2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 33,322,772.53 төгрөгийн үнийн дүн бүхий 397,125 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Базальт" ХК (MBW +10.06%) болон "Ариг Гал" ХК (EER +5.77%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" ХК (UID-15.00) болон "Авто Импекс" ХК (AOI -13.46%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаасыг 99,980 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.23 хувиар буурч 16123.55 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,463,923,783,796.45 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ