Солонгосын дайныг Хятад хэрхэн дурсдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2020.06.30-нд нийтлэгдсэн

Солонгосын дайныг Хятад хэрхэн дурсдаг вэ?

Солонгосын дайныг Хятад хэрхэн дурсдаг вэ?

Дэлхийн хоёр том эдийн засаг гэгдэх АНУ, Хятад Солонгосын дайнаас хойших хамгийн доод хэмжээнд хүрч сөргөлдөж байна. Худалдааны зөрчлөөр өдөөгдөж, коронавирусийн цар тахлаар гал өрдсөн хоёр орны зөрчил өдрөөс өдөрт нэмэгдсээр байх аж. АНУ, Хятадын хооронд дэлхийн II дайны үеийн хэврэг холбоотны харилцаа 1950-1953 онд өрнөсөн Солонгосын хойгийн хуваагдлаар дуусгавар болжээ. Америкчуудын хувьд Солонгосын дайн бол мартагдсан “зөрчил”. Солонгосын дайн америкчуудын дунд тийм ч алдартай биш байдаг нь дэлхийн II дайн, Вьетнам, Ойрхи-Дорнодын дайнуудтай холбоотой. Түүнчлэн АНУ-ын архивын 1953 оны тэмдэглэл, баримтуудыг сөхвөл Ерөнхийлөгч асан Харри Трюман нь Солонгосын хойгийн зөрчлийг “дайн” гэж Конгрессоор зарлуулаагүй аж. Үүний оронд Хойд Солонгосыг либералчлах цэргийн ажиллагаа хэмээн бичжээ. Гэвч 1953 оны долдугаар сар хүртэл үргэлжилсэн дайны улмаас 3-4 сая хүн нас барсан бөгөөд зэвсэгт тулгаралт ямар нэгэн ялалт эсвэл энх тайвны гэрээгүй намжсан. Тиймдээ ч энэ бол америкчууд болон холбоотнуудын хувьд тэмдэглээд байх зүйл биш.

ХЯТАДЫН ХУВЬД ҮНДЭСНИЙ НЭГДМЭЛ БАЙДЛЫН БЭЛГЭДЭЛ

 Харин Хятадын хувьд энэ бол “АНУ-ыг эсэргүүцэж, Солонгост туслах дайн” байсан юм. АНУ-ыг эсэргүүцэн БНХАУ цэргээ илгээн тулалдснаар гал зогсоох хэлэлцээрийг байгуулж чадсан аж. Хятад нь дайныг АНУ-ын түрэмгийллийн эсрэг гэж зарласнаар Өмнөд Солонгосыг дэмжсэн бусад орнуудыг үл тоожээ. Орчин цагт Хятадын их сургуулиудад Солонгосын дайны тухай судлахдаа америкчуудын дайны эсрэг үндэсний нэгдмэл байдлын бэлэг тэмдэг хэмээн онцолдог байна. Түүнчлэн дунд сургуулийн түүхийн хичээлд америкийн империалистууд Хятадын хил дээр дайны галыг авчирснаараа БНХАУ-ын тусгаар тогтнолд заналхийлсэн гэж заадаг аж. Гэтэл АНУ-д хэн ч Хятадыг эртний дайсан гэж үздэггүй. Тэр ч бүү хэл 2013 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама гал зогсоох хэлэлцээр байгуулсныг тэмдэглэн хэлсэн үгэндээ Хятадыг дурсаагүй. Гэтэл тухайн үед Хятадын дэд Ерөнхийлөгч байсан Ши Жиньпин 2010 онд Солонгосын дайныг нэхэн дурсахдаа империалист түрэмгийлэгчид Хятадын ард түмэнд дайныг авчирсан хэмээн мэдэгджээ. АНУ-ын хөндлөнгийн оролцоо нь Солонгосын дайныг өдөөсөн гэж Ши Жиньпин үздэг аж. Тухайн үед АНУ-ын агаарын цохилт нь Хятадын зүүн хойд хэсгийн газар нутаг, хот тосгодыг бөмбөгдсөн байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын сенатор Тед Круз Тайваний хуулийг дэмжсэний хариуд Хятадын Коммунист намын “Global Times” сонинд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дараах үгсийг бичжээ. Тус сонинд бичихдээ  “Хэрэв Круз 1950-аад оны Солонгосын дайныг бага ч гэсэн судалж ойлговол БНХАУ-ыг дутуу үнэлснийхээ хариуг АНУ ямар их хүчтэй амссаныг ухаарах болно” хэмээжээ. Одоо өрнөж буй худалдааны дайнд ч Хятад нь АНУ-ын дээрэнгүй хандлагын эсрэг улсаа хамгаалж буй гэх дүр зургийг иргэддээ өгч байна.

СОЛОНГОСЫН ДАЙНД АНУ, ХЯТАД ХЭРХЭН ТАТАГДАН ОРОВ?

АНУ-ын засгийн газар 1950 оны зургадугаар сард НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд Солонгосын асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж, Өмнөд Солонгост цэргийн яаралтай тусламж үзүүлэх тухай тогтоол гаргуулжээ. Тогтоолыг баталсан хуралдаанд ЗХУ -ын төлөөлөгч оролцоогүй юм. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Гарри Трумэн Алс Дорнодод байрлаж буй өөрийн орны агаарын болон тэнгисийн цэргийн хүчинд Хойд Солонгосын эсрэг байлдааны ажиллагаанд оролцох тушаал өгчээ. Дараа нь НҮБ -ын Аюулгүйн Зөвлөл долдугаар сарын 7-нд бүх гишүүн орнуудад хандан НҮБ -ын Олон үндэстний хүчний бүрэлдхүүнд цэргээ оруулахыг уриалсан уриалга гаргав. Түүнийг 53 орон дэмжсэн бөгөөд тэднээс 16 улс өөрийн цэргийг илгээсэн бол таван улс цэргийн эмнэлгийн багийг оруулжээ. Ийнхүү АНУ- Өмнөд Солонгосын цэрэг аравдугаар сарын 11-нд өргөн хэмжээний давшилт явуулан, мөн сарын 23-нд Пхеньян хотыг эзлэн авав. Үүний улмаас Умардын цэрэг фронтын зарим хэсэг дээр Хятадын хил хүртэл ухарчээ.

Харин 1950 оны аравдугаар сарын сүүлчээр маршал Пэн Дэхуйгийн командалсан Хятадын цэрэг Солонгосын нутагт орж ирлээ. Тэдгээр цэргүүдийг "хятадын ардын сайн дурынхан" гэж нэрлэсэн бөгөөд учир нь олон улсын зөрчилдөөн гарахаас болгоомжилжээ. Америкийн тусгай албад Хятадуудыг мөргөлдөөнд татагдан орно гэж огт тооцоолоогүй байсан учраас НҮБ-ын эвслийн цэргийнхэн ихээхэн хохирол амссан байна. Хятад – Умардын холбоотны цэрэг хэд хэдэн байлдааны ажиллагааг амжилттай явуулсны дүнд НҮБ-ын эвслийн хүчнийг 38-р өргөрөг хүртэл, 1951 оны нэгдүгээр сарын эх гэхэд 37-р өргөрөг хүртэл ухраажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж