг иргэддээ өгч байна.

СОЛОНГОСЫН ДАЙНД АНУ, ХЯТАД ХЭРХЭН ТАТАГДАН ОРОВ?

АНУ-ын засгийн газар 1950 оны зургадугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Солонгосын асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж, Өмнөд Солонгост цэргийн яаралтай тусламж үзүүлэх тухай тогтоол гаргуулжээ. Тогтоолыг баталсан хуралдаанд ЗХУ -ын төлөөлөгч оролцоогүй юм. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн Алс Дорнодод байрлаж буй өөрийн орны агаарын болон тэнгисийн цэргийн хүчинд Хойд Солонгосын эсрэг байлдааны ажиллагаанд оролцох тушаал өгчээ. Дараа нь НҮБ -ын Аюулгүйн Зөвлөл долдугаар сарын 7-нд бүх гишүүн орнуудад хандан НҮБ -ын Олон үндэстний хүчний бүрэлдхүүнд цэргээ оруулахыг уриалсан уриалга гаргав. Түүнийг 53 орон дэмжсэн бөгөөд тэднээс 16 улс өөрийн цэргийг илгээсэн бол таван улс цэргийн эмнэлгийн багийг оруулжээ. Ийнхүү АНУ- Өмнөд Солонгосын цэрэг аравдугаар сарын 11-нд өргөн хэмжээний давшилт явуулан, мөн сарын 23-нд Пхеньян хотыг эзлэн авав. Үүний улмаас Умардын цэрэг фронтын зарим хэсэг дээр Хятадын хил хүртэл ухарчээ.

Харин 1950 оны аравдугаар сарын сүүлчээр маршал Пэн Дэхуйгийн командалсан Хятадын цэрэг Солонгосын нутагт орж ирлээ. Тэдгээр цэргүүдийг "хятадын ардын сайн дурынхан" гэж нэрлэсэн бөгөөд учир нь олон улсын зөрчилдөөн гарахаас болгоомжилжээ. Америкийн тусгай албад Хятадуудыг мөргөлдөөнд татагдан орно гэж огт тооцоолоогүй байсан учраас НҮБ-ын эвслийн цэргийнхэн ихээхэн хохирол амссан байна. Хятад – Умардын холбоотны цэрэг хэд хэдэн байлдааны ажиллагааг амжилттай явуулсны дүнд НҮБ-ын эвслийн хүчнийг 38-р өргөрөг хүртэл, 1951 оны нэгдүгээр сарын эх гэхэд 37-р өргөрөг хүртэл ухраажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-30 122.201.29.66

Hudal deerees ni dutuu dulimag iim medeelel hend heregtei yum be. Unen tuuh gevel stalinii zaavraar hoid solongosiin 100 000 tsereg genet omnod solongost haldan dovtolj 1 sariin dotor onnod solongosiig barag buhleer ni ezelj avsan. Gants Busan hotiin boomt uldeed baihad NUB-iin shiidvereer olon ulsiin tsereg orj hoidiin tseregiig hiatadiin hil hurtel hooson. Ene ued stalin mao 2 hamtran tsereg oruulahaaar bolson bolovch orosuud muriad bultsan.

Avatar

зочин 2020-06-30 122.201.29.66

Harin hiatad hoid so 2 dangaaraa NUB-iin mandattai amerik terguutei 10 garui ulsiin tsergiin huchnii esreg 3 jil amjilttai tulaldsan baidag. Ene ues hoid so orosiin 2 nuurtei hulchgar zang taniad orosoos hondiirch hiatadiig tushih bolson. Unendee bol ene dain oros hiatad hoid so-iin kommunistuudiin odooson tsust dain baisan yum.

Avatar

Зочин 2020-06-30 202.126.89.161

38 өргөрөгийг Америк тогтоосон байдаг даа. НҮБ тэргүүтэй барууны орнуудын цэрэг давшсаар Солонгосын хойгоос гараад Манжуурт байрлаж буй Хятадын ямар ч зохион байгуулалтгүй гол армийн дээрээс атомйн бөмбөг хаях гэсэн санааг Америкийн Д2Д оролцож явсан генерал санал дэвшүүлсэн боловч түүнийг шууд Америк руу татсан байдаг. Тэгээд Америкийн цэргүүд ухарсан. Америкийн дүрмээр амьдарч байгаагаа одоо хүртэл ойлгоогүй л байна уу. Монголын ядуу байгаа нь Америкийн ашиг сонирхол байхгүйд оршино.

Avatar

Tuuhch 2020-06-30 74.105.51.49

Zuvlultiin tuuheer surch humuujsen bidend unuudur hurtel iim guivuulsan dutuu medeelel ugch baigaa ni ehnii yavuulya ve?
Hoit Solongos genet dairan Umnud solongosiig ezelj Pusan boomt l uldsen uyed NUBiin Ayulguin Zuvlul turemgiilliig buruu Shawn ANU terguuksen UN forces oruulj avarsan, Hoid Solongos uhaantai Hytadiin hield tukahad Mao tsergee oruulj, Otosuud muu tsaar o got nisegchdee bailduuksan shuudee

Avatar

ҮНЭНИЙГ ХАЙГЧ 2020-06-30 202.179.15.3

ОРОСУУДЫН БОДЛОГООР ХЯТАДУУД СОЛОНГОСЫН ДАЙНД ОРОЛЦОХ ГЭХ ЮМ БИЛЭЭ ..ХАРИН ХЯТАДУУД НЭЭГ ИХ МУНДАГТАА Ч БИШ ОРОС АМЕРИК ХОЁРЫН ЗОДООНД ЖААХАН ОРОЛЦСОН ТӨДИЙ. ХАРИН АРД ИРГЭДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХ КОМНИСТ СУРТАЛЧИЛГААНДАА Л ЭНЭ ДАЙН ӨӨРСДӨД НЬ ХАМААТАЙ БАЙСАН ЮМ ШИГ ХӨХӨӨ ШИГ ДОНГОДДОГ ЮМ . НОМ САЙН УНШ МОНГОЛЧУУДАА ТЭГЭЭД ШААГАЛД.. ХАХА

Avatar

hudalch gar be.. 2020-06-30 202.131.225.197

za bitgii buraad bai l daa. mao zen dun yu gej amerikuudiig hil deeree irehiig zobshooroh be dee.hyataduud tegej hvneer zaalgadag uls bishee. oorsdoo l daind orson doo..

Avatar

Зочин 2020-06-30 103.57.95.182

Хятадын "сайн дурынхан"-ы ихэнх нь өвөр монгол болон бусад бага үндэстнүүд байсан юм. Хятад хэдийгээр зарим амжилтыг олсон ч гэсэн хүний олноор зодож тулалдсанаас болж асар их хохирол амссан. Олон эрэлхэг монгол хөвгүүд амь үрэгдсэн. Эзгүйдсэн ар гэрт нь хятад гоонь залуусыг өмнөд нутгаас, том хотуудаас олноор нь авчирч хүчээр суулгасан. Ай халаг… миний зовсон монголчууд

Avatar

ОНОМ 2020-06-30 119.40.98.106

Солонгосыг өрөвдөх. Өөрсдийгөө эхлээд харчихдаа. Цаадуул чинь зовлон үзсэн тулдаа өдий зэрэгтэй яваа байх.

Avatar

Зочин 2020-06-30 66.181.161.54

Хөөрхий Солонгос түүхэндээ байнга их гүрнүүдэд дарлуулж охид эмс хүүхнүүдээ харийнханд бэлэглэж татвар төлж байх тавилантай ард түмэн шүү өрөвдөх юм даа

Avatar

КНДР 2020-06-30 202.55.188.38

Муусайн империалистууд л эхэлж дайн өдөж таараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж