Дэлхий нийтэд тархаад буй КОВИД-19 халдвар цар тахлын энэ хүнд үед хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд өнөөдөр /2020.06.26/ түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардууллаа. Батламжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаны хүмүүс гардуулж өглөө.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ